Ази дэлхийн хамгийн том газар нутаг, хамгийн олон хүнтэй тив юм. Дэлхийн бөмбөрцгийн дорнод болон умард хагаст гадаргуугийн 8.7%, хуурай газрын 30%-ийг эзлэн оршиж байна. Ази тивд хүн төрөлхтний 60 хувь болсон 4.4 тэрбум хүн аж төрөн сууж байна. Ази тивд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 50 улс байдаг.

Ази
Нутаг дэвсгэр 44,579,000 км²
Хүн ам 4,164,252,000
Нягтшил 89 хүн/км²
Хувь хэсэг Дорнод Ази
Зүүн Өмнөд Ази
Өмнөд Ази
Өрнөд Ази
Умард Ази
Улс орон бүрэн эрхт 48 улс
Чанад нутаг бүгд 3
Тоогдоогүй орон бүгд 6
Газар газрын хэл
араб,
бенгал,
бирм; вьетнам,
жава, малай,
марати, панжаби|панжаб,
перс; орос,
солонгос, тамил,
турк, тэлүгү,
хинди, хятад,
япон, монгол

г.м

Цагийн бүс UTC+2 - UTC+12
Интернетийн домэйн хаяг .asia
Олны хот Япон Токио
Өмнөд Солонгос Сөүл
Энэтхэг Мумбай
Энэтхэг Дели
Хятад Шанхай
Пакистан Карачи
Хятад Бээжин
Индонез Жакарта
Хятад Хонконг
Иран Тегеран
Тайланд Бангкок

Ази тив Европ тивтэй холбоотой бөгөөд Евразийн эх газар хэмээнэ. Тэгээд Ази, Европын хил хязгаарыг хэд хэдэн янзаар зурдаг. Дийлэнх олонхын үздэгээр баруун тал нь Улаан тэнгис, Суэцийн суваг, Хар тэнгис, Кавказын нуруу, Каспийн тэнгис, Урал гол, Уралын нуруугаар зурдаг. Зүүн тал нь Номхон далай хүрч, өмнөд талаараа Энэтхэгийн далай, умард талаараа Умард мөсөн далайд тулдаг.

Ази тив эртний түүхтэй, эртний соёлтой, яс үндэс, хэл соёл, төр засгийн уламжлал олон янз, байгалийн тогтоц өвөрмөц, газар газарт харилцан адилгүй байна.

Газар зүй

засварлах
Талбай: 44,579,000 км² (арлуудыг багтаасан)[1]
Арлуудын талбай: 2001 мян. км²
Далайн түвшнээс дээших дундаж өндөр: 960 метр
Далайн түвшнээс хамгийн өндөр цэг: 8848 метр (Жомолунгма у.)
Далайн түвшнээс хамгийн нам доор цэг: −405 метр (Сөнөсөн тэнгисийн мандал)
Туйлын умард цэг: Челюскин хошуу
77° 43' х.ө.
104° 18' з.у.
Туйлын өмнөд цэг: Пиай хошуу
1° 16' х.ө.
103° 30' з.у.
Туйлын өрнөд цэг: Баба хошуу
39° 29' х.ө.
26° 04' з.у.
Туйлын дорнод цэг: Дежнёвын хошуу
66° 05' х.ө.
169° 40' з.у.
Азийн газар зүйн төв цэгийн ойрх хот: Эрхүү, Кызыл

Бүсчлэл, улс орон

засварлах
 
Азийн бүсчлэл: Баруун Ази, Төв Ази, Умард Ази, Өмнөд Ази, Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази
 
Азийн хэлний аймгууд
 
 : Хятад-Төвөд хэлний язгуур
 : Энэтхэг-Европын хэлний язгуур
 : Дравид хэлний язгуур
 : Алтай хэлний язгуур
 : 3 бүлэг - Япон хэлний язгуур (магадгүй Алтай), Солонгос (магадгүй Алтай), болон Энэтхэг-Хятадын хэл
 : Австронез хэлний язгуур
 : Австроази хэлний язгуур
 
