Үхрийн нүд
Үхрийн нүд (Латин: Blackcurrant) — Тошлойн овгийн ургамлын төрөл юм. Төрөл дотроо 150 гаруй зүйл байдаг бөгөөд эдгээр жимснүүдийн хамгийн их ач холбогдолтой нь юм.
Үхрийн нүд | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||
|
Үхрийн нүд нь биологийн идэвхт бодис ихтэй ургамлын тоонд ордогоос гадна амин дэмийн чанараараа ч жимснүүд дотроо дээгүүрт ордог. Агуулагдах аминдэмийн хувьд P, C, B1, B2 агуулдаг ба каротин, пектин, антиоксидант, фосфор, чулууны хүчлүүд, антоцианы ба флавоноидын нэгдэл, катехин, треонин, эфирийн тос агуулдаг.[1]
Тархац
засварлахУг жимс нь Умард туйл, Европ, Кавказ, Өрнө болон Дорнод Сибирь, Дундад Ази, Шведийн нутагт ургадаг. Мөн манай орны Дорнод, Хэнтий, Завхан, Увс, Өвөрхангай, Говь-Алтай, Төв, Хөвсгөл, Ховд аймгуудад нутгийн шинэсэн гацуур, шинэсэн ба хусан ой, тэдгээрийн зах, ойн цоорхой, гол горхийн эрэг, нуранги, хад асгатай газар ургана.
Ач тус
засварлахҮхрийн нүд нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, хоолонд дуртай болгон гэдэс өвдөлтийг зогсоох, шээсний ялгаралтыг нэмэгдүүлэх, олон янзын аминдэм агуулдгийн ачаар өвчтөнийг тэнхрүүлэн цус багадах, тураж эцэх үед хэрэглэхэд тустай. Шүүсээр нь хоолойн өвчин, хөхүүлэн ханиалгахыг эмчилдэг бөгөөд навч нь бөөрний үйл ажиллагааг тордон идэвхижүүлж, туулайтах өвчний үед хэрэгцээтэй.[2]