1960 онд баталсан БНМАУ-ын III дахь Үндсэн хуульд тус улсад гагцхүү Ардын Их Хурал нь хууль тогтоох эрхтэй, төрийн эрх барих дээд байгууллага байх, Ардын Их Хурлын чуулганы чөлөө цагт Ардын Их Хурлын Тэргүүлэгчид төрийн эрх барих дээд байгууллага байхаар заасан. Ардын Их Хурал (АИХ) бүх шатны Ардын Депутатуудын Хурлын системийг толгойлон улс орныг төрийн зүгээс удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлж, үйл ажиллагааг нь хянаж удирдан, Үндсэн хууль, бусад хуулиудыг батлах эрх эдэлж байв. АИХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, орлогч дарга нар, нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүд орж байв. АИХ-ын Тэргүүлэгчид АИХ-д ажлаа хариуцан тайлагнах ба түүний эрх хэмжээнд хамаардаг зарим чухал асуудлыг чуулганы чөлөөт цагт шийдвэрлэж байв. Үүний нэг жишээ бол АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар хууль батлаад түүнийгээ дараа нь АИХ-ын чуулганд оруулж баталгаажуулдаг байсан нь АИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг хэлбэрдэхэд хүргэж байв. Түүнчлэн АИХ-д Мандатын комиссоос гадна төлөвлөгөө төсвийн, хуулийн төсөл боловсруулах ба үндэсний асуудлын, хөдөө аж ахуйн, аж үйлдвэрийн, соёл, гэгээрэл, эрүүлийг хамгаалахын болон залуучуудын асуудал эрхлэх зэрэг 10 гаруй байнгын комисс ажиллаж байв.

Анхдугаар үндсэн хуулийг хэлэлцэн батласан Улсын анхдугаар их хурал. 1924 оны 11 дүгээр сар.


БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталснаар түүхэн үүргээ гүйцэтгэж дуусаад үйл ажиллагаагаа зогсоосон байна.

БНМАУ-ын АИХ-ын дарга нар

засварлах