Хүн амын нягтралаар улс орнуудын газрын зураг
 
Өмнөд Азийн хэлний аймгууд
Бүс, улсын далбаа, улсын нэр Газар нутгийн хэмжээ
(км²)
Хүн амын тоо
(2018)
  Хятад[2] 9,584,492 1,427,647,786
  Казахстан[3] 2,724,927 18,319,618
  Киргиз 198,500 6,304,030
  Тажикистан 143,100 9,100,835
  Туркменистан 488,100 5,850,901
  Узбекистан 447,400 32,476,244
  Хонконг[4] 1,092 7,500,700
  Макао[5] 25 696,100
  Япон 377,835 127,202,192
  Бүгд Найрамдах Хятад Улс[6] 35,980 23,726,460
  Умард Солонгос 120,540 25,549,604
  Өмнөд Солонгос 98,480 51,171,706
  Монгол 1,565,000 3,170,216
  Орос[7] 17,075,400 145,734,038
  Бруней 5,770 428,963
  Мьянмар 676,578 53,708,320
  Камбож[8] 181,035 16,249,792
  Зүүн Тимор[9] 15,007 1,267,974
  Индонез[10] 1,919,440 267,670,543
  Лаос 236,800 7,061,507
  Малайз 329,847 31,528,033
  Филиппин 300,000 106,651,394
  Сингапур 704 5,757,499
  Тайланд 514,000 69,428,453
  Вьетнам 331,690 95,545,962
  Афганистан 647,500 37,171,921
  Бангладеш 147,570 161,376,708
  Бутан 38,394 754,388
  Энэтхэг[11] 3,287,263 1,352,642,280
  Мальдив 300 515,696
  Балба 147,181 28,095,714
  Пакистан 803,940 211,103,000
  Шри Ланка 65,610 21,228,763
  Армени[12] 29,743 2,951,745
  Азербайжан[13] 46,870 9,949,537
  Бахрейн 665 1,569,446
  Кипр[14] 9,250 1,189,265
  Гүрж[15] 69,700 4,002,942
  Ирак 437,072 38,433,600
  Иран 1,648,195 81,800,188
  Израил 20,770 8,381,516
  Йордан 92,300 9,965,318
  Кувейт 17,820 4,137,312
  Ливан 10,452 6,859,408
  Оман 212,460 4,829,473
  Палестин 6,257 4,862,979
  Катар 11,437 2,781,682
  Саудын Араб 1,960,582 33,702,756
  Сири 185,180 16,945,057
  Турк[16] 783,562 82,340,088
  Арабын Нэгдсэн Эмират Улс 82,880 9,630,959
  Йемен 527,970 28,498,683
Нийт 43,810,582 4,560,667,108
Тайлбар: Египет-н хэсэг (Синайн хойг) нь газар зүйн хувьд Баруун Азид байрлана.

Лавлах бичиг

засварлах
  1. National Geographic Family Reference Atlas of the World. Washington, D.C.: National Geographic Society (U.S.). 2006. p. 264.
  2.   Хонконг, Макао болон Тайвань ороогүй болно.
  3.   Казахстан нь Төв Ази, Европт оршино.
  4.   Хонконг нь Хятадын тусгай захиргааны бүс юм.
  5.   Макао нь Хонконгийн хамт Хятадын тусгай захиргааны бүс юм.
  6.   Энэ улс нь Тайвань аралд орших, тусгаар тогтносон байдал нь эргэлзээтэй улс юм. Хятадын Тайбэй гэж нэрлэгдэх нь олон.
  7.   Орос улсын нутаг дэвсгэр нь Ази ба Европ тивд оршино.
  8. General Population Census of Cambodia 2008 - Provisional population totals, National Institute of Statistics, Ministry of Planning, released 3rd September, 2008
  9.   East Timor is often considered a transcontinental country in Southeastern Asia and Oceania.
  10.   Indonesia is often considered a transcontinental country in Southeastern Asia and Oceania; figures do not include Irian Jaya and Maluku Islands, frequently reckoned in Oceania (Melanesia/Australasia).
  11.   Includes Jammu and Kashmir, a contested territory among India, Pakistan, and the PRC.
  12.   Армени нь Баруун Азид орших ч, түүх болон улс төрийн хувьд Европтой илүү холбоотой.
  13.   Азербайжан нь газар нутгийн хувьд Баруун Ази ба Европд оршдог.
  14.   Кипр нь Газар дундын тэнгисийн зүүн сав орчимд байрлах ба түүх болон улс төрийн хувьд Европтой холбоотой юм. Гэсэн ч НҮБ Кипр-г баруу Ази хэмээн тооцдог.
  15.   Гүрж нь Баруун Ази, Зүүн Европд байрлана.
  16.   Турк нь Ази болон Европд оршдог, хүн амын 90 хувь нь лалын шашинтай Азийн улс боловч, Олимпын хороодод Европын улс гэж явдаг. Европын Холбоонд нэрээ дэвшүүлээд буй.