Сэргэлэн сум (Төв)
Сэргэлэн сум нь Төв аймгийн сум юм. Тус сумын нутаг Хөшигийн хөндийд Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал баригдаж 2021 онд ашиглалтад орсон.
![]() ![]() Сэргэлэн сум |
|
---|---|
Улбар шар нь Зуунмод, ягаан нь Сэргэлэн | |
Сумын | 3,700 км² (__/27) газар нутагт |
2011 онд | 2,016 хүн (16/27) сууж байв.[1] |
Таван баг | Баянбүрд, Хайрхан, Хөшиг, Эрдэнэ-Уул, Авдар |
2011 оны | төсөвт 431 сая ₮ (4/27) оруулж, |
мөн ондоо | 558 сая ₮ (26/27) заржээ.[1] |
2011 оны | 70,653 толгой мал (20/27) нь |
нэг хүнд | ноогдвол 35.0 (__/27) болно.[1] |
Өрхийн | 47.2% (335/709) нь малтай.[1] |
____ онд | үүсэн байгуулагдсан |
Эргэн тойрондоо | Төв аймгийн Эрдэнэ, Баян Баянцагаан, Баян-Өнжүүл, Алтанбулаг гэх таван сум, Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай гэсэн дөрвөн дүүргээр хүрээлэгдэнэ. |
Төв аймгийн Сэргэлэн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Дархан гүний хошуу. Баян бүрд, Хайрхан, Хөшиг, Эрдэнэ-Уул, Авдар гэсэн 5 багийн нийт 720 өрхөд 2016 хүн амьдардаг.
Улаанбаатар хотоос 62 км, Төв аймгийн төв Зуунмод хотоос 18 км зайд байрладаг.
2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
▼2,097 | 2,001 | 1,893 | 1,816 | 1,814 | 1,884 | 1,893 | ▲1,957 | ▲1,983 | ▲2,016 |
Нийт хүн амын 46 хувь нь сумын төвд амьдардаг. Сумын хүн амын 60 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 15 хувь нь хөгшид байна.
Сумын Засаг дарга Л.Төмөрчөдөр.
ХүмүүсЗасварлах
- БНМАУ-ын Улсын баатар, Хурандаа Генерал - Бутачийн Цог
- БНМАУ-ын Төрийн хошой шагналт, Ардын Жүжигчин, хөгжмийн зохиолч - Билэгийн Дамдинсүрэн
- БНМАУ-ын анхны Ардын Багш - Гунгаажавын Батсүх
- БНМАУ-ын Хурандаа Генерал - Санжийн Батаа
БөхчүүдЗасварлах
- Агваансамдангийн Сүхбат - даян аварга
- Хэнмэдэхийн Амараа - улсын начин
- Хэнмэдэхийн Түвшинсанаа - улсын начин
УяачидЗасварлах
Эш баримтЗасварлах
- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Төв аймгийн Статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга
- ↑ Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга