Шаазгай
Шаазгай буюу жинхэнэ шаазгай (Pica) нь Хэрээний овгийн шувуу бөгөөд Европ, Ази болон Африкийн баруун хойд хэсэгт амьдарна.
Шаазгай | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Pica Бриссон, (1760) |
Шаазгай нь 40-51 см урт байна. Толгой хүзүү, цээж нь гялалзсан хар өдтэй ба ногоон хөхдүү туяатай. Гэдэс, далны орчим өд нь цагаан байдаг. Сүүл нь ногоовтор солонгорсон хар өнгөтэй. Эр нь эмээс биеэр арай том юм.
Идэш тэжээл
засварлахШавж хорхой, модны үр жимс гэх мэтээр хооллоно. Хүрэлзгэнэ, чихүүр хорхой зэрэг газар, хөрсөнд байх хорхой мөн иддэг. Намар болоход царцаа барьж иддэг ашигтай шувуу юм.
Үржил
засварлах1 сарын дундаас үүр засах газар хайж олон, 3 сарын дундуур гэхэд модны мөчир, сүрэл гэх мэт ашиглан үүрээ барьж дуусдаг. Үл мэдэг ногоондуу туяатай 5-6 өндөг гаргах ба 20 өдрийн дараа хагаран ангаахай болдог.
Зургийн цомог
засварлахЦахим холбоос
засварлах Commons: Шаазгай – Викимедиа зураг, бичлэг, дууны сан