Зэрэг нэмэхийн өмнө
«Зэрэг нэмэхийн өмнө» — 1965 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн уран сайхны кино.
Зэрэг нэмэхийн өмнө | |
---|---|
Найруулагч: | Д.Чимэд-Осор |
Продюсер: | Б.Дэмбэрэл |
Зохиол: | Л.Түдэв |
Дүрүүдэд: | З.Доржсүрэн Д.Жамъянжав |
Хөгжмийн зохиолч: | Л.Мөрдорж |
Зураглаач: | Б.Дэмбэрэл |
Эвлүүлэгч: | Л.Далайхүү Ж.Норолхоо |
Студи: | Монгол кино үйлдвэр |
Нээлт: | 1965 оны 5 сарын 7 |
Хугацаа: | 67 минут |
Улс: | Монгол |
Хэл: | Монгол |
Орлого: | 78000₮+ |
Агуулга
засварлахАрдын шог үлгэрийн өгүүлэмжтэй энэ кинонд тайж Мижид нийслэл хүрээ орж, Богд хаанд их өргөл өргөн, зэрэг цол нэмж, шан харамж хүртэхээр явах замд Боролдой, Долдой хэмээх хоёр зарц нь уран цэцэн арга мэх хэрэглэн үргэлж түүнийг даван дийлж байгаа явдлыг инээдмийн аясаар үзүүлжээ.[1].
Төрөл ангилал
засварлахАрдын хошин үлгэрийн өгүүлэмжтэй "Хошин кино" юм. Киноны зохиолыг зохиолч Лодонгийн Түдэв бичжээ. Киноны зургийг зураач Ядамсүрэнгийн Үржнээ зурсан байна. Зураглаачаар Балдангийн Дэмбэрэл ажиллажээ. Хөгжмийг Лувсанжамбын Мөрдорж зохиожээ.
Гол дүр
засварлахДүвчинмижидбалбигомбо зайран болон түүний хоёр сахилгагүй зарц Долдой, Боролдой гарна.
- Дүвчинмижидбалбигомбо зайрангийн дүрд - Зогсоолонгийн Доржсүрэн
- Боролдойн дүрд - Батын Содном
- Долдойн дүрд - Данзаншаравын Жамъянжав
Эх сурвалж
засварлах- ↑ "Зэрэг нэмэхийн өмнө. "Монгол кино"". mongol-kino.mn. Татаж авсан: 2022 оны 9 сарын 20.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|dateformat=
ignored (help)