Гэрсэнз болбоос Батмөнх Даян хааны отгон хүү бөгөөд түүний Жимсгэнэ хатнаас 1513 онд мэндэлжээ. Түүнийг Даян хаан, Ар Халхын аглагийн 13 отгийг захируулахаар илгээсэн. Түүнийг 1549 онд Хэрлэнгийн Буран[1] гэдэг газарт тэнгэрт хальсний дараа, их хатан нь 7 хүү нарт нь газар нутаг, 13 отгуудыг хуваан өгч, 7 хэсэг болгосон нь хожим Халх 7 хошуу гэж нэрлэж заншсан.

Гэр бүлЗасварлах

Эцэг эхЗасварлах

Эцэг: Даян хаан

Эх: Уругудын Жимсгэнэ хатан

Эцэг нэгт ах дүүс:

  1. ТөрболдЦахар түмний ҮзэмчинСөнидХуучидАохан зэрэг отгууд
  2. Улсболд: Баруун түмний Ибрай тайшид хөнөөгдсөн.
  3. Барсболд Сайн Алаг хаанОрдос түмэнТүмэд түмэн
  4. Төрөлт гүнж: Халх Жарудын Баасан тавнанд богтолсон.
  5. Арсболд: долоон Түмэд
  6. Очирболд: Цахарын Хишигтэн отог
  7. АлчболдӨвөр Халх 5 отог
  8. Гэрболд чинсан: Цахарын Найман, Урад отгууд
  9. Арболд (Алиболд?): Хар гэр, Шарай гол
  10. Гаруудай (Гэр од): Хар Татаар
  11. Увсанз Чин тайж: Цагаан Татаар

ХатанЗасварлах

  1. Хатунхай хатан
  2. Мөнхүй хатан

Үр хүүхэдЗасварлах

ХөвгүүдЗасварлах

Ашихай дархан хунтайж (Үнэгэд, Жалайр отог)

Ноёнтой хатанбаатар (Бэсүд, Элжигин)

Онохуй үйзэн (Горлос, Хэргүд отог)

Амин дурал ноён (Хүрээ, Хороо, Цоохор отог)

Дарь тайж (Хатагин, Хөхүйд отог)

Далдан хүндүлэн ноён (Хүндэт ноён ) (Тангуд, Сартуул отог)

Саму буйма ноён (Урианхай отог)

ОхидЗасварлах

  1. Мингалун абай: Хатунхай хатнаас модон могой жилд төрсөн. Уйгуржины Агачайд өгсөн[2].
  2. Түмэнхэн абай: Хатунхай хатнаас гал морь жилд төрсөн. Урианханы Убасанд өгсөн.[3]
  3. Алтай абай: Мөнхүй хатнаас усан барс жилд төрсөн. Урианханы Абандуд өгсөн.[4]

ЭшлэлЗасварлах

  1. Д.Гонгор "Халх товчоо" УБ., 1969. Нэгдүгээр боть. т.174
  2. Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал
  3. Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал
  4. Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал