Эрдэнэ сум (Төв)
Эрдэнэ сум нь Засаг захиргааны хувьд Төв аймагт харьяалагддаг юм. Эрдэнэ сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 72 км-ийн зайд оршдог.
![]() ![]() Эрдэнэ сум |
|
---|---|
Улбар шар нь Зуунмод, ягаан нь Эрдэнэ | |
Сумын | 8,000 км² газар нутагт |
2011 онд | 3,736 хүн (8/27) сууж байв.[1] |
Таван баг | Өгөөмөр, Чулуут, Баянтуул, Хушинга, Тамган |
2011 оны | төсөвт 312 сая ₮ (6/27) оруулж, |
мөн ондоо | 696 сая ₮ (16/27) заржээ.[1] |
2011 оны | 150,613 толгой мал (8/27) нь |
нэг хүнд | ноогдвол 40.3 (_/27) болно.[1] |
Өрхийн | 65.7% (831/1265) нь малтай.[1] |
____ онд | үүсэн байгуулагдсан |
Эргэн тойрондоо | Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Архуст, Баян, Сэргэлэн, Сэлэнгийн Мандал, Ерөө гэдэг найман сум, Нийслэлийн Налайх, Баянзүрх гэх хоёр дүүргээр хүрээлэгддэг. |
Жанчивлин болон Ар Жанчивлингийн рашаан сувиллууд тус сумын нутагт бий. Төв аймгийн Эрдэнэ сум нь байгалийн олон үзэсгэлэнт газартай, сүүлийн үед аялал жуулчлал ихээр хөгжиж буй сумдын нэг юм. Тус суманд гадаад дотоодын жуулчдын анхаарлын төвд байгаа Чингис хааны хөшөөт цогцолбор- Цонжинболдог, 13 дугаар зууны аж амьдралыг харуулсан жуулчны бааз, Гүнжийн сүм зэрэг олон алдартай дурсгалт газрууд бий. Мөн тус сумын дунд сургууль нь МСҮТ-тэй нэгдэн МСЕБС болж, энэ сургуульд төгсөгчид нь 11-р ангийн боловсролыг давхар мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөгөөрөө бусад сургуулиудаас онцлог ялгаатай юм.
2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
▲3,539 | 3,550 | 3,405 | 3,442 | 3,445 | 3,607 | 3,531 | ▼3,525 | ▲3,791 | ▼3,736 |
ЭшлэлЗасварлах
- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Төв аймгийн Статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга
- ↑ Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга