Богд хан уулын аймаг
Богд хан уулын аймаг нь Хэмжээт цаазат Богд хаант Монгол Улсын Ардын засгийн газрийн шийдвэрээр 1923-1931 онд Түшээт хан аймгийн нэрийг өөрчлөн байгуулагдсан аймаг юм.
Тойм
засварлах1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Монгол Ардын Хувьсгалт Нам, Монгол Улсын төрийн эрхийг барьж эхлэснээр нутгийн захиргааг ардчилахдаа 1923 оны 3 сард Монгол улсын нутгийн захиргааны дүрмийг батласны дараа "4 аймаг, 116 хошууг урьдын адил засаг ноёдын нэрээр нэрлэхийг зогсоож, ард олны сайн мэдэх томоохон уул буюу газар усны нэрээр нэрлэх болжээ."[1] Ингэснээр "Түшээт хан аймаг" гэх нэрийг "Богд хан уулын аймаг" гэж өөрчлөн, харьяа 20 гаруй хошууг уул усны нэрээр нэрлэсэн.
МАХН-ын 7-р их хурлын (1928 он) тогтоол болон 1930 оны 11 дүгээр сарын Засгийн газрын хуралдаанаар хуучин аймаг, хошууны захиргааг устгаж, шинээр байгуулагдах 13 аймгийн дарга нарыг томилсон. 1931 оны засаг захиргааны шинэчлэлтээр тус аймгийг Төв, Газар тариалан (1932 оноос Сэлэнгэ болсон), Өмнөговь, Дорноговь гэсэн 4 аймаг, 103 суманд хуваажээ. Төрийн болон орон нутгийн эрхийг сонгуулийн зарчимд суурилсан байдлаар явагдах болсон.
Засаг захиргааны хуваарь
засварлах- Авзага хайрхан уулын хошуу
- Ашиг хорго уулын хошуу
- Баруунбүрэн хан уулын хошуу
- Баян-Өндөр уулын хошуу
- Баян-Эрхэт уулын хошуу
- Богд хан уулын хошуу
- Булган хан уулын хошуу
- Бүрэгхангай уулын хошуу
- Дэлгэрхан уулын хошуу
- Дэлгэрхангай уулын хошуу
- Дэлгэрцогт уулын хошуу
- Зүүнбүрэн хан уулын хошуу
- Ихдулаан хан уулын хошуу
- Ихтүшиг уулын хошуу
- Их хорго уулын хошуу
- Ноён уулын хошуу
- Соёолж уулын хошуу
- Хангай хайрхан уулын хошуу
- Хоёр-Өлзийт уулын хошуу
- Хутаг уулын хошуу
- Хутаг-Өндөр уулын хошуу
- Хүнцэлцавчид уулын хошуу
- Шажинбүрх уулын хошуу[2]
Мөн үзэх
засварлахЭшлэл
засварлах- ↑ Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Түүхийн хүрээлэн (2003). Монгол улсын түүх. Vol. 5. Улаанбаатар: Адмон ХХК. p. 139. ISBN 99929-0-212-4.
- ↑ Д, Мөнх-Очир (2012). Монгол Улсын аймаг, хошуу, сумын лавлах, хошуу ноёдын жагсаалт (1691-1925). Улаанбаатар. pp. 22–23.