Таримал вандуйны (Латин: Pisum sativum L.) жижиг бөмбөлөг хэлбэрийн үр жимсийг Вандуй гэж ихэвчлэн нэрлэдэг. Таримал вандуй нь буурцагтны овгийн, өвслөг, нэг наст, вандуйны төрлийн нэгэн зүйл ургамал юм. Вандуй нь хонхорцог дотор боловсрох ба ногоон эсвэл шар өнгөтэй байдаг. Ботаникийн хувьд авч үзвэл вандуй нь жимс юм.[2] Буурцагтны овгийн ургамлуудын хүнсэнд хэрэглэгддэг зарим үрүүдийг мөн вандуй гэдэгт хамтатган ойлгодог.

Вандуй
Хонхорцог дотор буй вандуй
Хонхорцог дотор буй вандуй
Таримал вандуй: Pisum sativum
Таримал вандуй: Pisum sativum
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Эвдикот
(зэрэглэлгүй) Розид
Баг: Цэцэгт буурцагтан
Овог: Буурцагтан
Төрөл: Вандуй
Зүйл: Таримал вандуй
Латин нэр
Pisum sativum
(L.)
Ижил утгатай нэршил[1]
  • Lathyrus oleraceus Lam.
  • Pisum arvense L.
  • Pisum biflorum Raf.
  • Pisum elatius M.Bieb.
  • Pisum humile Boiss. & Noe
  • Pisum vulgare Jundz.

Азотын фиксаци

засварлах

Вандуй нь бусад буурцагт ургамлуудтай нэгэн адил ризобиа гэж нэрлэгдэх бактеритэй симбиоз харилцаанд ордог. Энэ харилцаа нь түүний үндэсний системд бий болох булцуу (root nodule) дотор явагдана. Ризобиа бактери нь агаарын молекул азотыг (N2) аммиак (NH3) болгон хувиргадаг өвөмөц чадвартай юм.[3] Энэ хувиргалт нь дараах томъёогоор илэрхийлэгдэнэ:

N2 + 8H+ + 8e → 2NH3 + H2

Үүссэн аммиак нь аммони болон хувирах ба аммони нь азотын ургамалд шингэх хэлбэр юм. Аммиак нь аммони болох хувиргалт нь дараах томъёогоор илэрхийлэгдэнэ:

NH3 + H+ → NH+4

Вандуй болон бусад буурцагт ургамлын үндэсний булцуу нь амин хүчлийг бий болгоход ашиглагдах азотын эх үүсвэр юм. Амин хүчлүүд нь уургийн бүрэлдэхүүн хэсэг ба буурцагт ургамал нь ургамлын гаралтай уургийн сайн эх үүсвэр болдог.[4]

Вандуй үхэх үед (жишээ нь ургац хураалтын дараа) түүний талбайд үлдсэн хэсгүүдийн (иш, навч г.м.) амин хүчлүүдэд агуулагдах азот хөрс рүү буцаж ялгардаг. Амин хүчлүүдэд агуулагдах азот нь хөрсөнд, бусад ургамалд шингэцтэй нитрат (NO3) болон хувирч, улмаар дараачийн тарималд бордоо болдог.[5][6]

Эх сурвалж

засварлах
  1. "The Plant List: A Working List of All Plant Species". Archived from the original on 6 Арван нэгдүгээр сар 2018. Татаж авсан: 7 March 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  2. Rogers, Speed (2007). Man and the Biological World Read Books. pp. 169–170. ISBN 978-1-4067-3304-4. Retrieved on 2009-04-15.
  3. "Biological Sciences". Biology.ed.ac.uk. Archived from the original on 16 Нэгдүгээр сар 2013. Татаж авсан: 21 August 2017.
  4. Lawrence, John M.; Grant, D. R. (September 1963). "Nitrogen Mobilization in Pea Seedlings. II. Free Amino Acids". Plant Physiology. 38 (5): 561–566. doi:10.1104/pp.38.5.561. ISSN 0032-0889. PMC 549973. PMID 16655833.
  5. Postgate, J (1998). Nitrogen Fixation, 3rd Edition. Cambridge University Press, Cambridge UK
  6. Smil, V (2000). Cycles of Life. Scientific American Library.

Ном зохиол

засварлах

Гадны холбоос

засварлах
  Commons: Pisum sativum – Викимедиа дуу дүрсний сан

Загвар:Cookbook