Хамниган болон Эвэнкийг ихэнх судлаачид адил хэмээн боддог, гэвч ялгааг нь сайтар тунгаагаагүйгээс тэр юм. Нийт 70,000 орчим хүн амтай Эвенкүүд нь голдуу Оросын Саха, Красноярскийн хязгаарын Эвэнк тойрогт аж төрөн суудаг. Хамниган гэсэн нэршил нь эртний Киданы нэгэн отгийн нэр байсан бололтой. Ононгийн Хамнигадын нутаг хад, мод ихтэй тул бусад монголчуудаас нэлээд тасархай оршиж байсан ч эртний монгол хэлээ удтал хадгалан үлдсэн, Байгал нуур орчмын Тунгус, Дагуур, Хамниган, Буриад нар хамтран нэгэн дор хэсэг байснаа хожим нь салж сарнисан бөгөөд Зүүн тийш гарсан (Хар мөрний) Хамниганы нэлээд хэсэг нь Монголд Ерөө голын орчим хожим нь очиж суурьшсан хэмээн үздэг байна. Зарим эрдэмтэд Хамниганы гарал үүслийн талаар “олон мянган жилийн тэртээ Алтайгаас Усун улсын иргэд Хар мөрний адаг хүртэл нүүдэллэн явах замдаа үлдэж хоцорсон хүмүүс” гэлцдэг. Хамнигадууд Забайкальский Край буюу Өвөр байгалийн хязгаар Онон, Ингэдэй, Шилка голын сав дагуу, Монгол Улсын Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдаар мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын ӨЗО, Хармөрөн мужийн ойн бүсээр тархан суурьшдаг. Хаминган хэл нь дотороо дундад эртний өвөг монгол хэл аялга болон Хамниган Эвенк хэл гэж хуваагдах ба эвенк хэл нь Манж-Тунгусын хэлний бүлэгт хамаарагддаг. Эвенкүүд шаманизм буюу бөө шүтдэг бол Хамнигадууд буддын шашин шүтдэг. Хамниган хүмүүсийн ахуй амьдралын хэв маяг нь газар нутгаасаа шалтгаалаад өвөрмөц олон янз. Зарим нь мал аж ахуй эрхэлдэг бол зарим нь газар тариалан, ан агнуур гэх мэт. Хооллох заршлын хувьд ч мөн адил ялгаа харагддаг байна. Хамниган ястан нь гарал үүслийн хувьд өөр өөр байдаг. Монголд болон Буриадад байдаг Хамниган хүмүүст Монгол овог давамгайлдаг бөгөөд Буриадуудтай хэл соёлын хувьд төстэй бол Оросод байх Хамниган хүмүүс нь Эвен Нэгидал хүмүүстэй ойр соёлын хувьд ч Монголын Хамниганаас өөр байдаг бол Хятадад байх Хамниган хүмүүс нь Орочон ястантай гарал нэг Солон хүмүүс юм.

Эвэнк/Эвэнх/Хамниган
Бичгийн нэрЭвэнкил
Өнөөгийн байдал
Нутаг оронБүгд — 77 000 мянга (тооцоо). Үүнээс:
 Хятад (БНХАУ) — 39 534 (2010)
Орос37 131 (2010 они тооллого)
Монгол улс1 000 (1992)
Хэл аялгаЭвэнх хэл, Хамниган хэл, Хятад хэл, Орос хэл
Бичиг үсэгкирил үсэг, латин үсэг, монгол бичиг үсэг (туршилтаар)
Төрөл холбоо
Ойр төрөлОрчон
Хэл угсаатунгус угсаатан (тунгус төрлийн хэлтэн)

Зүүн өмнөдийн хамниганчуудын өвөг дээдэс Байгал нуурын хэсгээр амьдардаг байжээ. Өвөр Байгалын хязгаарт амьдардаг хамниганчууд нь халхуудад татвар төлж байжээ. 17-р зуунд тэд оросуудад татвар төлж, Хори буриадууд татвар авахыг шаардсан.

Цахим холбоос

засварлах
  Commons: Evenki – Викимедиа зураг, бичлэг, дууны сан