Бээжин
Бээжин (ᠪᠡᠭᠡᠵᠢᠩ; хятадаар 北京 - Běijīng, «умард/хойд нийслэл») — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл; улсынхаа улс төр, соёл, боловсролын төв;[1] ямар нэгэн нэгжид (муж г.м) харьяалагддахгүй шууд Улсын хэмжээний дөрвөн хотын нэг.
Бээжин хот |
|
---|---|
төв засгийн харъяа хот | |
хят. 北京市 — Běijīng shì | |
![]() |
|
![]() |
|
Улс орон | ![]() |
Улсын хот | Бээжин |
Хошуу мэт (18) | Нэр бүхий 16 дүүрэг, 2 шянь |
Газар нутаг | 16,808 км² |
Газрын байц | д.т.д 43.5 м |
Хүн ам | 2010 онд 17,311,896 хүн |
Нягт сийрэг | 1182 хүн/км² |
Ард түмэн | 96% - хятад, 4% - бусад |
Нутгийн олон | Бээжингийнхэн |
1153 он | Алтан улсын үед Жүндү хот |
1267 он | Юань улсын үед Дайду хот |
1368 он | Мин улсын үед Бэйпин хот |
1403 он | Мин улсын үед Бээжин хот |
1928 он | ДИУ-ын үед ахин Бэйпин хот |
1949 он | БНХАУ-ын үед ахин Бээжин хот |
Намын дарга | Гуо Жинлон |
Хотын дарга | Ван Аньшунь |
Цагийн бүс | Бээжингийн цаг (ГЦ+8) |
Утасны дуг. | +57 10 |
Шуудан-дугаар | 100000 — 102600 |
ТХ-улсын дугаар | 京A, C, E, F, H 京B (хөлсний унаа) 京G (хотоос гадуур) 京O (төр, цагдаа) |
Цахим хуудас | beijing.gov.cn (хятадаар) |
Сүүлийн жилүүдэд Бээжин хотын хүн амын тоо огцом өсч байгаа. 1953 онд 2.8 сая, 1982 онд 9.2 сая, 2000 онд 13.6 сая хүн амтай байсан бол 2010 онд 19.6 сая, 2020 оны БНХАУ-ын 7 дахь үндэсний тооллогоор 21.893 сая оршин суугчтай болоод байгаа ажээ. Энэ нь улсдаа Шанхайн дараа, дэлхийд эхний 10-т багтах үзүүлэлт юм.
2008 онд Бээжинд Зуны Олимпын тоглолт, Параолимпын тоглолт, 2015 онд Хөнгөн атлетикийн Дэлхийн аврага, 2022 онд Өвлийн Олимпын, Параолимпын тоглолтууд болсон байна.
Нэр Засварлах
Орчин цагт ямар ч хэлээр энэ хотын нэрийг доорх хоёр янзаар тэмдэглэдэг.
- Англи: Beijing, хас. Бейжің, сол. 베이징 be-i-jing гэх мэтээр жишээлж болох хятад хэлний умард аялгууг баримталсан хэлбэр байдаг. 北京-г пинь-инь галиг (1982 оноос)-аар Běijīng («умард нийслэл») гэнэ. 北 běi - «умард», 京 jīng - «нийслэл» гэх хоёр дүрс ханз үсэг юм. Монгол хэлнээ Бээжин, гэж хэвшин тогтсон нь үүнд багтана.
- Франц: Pékin, Орос: Пекин, Англи: Peking гэх мэт нь адилхан 北京 гэж бичдэг ч өмнөд нутгийн аялгуунд тулгуурласан Дундад Иргэн Улсын үед (1912 он) зохиогдсон галигаас тухайн хэлэнд анх орсноороо үлдэж хоцорсон хэлбэр юм.
Дээрх орчин цагийн нэрийг олохоосоо өмнө олон нэртэй байсан. Улсын нийслэл болсон X зуунаас эхлэн тоочъё. 938 оноос Кидан Улсын 南京 Нань-жин «өмнөд нийслэл», 1122 оноос цөөхөн жил Сүн улсын 燕山 Янь-шан, 1153 оноос Алтан улсын 中都 Жүндү «дунд нийслэл», 1271 оноос Юань улсын 大都 Да-ду «их балгас/нийслэл» (монголчуудын хувьд Дайду[2]). Энэ үед алдарт аялагч Марко Поло хотын нэрийг Cambuluc (магадгүй «хан балгас») гэж тэмдэглэсэн байдаг. Дээрх нэрс цөм хятад ханзынх тул шууд үнэмшихэд бас л бэрх юм. 1368 оноос 北平 Бэй-пин «умардын амар түвшин», 1403 оноос одоогийнхоо нэрийг Мин улс, Чин улсын үеийг дамжин, 1928 оноос ДИУ-ын үед дахин Бэйпин нэртэй болсон бол эцэстээ 1949 оноос БНХАУ байгуулагдахад одоогийнхоо Бээжин нэрийг эргэн авсан байна.
Газар зүй Засварлах
Уур амьсгал Засварлах
Бээжин | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Бээжин
Эх сурвалж: wetterkontor.de
|
Тээвэр Засварлах
Төмөр зам Засварлах
Бээжин мэдээж Хятадын төмөр замын сүлжээний зангилгаа юм. Бээжингээс Шанхай, Гуанжоу, Хонконг, Харбин, Өвөр Монголын Бугат, Циньхуандао, Чэндэ, Юаньпин хүрэх 8 үндсэн чиглэл байдаг. Мөн саяхнаас хурдны төмөр замтай болсон. 2011 онд Бээжин-Шанхай, 2008 онд Бээжин-Тяньжин чиглэл нээгджээ.
Бээжин хотод төмөр замын 40 өртөө байна.[3] 2010 онд 7 сард төв өртөөнд (1959 онд баригдсан) нь өдөртөө 173, баруун өртөөнд (1996 оных) 232 галт тэрэг, хурдны замын өмнөд өртөөнд (2008 оных) 163 галт тэрэг хүлээн авсан байна. 1909 онд баригдаж, 2009 онд өргөтгөгдсөн умард өртөөнд энэ тоо харин 22 байна.
Бээжингээс төмөр замаар дотоодын томоохон ямар ч хот руу очих боломжтой. Монгол, Орос, Вьетнам, Умард Солонгос руу зорчих олон улсын зорчигч тээврийн үйлчилгээ бий. Зорчигчийн тоо чиглэлээсээ хамаараад янз бүр байдаг.
Засаг захиргааны хуваарь Засварлах
Газрын зураг | Дүүрэг/шянь | Ханз | Хүн ам (2010)[4] |
Талбай (км²) |
Нягтшил (нэгж км²-т) | |
---|---|---|---|---|---|---|
Дунчен
Шичен
1. Шижиншань
Чаоян
Хайдянь
Фентай
1
Ментоугоу
Фаншань
Тунжоу
Шуньи
Чанпин
Дашин
Пингу
Миюнь
Янчин
Хуайроу
| ||||||
Дунчен дүүрэг | 东城区 | 919,000 | 40.6 | 22,635 | ||
Шичен дүүрэг | 西城区 | 1,243,000 | 46.5 | 26,731 | ||
Чаоян дүүрэг | 朝阳区 | 3,545,000 | 470.8 | 7,530 | ||
Хайдянь дүүрэг | 海淀区 | 3,281,000 | 426.0 | 7,702 | ||
Фентай дүүрэг | 丰台区 | 2,112,000 | 304.2 | 6,943 | ||
Шижиншань дүүрэг | 石景山区 | 616,000 | 89.8 | 6,860 | ||
Тунжоу дүүрэг | 通州区 | 1,184,000 | 870.0 | 1,361 | ||
Шуньи дүүрэг | 顺义区 | 877,000 | 980.0 | 895 | ||
Чанпин дүүрэг | 昌平区 | 1,661,000 | 1,430.0 | 1,162 | ||
Дашин дүүрэг | 大兴区 | 1,365,000 | 1,012.0 | 1,349 | ||
Ментоугоу дүүрэг | 门头沟区 | 290,000 | 1,331.3 | 218 | ||
Фаншань дүүрэг | 房山区 | 945,000 | 1,866.7 | 506 | ||
Пингу дүүрэг | 平谷区 | 416,000 | 1,075.0 | 387 | ||
Хуайроу дүүрэг | 怀柔区 | 373,000 | 2,557.3 | 146 | ||
Миюнь дүүрэг | 密云区 | 468,000 | 2,335.6 | 200 | ||
Янчин дүүрэг | 延庆区 | 317,000 | 1,980.0 | 160 |
Өнгө бүрийн тайлбар
- Хуучин цагт хэрмээр хүрээлэгдэж байсан, одоо 2-р тойруугийн доторх хотын дүүрэг
- 2-р болон 5-р тойруугийн дотор хотлодог барилгажсан дүүрэг
- 6-р тойруугаар бөгжлөгддөг цөөн газраа барилгажсан хотын захын дүүрэг
- Хотоос алс дүүрэг, хөдөө газар буюу шянь (шянь гэдгийг хятад хошуу гэж ойлгож болно)
Зураг Засварлах
Мөн үзэх Засварлах
Мэдэгдсэн сурвалж Засварлах
- ↑ "Beijing", The Columbia Encyclopedia (6th ed.), 2008, <http://www.encyclopedia.com/topic/Beijing.aspx>
- ↑ Denis Twitchett, Herbert Franke, John K. Fairbank, in The Cambridge History of China: Volume 6, Alien Regimes and Border States (Cambridge: Cambridge University Press, 1994), p 454.
- ↑ (Chinese) "北京市火车站大全" Last Accessed 8 August 2011
- ↑ "北京市2010年第六次全国人口普查主要数据公报". Archived from the original on 2011-10-04. Retrieved 2012-07-09.