Налайх нь Улаанбаатар хотын 9 дүүргийн нэг бөгөөд төвөөс алслагдсан. Ардын хувьсгалаас өмнө энд Хятадын пүүсүүд нүүрс олборлодог байсан. Засаг захиргааны хувьд 8 хороотой. Хүн амын тоо 39000. Налайх нь төмөр зам, нисэх онгоцны буудал, эрчим хүч, шилэн кабель гэх мэтчилэн дэд бүтэц сайтай.

Налайх дүүрэг
ᠨᠠᠯᠠᠶᠢᠬᠤ
ᠲᠡᠭᠦᠷᠭᠡ
Улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Суурин: Улаанбаатар
Солбицол: 47° 46′ У, 107° 15′ ДКоординат: 47° 46′ 21″ У, 107° 15′ 13″ З
Д. т. д. өндөр: 1459 м
Нутгийн талбай: 687.6 км²
 
Хүн ам: 38,690 (2020[1])
Хүн амын нягтрал: 56 оршин суугч км² тутамд
 
Цагийн бүс: UTC+8
Утасны код: +976 (0) 11
ТХ-ийн дугаар: НА
 
Суурингийн төрөл: Улаанбаатарын дүүрэг
Гишүүнчлэл: 6 хороо
Цахим хуудас:
Налайх (Монгол Улс)
Налайх
Налайх
Монгол Улс дахь байрлал: Налайх

Налайх дүүрэг нь Нийслэлээс зүүн урагш 36 км-т өвөлдөө -24с-27 хэм, зундаа +23с+26 хэмийн дундаж температуртай ойт хээрийн бүсэд оршдог.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сумтай хиллэдэг.

ҮүсэлЗасварлах

Налайх дүүргийн орчмын газар нь Чин улсын үед Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутагт хамаарч байсан. Тухайн цагт тус газар орныг Налуугийн ухаа хэмээн нэрлэж байсан. 1900-аад оны эхээр нүүрс хэмээх эх орны үйлдвэржилтийн тулгын галыг бадраах ашигт малтмал Налайхад олдсоноор анх суурин үүссэн түүхтэй. Тэр үед хятад наймаачид ирж чулуун нүүрс олборлох болсоноор хүн суурьшиж эхэлсэн. 1922 онд хятад пүүсүүдийн эзэмшилд байсан уурхайнуудыг хураан авч улсын мэдэлд шилжүүлснээр Монголд уул уурхайн салбар аж үйлдвэр хэлбэрээр анх хөгжиж эхэлсэн юм.

Түүхэн хөгжилЗасварлах

1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын уурхай улсын үйлдвэр болсон. 1932 он хүртэл Налайхын уурхай улирлын чанартай үйл ажиллагаагаа явуулж байгаад 1932 онд 60 квт, 1936 онд 120 квт -ын хүчин чадалтай цахилгаан станцтай болж 1930-аад он хүртэл чулуун нүүрсийг ард иргэд, албан байгууллага зохих хэмжээгээр хэрэглэж байсан бол 1930-аад оноос эхлэн эх орны нийслэлд аж үйлдвэрийн газрууд шинээр байгуулагдаж 1939 оны 2 дугаар сарын 26-нд анхны төв цахилгаан станцыг 2500 квт-ын хүч чадалтайгаар ашиглалтанд оруулсан нь түлшний хэрэгцээний шаардлага улам өсөж, үүнтэй уялдан Налайхын уурхайг өргөтгөх арга хэмжээнүүдийг авсан байна. Сүүлд техник технологийн шинэчлэл хийж 1954-1958 онуудад Налайхын их уурхайг барьж байгуулсан байна. Их уурхай нь жилдээ 600 мянган тн нүүрс гаргах хүчин чадалтай, 100 хувь механикжсан, 1500 гаруй ажилтантай, улсын аж үйлдвэржилтэд шаардлагатай нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангаж ирсэн түүхэн үүрэг гүйцэтгэжээ.

1962 онд их уурхайг түшиглэн Налайх хот байгуулах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 88 дугаар зарлиг гарч, Налайх хот байгуулах их үйлс эхэлсэн юм. 1992 оноос Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар Налайх дүүрэг болсон.[2]

Газар нутагЗасварлах

Хүн ам нь 2008 оны байдлаар 28,152 бөгөөд 687.6 км² газар нутагтай.[3]

Бусад дүүргүүдийг бодвол Налайх нь бараг тусдаа хот боловч нийслэлийн засаг захиргаан доор байдаг. Цагийн бүс - UTC+8.

ЗурагЗасварлах

ЭшлэлЗасварлах

  1. Mongolia: Provinces, Major Cities & Urban Settlements – Population Statistics, Maps, Charts, Weather and Web Information. хандсан 2. Тавдугаар сар 2021 (englisch).
  2. Нийслэлийн Налайх дүүргийн вэб саит,[1]
  3. Улаанбаатар хотын статистикийн газар, stat2701.pdf pop2006.01.01.pdf