Алт нь Au гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 79, нэгэн төрлийн химийн элемент юм. Аurum буюу Үүрийн туяа гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Алт нь байгаль дээр цэврээр (дангаараа) орших ба хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм Байгальд маш ховор тохиолдолд 6; 8;12; ханатай талст хэлбэрээр оршдог. Ихэнхдээ байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал, бусад металл болон чулуулагтай холимог хадан тогтцын хэлбэртэйгээр1,1•10³ppm нягтралтайгаар оршдог. Цул хадан болон хавтан хэлбэрээр хэзээ ч оршдоггүй гэж үздэг. Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан цахилгааны маш сайн дамжуулдаг. Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алт озонтой давсны хүчилд урвалд орон Au2 нэгдлийг үүсгэх ба цианы уусмалд задарч Au4 нэгдлийг үүсгэдэг учир алтыг ялган авахад цианы хүчлийг хэрэглэх тохиолдол байдаг.

Алт,  79Au
Ерөнхий шинж чанарууд
Нэр, тэмдэгАлт, Au
Гадаад байдалметаллын шар
Англи дуудлага/ˈɡld/
GOHLD
Алт-ийн үелэх систем дэх байрлал
Устөрөгч (диатомт металл бус)
Гели (инерт хий)
Лити (шүлтийн металл)
Берилли (газрын шүлтэт металл)
Бор (химийн элемент) (металлоид)
Нүүрстөрөгч (полиатомт металл бус)
Азот (диатомт металл бус)
Хүчилтөрөгч (диатомт металл бус)
Фтор (диатомт металл бус)
Неон (инерт хий)
Натри (шүлтийн металл)
Магни (газрын шүлтэт металл)
Хөнгөн цагаан (шилжилтийн дараах металл)
Цахиур (металлоид)
Фосфор (полиатомт металл бус)
Хүхэр (полиатомт металл бус)
Хлор (диатомт металл бус)
Аргон (инерт хий)
Кали (шүлтийн металл)
Кальци (газрын шүлтэт металл)
Сканди (шилжилтийн металл)
Титан (шилжилтийн металл)
Ванади (шилжилтийн металл)
Хром (шилжилтийн металл)
Манган (шилжилтийн металл)
Төмөр (химийн элемент) (шилжилтийн металл)
Кобальт (шилжилтийн металл)
Никель (шилжилтийн металл)
Зэс (шилжилтийн металл)
Цайр (шилжилтийн металл)
Галли (шилжилтийн дараах металл)
Германи (металлоид)
Арсени (металлоид)
Селени (полиатомт металл бус)
Бром (диатомт металл бус)
Криптон (инерт хий)
Рубиди (шүлтийн металл)
Стронци (газрын шүлтэт металл)
Иттри (шилжилтийн металл)
Циркони (шилжилтийн металл)
Ниоби (шилжилтийн металл)
Молибден (шилжилтийн металл)
Технеци (шилжилтийн металл)
Рутени (шилжилтийн металл)
Роди (шилжилтийн металл)
Паллади (шилжилтийн металл)
Мөнгө (химийн элемент) (шилжилтийн металл)
Кадми (шилжилтийн металл)
Инди (шилжилтийн дараах металл)
Цагаан тугалга (шилжилтийн дараах металл)
Сурьма (металлоид)
Теллур (металлоид)
Иод (диатомт металл бус)
Ксенон (инерт хий)
Цези (шүлтийн металл)
Бари (газрын шүлтэт металл)
Лантан (лантаноид)
Цери (лантаноид)
Празеодим (лантаноид)
Неодим (лантаноид)
Промети (лантаноид)
Самари (лантаноид)
Европи (лантаноид)
Гадолини (лантаноид)
Терби (лантаноид)
Диспрози (лантаноид)
Гольми (лантаноид)
Эрби (лантаноид)
Тули (лантаноид)
Иттерби (лантаноид)
Лютеци (лантаноид)
Гафни (шилжилтийн металл)
Тантал (шилжилтийн металл)
Вольфрам (шилжилтийн металл)
Рени (шилжилтийн металл)
Осми (шилжилтийн металл)
Ириди (шилжилтийн металл)
Цагаан алт (шилжилтийн металл)
Алт (шилжилтийн металл)
Мөнгөн ус (шилжилтийн металл)
Талли (шилжилтийн дараах металл)
Хар тугалга (шилжилтийн дараах металл)
Висмут (шилжилтийн дараах металл)
Полони (шилжилтийн дараах металл)
Астат (металлоид)
Радон (инерт хий)
Франци (шүлтийн металл)
Ради (газрын шүлтэт металл)
Актини (актиноид)
Тори (актиноид)
Протактини (актиноид)
Уран (актиноид)
Нептуни (актиноид)
Плутони (актиноид)
Америци (актиноид)
Кюри (актиноид)
Беркли (актиноид)
Калифорни (актиноид)
Эйнштейни (актиноид)
Ферми (актиноид)
Менделеви (актиноид)
Нобели (актиноид)
Лоуренси (актиноид)
Резерфорди (шилжилтийн металл)
Дубни (шилжилтийн металл)
Сиборги (шилжилтийн металл)
Бори (шилжилтийн металл)
Хасси (шилжилтийн металл)
Мейтнери (unknown chemical properties)
Дармштадти (unknown chemical properties)
Рентгени (unknown chemical properties)
Коперници (шилжилтийн металл)
Нихони (unknown chemical properties)
Флерови (шилжилтийн дараах металл)
Москови (unknown chemical properties)
Ливермори (unknown chemical properties)
Теннессин (unknown chemical properties)
Оганесон (unknown chemical properties)
Ag

Au

Rg
цагаан алтАлтмөнгөн ус
Цэнэгийн тоо (Z)79
Атом масс (±) (Ar)196.966569(5)[1]
Элементийн ангилал  шилжилтийн металл
Бүлэг, блокбүлэг 11, d-блок
Үеүе 6
Электрон бүтэц[Xe] 4f14 5d10 6s1
давхарга бүрт
2, 8, 18, 32, 18, 1
Физик шинж чанарууд
Төлөвхатуу
Хайлах температур1337.33 K ​(1064.18 °C, ​1947.52 °F)
Буцлах температур3243 K ​(2970 °C, ​5378 °F)
Нягт т.т.19.30 г/см3
шингэн үед,х.т.17.31 г/см3
Хайлах энтальп12.55 Ж/моль
Уурших энтальп342 кЖ/моль
Хувийн дулаан шингээлт25.418 Ж/(моль·K)
Уурын даралт
P (Pa) 1 10 100 1 k 10 k 100 k
at T (K) 1646 1814 2021 2281 2620 3078
Атомын шинж чанар
Исэлдэлтийн зэрэг5, 3, 2, 1, −1, −2, −3 ​(амфотер исэл)
Цахилгаан сөрөг чанарПолингийн шаталбар: 2.54
Ионжилтын энерги1 дэх: 890.1 кЖ/моль
2 дахь: 1980 кЖ/моль
Атомын радиусэмпирик: 144 пм
Ковалент радиус136±6 pm
Ван дер Ваальсийн радиус166 pm
Бусад
Талст бүтэцтал-төвтэй куб (ттк)
Face centered cubic crystal structure for Алт
Дууны хурд нарийн савх2030 m/s (т.т.)
Дулааны тэлэлт14.2 µm/(m·K) ( 25 °C-д)
Дулаан дамжуулалт318 W/(m·K)
Цахилгаан эсэргүүцэл22.14 nΩ·m ( 20 °C-д)
Соронзон чанардисоронзон[2]
Бат бөхийн хязгаар120 MPa
Юнгийн модуль79 GPa
Хөдөлгөх модуль27 GPa
Эзлэхүүний модуль180 GPa[3]
Пуассоны коэффициент0.4
Моосын хатуулаг2.5
Викерсийн хатуулаг188–216 MPa
Бринеллийн хатуулаг188–245 MPa
CAS дугаар7440-57-5
Түүх
Нэрийн үүсэлЛатиний [aurum] Error: {{Lang}}: text has italic markup (help), алт гэсэн үг
НээсэнОйрх Дорнодод (МЭӨ 6000 оноос өмнө)
Хамгийн тогвортой изотопууд
изо БДТ ХЗҮ ЗТ ЗЭ (MeV) ЗБ
195Au син 186.10 хоног ε 0.227 195Pt
196Au син 6.183 хоног ε 1.506 196Pt
β 0.686 196Hg
197Au 100% 197Au нь 118 нейтронтой үед тогтвортой
198Au син 2.69517 хоног β 1.372 198Hg
199Au син 3.169 хоног β 0.453 199Hg
үзэх · хэлэлцэх · засах· эх сурвалж

Алт нь хүн төрөлхтний хамгийн их үнэлдэг гол металлын нэг бөгөөд Аurum буюу Үүрийн туяа гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Алт нь байгаль дээр цэврээр (дангаараа) оршихоос гадна калаварит сивьванит , нагиагит зэрэгл теллурт нэгдэлд 6-39 хувийн агуулгатай байна. Алт нь хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм. Ихэнхдээ байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал, бусад металл болон чулуулагтай холимог хадан тогтцын хэлбэртэйгээр оршдог. Цул хадан болон хавтан хэлбэрээр хэзээ ч оршдоггүй гэж үздэг. Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан цахилгааны маш сайн дамжуулдаг. Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алтны хамгийн онцгой чанар нь ус болоод агаарын нөлөөнд автаггүй явдал юм. Монголчууд эрт дээр vеэс алтаар гангарч ирсэн ард тvмэн бөгөөд Бvр Хvннvгийн vеэс алтаар маш нарийн донж хийцтэй эдлэл хийж хэрэглэж байсныг Эрдэмтэд тогтоосон байна. Алтыг бас Дорно дахины анагаах ухааны салбарт олон зууны тэртээгээс ашиглаж ирсэн гэсэн баримт буй. Цэвэр алт нь ихэнхи тохиолдолд 30-50 % ийн мөнгөний хольцтой байдаг . Үүнээс гадна түүний найрлагад зэс төмөр зэрэг зарим эрдэс бага хэмжээтэй байдаг. Алт нь голдуу өрөл , ялтас , утас , мөн ховорхон тохиолдолд талст хэлбэртэй , шар өнгөтэй байдаг бөгөөд мөнгө агуулсан алт нь илүү тунгалаг өнгөтэй байдаг бол зэс агуулсан алт нь улаавтар туяатай байдаг. Алт нь голдуу гидротермаль гаралтай цахирын судал , пегматит , скарн болон зэс турихан цагаан , хүнцэл болон холимог металлын хүдэрт оршдог байна. Хүн төрөлхөтөн алтны Шороон ба Үндсэн ордоос 1800000 тн гаруй олт олборлосон гэж үздэг бөгөөд Алтны хам гол нөөц Далай буюу Тэнгисийн усанд 1 тэрбум тонн буюу 1шоо метр усанд 3-5мг алт байдаг гэж үздэг байна. Гэхдээ одоог хүртэл Далайгаас алтыг олборлох аргыг нээж илрүүлээгүй байна. Олон улсын стандартаар бол 1000 кг хvдэрт 0.5 гр алт агуулагдаж байвал эдийн засгийн хувьд vр ашигтайд тооцогддог юм байна. Гэхдээ ил уурхайнуудын хувьд ийм хэмжээний хvдэрт ихэвчлэн 1-5 гр алт агуулагддаг. Энэ агууламж бvр 30 гр хүрсэн үе бас тохиолдсон байна. Алтны 100 тонноос дээш нөөцтэй үндсэн ордыг их том , 50-100 тонныхыг том , 10-50 хүртэл тонныхыг дунд , 10 тонныхыг жижиг ордод тооцох ба 1тонноос бага нөөцтэй ордыг жижиг орд гэж нэрлэнэ.

Алтны үндсэн ордоос алтны зэрэгцээгээр ашигтай тохиолдолд мөнгө , теллур , висмут , хүнцэл зэргийг олборлодог болно. Алтны зарим шороон орд нь Доржпалам , уулын болор , цагаан алт , титаны бүлгийн эрдэс агуулдаг . Алтны хатуулаг нь 2-3 , нягтрал нь хольцоосоо хамаарах ба цэвэр алтных 19,3 байдаг байна. Цэвэр алтны агуулгыг сорьц гэх бөгөөд хэрэв алтны сорьц 900 гэвэл тэр нь түүний найрлагад цэвэр алт 90% байна гэж үзнэ.

Алтны нөөц өсгөх нэн чухал хүчин зүйл нь санхүүжилтийн эх үүсвэр бөгөөд үүнд хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн оруулж байгаа хөрөнгө оруулалт нөлөөлдөг болно. Геологийн хайгуулын ажлаар алтны нөөцийн хувьд ирээдүй багатай гэж үзсэн талбайд хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгөөр хайгуул хийн олборлох боломжит нөөц олон олборлолтын хэмжээг нэмэгдүүлдэг байна. Алтны ордуудын нөөцийн хэмжээ , уул техникийн нөхцөл , ашиглалтын хүчин чадлаар нь бүлэглэж тээврийн иж бүрдэл хослол , технологийн схемийг сонгон авч зураг төсөл туршилтын олон хувилбараар боловсруулж уг ажлыг агент лаг болон хяналтын байгуулагууд эцэслэн хянаж зөвшөөрөлцсөний үндсэн дээр хэрэгжүүлдэг .


Алтны үндсэн ордын хүдрээс алт ялган авах оновчтой технологийг сонгон авах явдал нь хүдэр дэхь бодисын найрлага , алт агуулсан эрдсүүдийн шинж чанар технологийн ажиллагааг хүндрүүлэх нөлөөтэй хольцууд байгаа эсэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг ба хүдрийг урьдчилан бэлгэх баяжуулах металлурги химийн боловсруулалт зэрэг үндсэн ажиллагааг бүрдүүлдэг . Алтны үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад алтны үндсэн нөөц нь ихэвчлэн үндсэн ордод 80% , шороон ордод 2 % , үдсэн нь дагалдах хэлбэрээр олборлогдсон алтанд ноогддог байна. Манай улсын хувьд алт олборлолт нь өөрийн гэсэн онцлог давуу талтай . Одоогоор ашиглаж буй ордууд нь хөрөнгө оруулалт бага харьцангуй хялбар технологи шаарддаг ба алт олборлолтын өөрийн өртөг нь харьцангуй бага байгаагаараа онцлогтой .

Шинж чанар

засварлах
 
Алт нь гайхамшигтай уян чанартай. Түүнийг моноатомт утас болгож болох ба ингэж сунасныхаа дараа тасартлаа хоёр дахин сунадаг.[4]

Алт нь бүх металлууд дотроос хамгийн уян чанартай нь ба нэг грамм нь 1 квадрат метр талбай бүхий хавтанг үүсгэж чаддаг. Алтан ялтасыг тунгалаг болтол нь нимгэлэн давтаж болдог. Түүний нэвтрүүлэх өнгө нь ногоон-цэнхэр байдаг. Учир нь, алт шар ба улаан өнгийг хүчтэйгээр ойлгодог.[5] Ийм хагас тунгалаг ялтас хэт улаан туяаг мөн хүчтэй ойлгодог нь, түүнийг дулаан тэсвэртэй хувцасны шилний хэт улаан туяаны хаалт болон сансрын хувцасны шилний нарнаас хамгаалах хаалт болгон ашиглагдах боломжийг олгодог.[6] Алт нь дулааны болон цахилгааны сайн дамжуулагчаас гадна, хэт улаан цацрагийг хүчтэй ойлгогч

Алтны нягт нь 19.3 g/cm3. Харьцуулхад, хар тугалганых 11.34 g/cm3 бол, хамгийн өндөр нягттай элемент болох осмигийнх 22.588 ± 0.015 g/cm3 юм.[7]

 
Алтны(III) хлоридын усан уусмал

Алт нь хэдийгээр, тогтвортой металлуудын хамгийн тогтвортой нь[8][9] ч гэсэн олон янзын нэгдлүүдийг үүсгэдэг. Алтны, түүний нэгдэл дахь исэлдэлтийн зэрэг -1-с +5 хооронд хэлбэлздэг ба химид Au(I) ба Au(III) давамгайлна. Au(I)-ийг, алтны ион агуулсан нэгдэл гэж нэрлэх бөгөөд тиоэфирүүд, тиолатууд ба гуравдагч фосфинүүд зэрэг хөнгөн лигандуудтай холбогдох өргөн тархсан исэлдэлтийн зэрэг. Au(I) нэгдлүүд ихэвчлэн шугаман байдаг. Тод жишээ бол, Au(CN)2 бөгөөд, энэ нь алтны уусдаг хэлбэр ба уул уурхайд ашиглагдана. AuCl гэх мэт, алтны бинар галогенидууд нь, зигзаг полимер хэлхээг бий болгох ба энэ нь шугаман координацийг мөн илэрхийлнэ. Алтан дээр суурилсан дийлэнхи эмийн бэлдмэлүүд нь Au(I)-ийн уламжлалууд юм.[10]

Au(III) нь ердийн исэлдэлтийн зэрэг ба алтны(III) хлорид (Au2Cl6) байдлаар илэрнэ. Au(III) комплекс дахь алтны атомын төв нь бусад d8 нэгдлүүдтэй адил, ихэвчлэн дөрвөлжин хавтгай геометртэй ба химийн холбоо нь ковалент ба ионы холбооны шинж тэмдэгүүдийг аль алийг нь агуулна.

Алт нь хүчилтөрөгчтэй ямар ч температурт урвалд ордоггүй;[11] озонтой мөн адил[баримт хэрэгтэй].

Зарим чөлөөт галогенүүд алттай урвалд орно.[12] Улайстал халаасан үед алт нь фторын довтолгоонд нэрвэгдэж[13] алтны(III) фторидыг үүсгэнэ. Нунтаг алт 180 °C-д хлортой урвалд орж AuCl3-ыг үүсгэнэ.[14] Алт 140 °C-д бромтой урвалд орж алтны(III) бромидыг үүсгэх бол, иодтой маш удаан урвалд орж моноиодидыг үүсгэнэ.

Алт нь тасалгааны температурт мөнгөн усанд хялбар уусаж амальгамыг үүсгэнэ. Өндөр температурт олон металлуудтай хайлшийг үүсгэнэ. Хайлшийг алтны хатуулаг болон бусад металлургийн шинж чанаруудыг сайжруулах замаар хайлах температурыг хянах эсвэл ер бусын өнгийг гарган авахад ашиглаж болох юм.

Алт нь кали, рубиди, цези эсвэл тетраметиламмонийтэй урвалд орж, Au ионыг агуулах, харгалзах ауридын давсуудыг уусгэнэ. Эдгээрийн, хамгийн алдартай нь цезийн аурид юм.

Алт нь ихэнхи хүчлүүдийн нөлөөлөлд автдаггүй. Тэрээр, хайлуурын, давсны, бромт устөрөгчийн, иодот устөрөгчийн, хүхрийн, азотын хүчлүүдтэй урвалд ордоггүй. Алт нь, азотын ба давсны хүчлүүдийн холимог болох хаан дарсанд, мөн селений хүчилд уусдаг. Хаан дарс нь 1:3 харьцаатай азотын болон давсны хүчлийн уусмал ба алтыг уусгана. Азотын хүчил нь металлыг +3 ион болгон исэлдүүлэх боловч, маш бага хэмжээтэйг исэлдүүлэх ба энэ нь урвалын химийн тэнцвэрээс хамааран цэвэр хүчил дотор илэрдэггүй. Гэсэн хэдий ч, ионууд нь давсны хүчлээр AuCl4 ион эсвэл хлорталтны хүчил үүсгэгдэн тэнцвэрээс зайлуулагдаж, цаашид дахин исэлдэх боломжийг дагуулдаг.

Алт нь дийлэнхи сууриудын нөлөөнд мөн автдаггүй. Тэрээр, усмал, хатуу ба хайлсан натрийн эсвэл калийн гидроксидтой аль алинтай нь урвалд ордоггүй. Алт нь натрийн эсвэл калийн цианидтай, шүлтлэг орчинд, хүчилтөрөгчтэй үед уусдаг комплексийг үүсгэнэ.

Алтны ердийн исэлдэтийн зэрэг +1 (алтлаг нэгдлүүд) ба +3 (алтны нэгдлүүд) юм. Уусмал дахь алтны ионууд нь өөр ямар ч хамаангүй металлыг ангижруулагч байдлаар нэмхэд, металл байдлаар хялбар ангижран тунана. Нэмсэн металл нь исэлдэн уусаж, алтыг уусмалаас хатуу тунадас үүсгэн ялгарах боломжийг олгоно.

Өнгөн тархаагүй исэлдэлтийн зэрэг

засварлах

Холимог валенттай нэгдлүүд

засварлах

Изотопууд

засварлах

Орчин цагийн хэрэглээ

засварлах

Алт нь хүн төрөлхтний түүхийн туршид, үнэт металл гэж тооцогдон арилжааны хэрэгсэл, хадгаламж, гоёл чимэглэлд өргөн хэрэглэгдсээр ирсэн ба орчин үед шүдний эмнэлэг, электроникийн салбарт их хэмжээгээр ашиглагдаж байна. Нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учир эмнэлэгт өргөн хэрэглэсээр ирсэн. Алт нь янз бүрийн металлтай холилдох чадвар маш өндөр бөгөөд энэ чанарыг нь ашиглан төрөл бүрийн үнэт хайлшийн үндсэн эд болгон хэрэглэдэг юм. Алтыг гоёл чимэглэлээс эхлэн пуужин , цөмийн тогоо , нисэх онгоц , холбоо харилцааны техник хэрэгсэл , хими , анагаах ухааны салбар , фото зургийн үйлдвэр , зэрэг олон төрлийн салбарт өргөнөөр хэрэглэж байна.

Гоёл чимэглэл

засварлах

Цэвэр алтны (24 карат) зөөлөн байдлын улмаас үүнийг ихэвчлэн үнэт эдлэлд ашиглахын тулд бусад металлуудтай хайлуулдаг.[15][16][17] Энэ нь алтыг илүү хатуу, уян хатан болгож, хайлах температурыг нь өөрчлөх, өнгө болон бусад шинж чанаруудыг сайжруулдаг. Доогуур караттай сплавууд, ихэвчлэн 22 карат, 18 карат, 14 карат болон 10 карат нь зэс, мөнгө, паллади эсвэл бусад үнэт бус металлуудыг их хэмжээгээр агуулдаг.[18][19] Никель хортой тул Европын хууль тогтоомжоор никелийн цагаан алтаас ялгаруулдаг.[26] Паллади-алтны сплавууд нь никельтэй сплаваас илүү үнэтэй байдаг.[20][21] Өндөр караттай цагаан алтны сплавууд нь цэвэр мөнгө эсвэл стерлинговоос илүү зэврэлтэнд тэсвэртэй байдаг. Mокүмэ-гайн Японы урлал нь давхарлаж будсан алтан сплавуудын өнгөний ялгааг ашиглан модны үржилттэй адил гоёл чимэглэлийн нөлөө үзүүлдэг.

2014 он гэхэд алтан үнэт эдлэлийн салбар алтны үнийн бууралтыг үл харгалзан өсч байв. Дэлхийн алтан зөвлөлийн тайланд дурдсанаар 2014 оны эхний улиралд эрэлт 23.7 тэрбум доллараар нэмэгдсэн байна.[22][23]

Алтан гагнаас нь алтан үнэт эдлэлийн хэсгүүдийг өндөр температурт хатуу гагнуур эсвэл гагнаасны аргаар холбоход ашиглагддаг.[24][25][26] Хэрэв ажил нь тодорхой чанарт нийцэх ёстой бол, алтан гагнаасны сплав нь ажлын нарийн байдалтай нийцэх ёстой бөгөөд сплавын формулууд нь шар болон цагаан алттай тохирох өнгө үзүүлэхээр бүтээдэг. Алтан гагнаас нь ихэвчлэн гурван температурын хайлуулах хэмжээнд үйлдвэрлэгддэг бөгөөд тэдгээрийг Хөнгөн, Дунд болон Хатуу гэж нэрлэдэг. Эхлээд өндөр температурт хайлдаг хатуу гагнаасыг, дараа нь аажмаар температур нь буурдаг гагнаасны ашиглан, үнэт эдлэлчид хэд хэдэн паясан холбоостой нарийн хийцтэй эдлэлүүдийг угсарч чаддаг. Алтыг мөн утас болгоод хатгамалд ашиглаж болно.

Хөрөнгө оруулалт

засварлах

Цахилгаан дамжуулагч

засварлах

Цахилгааны бус салбарт

засварлах

Худалдааны хими

засварлах

Анагаах ухаан

засварлах

Хоол хүнс

засварлах

Хүмүүсийн ашиглаж байсан хамгийн эртний бүртгэгдсэн металл нь алт байсан бөгөөд үүнийг үнэ төлбөргүй эсвэл "уугуул" гэж үзэж болно. Хожуу палеолитын үед ашиглагдаж байсан Испанийн агуйнуудаас бага хэмжээний байгалийн алт олдсон, в. МЭӨ 40,000.[74] Алт олдворууд Египетэд хаант улсын өмнөх үеийн эхэн үед буюу МЭӨ 5-р мянганы төгсгөл, 4-р зууны эхэн үед анх гарч ирсэн бөгөөд хайлуулах үйлдвэрлэл 4-р мянганы явцад хөгжсөн; 4-р мянганы эхэн үед Доод Месопотамийн археологид алтны олдворууд гарч ирэв.[75] Балкан дахь алтны олдворууд нь МЭӨ 4-р мянганы үеэс бий, тухайлбал Болгарын Варна нуурын ойролцоох Варна ордоноос олдсон олдворууд нь нэг эх сурвалжийн үзэж байгаагаар (La Niece 2009) алтны олдворуудын хамгийн эртний "хуучирсан" олдвор гэж үздэг.[ 65] 1990 оны байдлаар Баруун эрэг дэх МЭӨ 4-р мянганы Вади Кана агуйн оршуулгын газраас олдсон алтан олдворууд нь Левантаас хамгийн эртнийх нь байжээ.[76] Алтан малгай, Небра диск зэрэг алтан олдворууд МЭӨ 2-р мянганы Хүрэл зэвсгийн үеэс Төв Европт гарч ирсэн.

Алтны уурхайн хамгийн эртний газрын зургийг Эртний Египетийн 19-р гүрний үед (МЭӨ 1320-1200) зурсан бол алтны тухай анхны бичгээр МЭӨ 1900 оны үед 12-р гүрний үед тэмдэглэгджээ.[77] МЭӨ 2600 оны эхэн үеийн Египетийн иероглифт алтыг Митаннигийн хаан Тушратта Египетэд "шорооноос ч элбэг" гэж мэдэгдсэн байна.[78] Египет, ялангуяа Нуби улс нь түүхийн ихэнх хугацаанд алт олборлодог томоохон бүс нутаг болгох нөөцтэй байсан. Турин папирусын газрын зураг гэгддэг хамгийн эртний газрын зургуудын нэг нь Нуби дахь алтны уурхайн төлөвлөгөөг орон нутгийн геологийн шинж тэмдгүүдийн хамт харуулжээ. Анхны ажлын аргуудыг Страбон болон Диодорус Сикулус хоёрын аль алиных нь тайлбарлаж, гал асаах арга зэргийг багтаасан байдаг. Улаан тэнгисийг гатлан ​​одоогийн Саудын Арабын нутаг дэвсгэрт ч томоохон уурхайнууд байсан.

Тархалт

засварлах
 
Холтерман ба түүний олдвор (ялгаж авсан алт нь 57 кг).

Байгаль дээр тохиолдох цул алтны жин хэдэн мг -аас хэдэн арван кг хүртэл байх аж. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн том цул алт нь 1872 онд Австралиас олдсон Холтерманы хавтан гэгдэх олдвор бөгөөд барьцалдсан чулууныхаа хамт 1.5 м урт, 286 кг орчим юм.

Мөн Хүслийг үл мэдэгч нэртэй 66.6 кг, Хүслийн цул нэртэй 68.2 кг, Гайхамшигт Барклэй хэмээх 52.2 кг, Канадын тал нэртэй 41 кг алт олджээ.

1842 онд Уралаас олдсон Том гурвалжин нэртэй 36.22 кг алтны олдвор Оросын алмазны фондод хадгалагддаг байна. Монголын хамгийн том алтанд 1995 онд Заамарын Хайлаастын ордоос олдсон 808 гр, мөн Шарын голын шороон ордоос олдсон 351.3 гр жинтэй алт тус тус ордог.

Алтны орд газрууд тив бүрт харилцан адилгүй тархжээ. Алт ихтэй улсад Өмнөд Африк, Австрали, Орос, АНУ, Узбекстан, Канад, Перу, Индонез, Хятад зэрэг орно.

Алтны нөөц ихтэй, дэлхийн томоохон орд газрууд, түүнд түшиглэсэн уурхайнууд:

  1. Йоханнесбургийн уурхай (ӨАБНУ)
  2. Алган, Уралын орд, уурхай (ОХУ)
  3. Калигоорлын орд, уурхай (Австрали)
  4. Гуажу (Хятад)
  5. Грасбергийн, Эрцбергийн орд уурхай (Индонез)

Дэлхийн хамгийн Их Нөөцтэй 10 Улс № Улсын Нэр Нөөцийн хэмжээ 1 АНУ 8133.5 ТН 2 Герман 3401.8 ТН 3 Итали 2451.8 ТН 4 Франц 2435.4 ТН 5 БНХАУ 1054.1 ТН 6 Швецарь 1040.1 ТН 7 ОХУ 851.5 ТН 8 Япон 765.2 ТН 9 Голланд 612.5 ТН 10 Энэтхэг 557.7 ТН

Монгол орон

засварлах

Монгол орон нь алтаар баян оронд орох бөгөөд Баттай Бодитой Боломжтой нөөц нь нийлээд 513970 кг гэдгийг Эрдэмтэд 2010 онд тогтоож байсан байна. Европын нэгэн хэвлэлд Монголыг алтаар баян орон гэж үзэж түүнийг олон жилийн өмнө алтны их нүүргээн болж алт олборлох ажилд үй түмэн хүн оролцсон Канадын Клондейк нутагтай адилтгаж бичсэн байдаг . Монгол нь Алтны хүн амд ноогдох хайсан нөөц , олборлолтоор дэлхийд тэргүүлэх байр суурийг эзэлдэг байна. Монголчууд алтыг дээр үеэс эхлэн амьдрал аж ахуйдаа хэрэглэж ирснийг СунДуйн Жүд хэмээх 10 боть номыг 452.5 кг алт мөнгөөр хийсэн баримтаар нотолдог байна. Байгаль дээр тохиолдох цул алтны жин хэдэн мг –аас хэдэн кг хүртэл байдаг . Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн том цул алт нь 1872 онд Австралид олдсон 260кг орчим юм , Харин Монголын хамгийн Том алтанд Заамарын районы Хайлаастын ордоос олдсон 808гр жинтэй олт ордог байна.

Монгол улсын нутаг дэвсгэрт ерөнхийдөө Алтайн , нуурын , Хойд Монголын , Төв Монголын , Хангай , Хэнтийн Дорнот Монголын ба Өмнөт Монголын гэсэн металлогений 7 муж , алтны хүдэржилт агуулсан 25 металлогений бүсүүд , алтны хүдрийн болоод алт агуулсан 70 хүдрийн дүүрэг тогтоодсон байна. Алтны хүдрийн дүүргүүд нь алт агуулсан металлогений бүсүүдийн хэмжээнд ялгагдах ба эдгээр нь бие биеээсээ алтны хүдэржилт хөгжөөгүй эсвэл алтны хүдэржилтийн эрчим суларсан талбайнуудаар тусгаарлагдах ба нэг хүдрийн дүүргийн хэмжээнд голчлон нэг цаг үед үүссэн , нэг төрлийн хүдэржилт давамгайлах онцлогтой болно. Хүдрийн дүүргийн хэмжээнд зөвхөн алтны үндсэн хүдэржилт тархсан бол , алтны хүдрийн дүүрэг , алтны үндсэн болоод шижирмэг хүдэржилт тархсан бол алтны хүдэр болон шижирмэг хүдэржилтийн дүүрэг , хэрэв алт нэг цаг хугацаанд харилцан уялдаа бүхий өөр төрлийн ашигт малтмалтай хамт тархсан бол харгалзан нэрлэдэг байна. Манай орны нутагт илрүүлэгдсэн алтны орд , илрэлүүд нь үүсэж бий болсон геологийн нөхцөл хүдрийн биетийн хэлбэр дүрс агуулагч чулуулагтайгаа үүсэж буй холбоо харьцаа , эрдсийн найрлагаараа алтны ордын бүлэг , төрөл , дэд төрлүүдэд ангилагддаг . Ордын төрөл гэдэг нь үүссэн геологийн нөхцөл хүдрийн биетийн хэлбэр дүрс нь ижил үед эд төрлүүд нь эрдэслэг бүрэлдэхүүнээрээ ялгагддаг байна.

Олборлолт

засварлах
 
Байгалийн алт

2009 он хүртэл хүн төрөлхтөн нь алтны үндсэн ба шороон ордоос 161,000 т алт олборлоод байна. Голдуу өрөл, ялтас, утас, мөн талст хэлбэртэй олддог.

Одоо үед алтны 2 төрлийн ордыг түшиглэн олборлолт хийдэг:

  1. Үндсэн орд
  2. Шороон орд

Олон улсын Алтны үнэ судлаач дийлэнх эрдэмтийн үзэж байгаагаар алтны үнэ нь '2013 онд 1900$ - 2200 $' харин 2015 он гэхэд 3300$ хүрнэ гэж үзэж байгаа бол , харин зарим судлаачдын үзэж байгаагаар алтны үнэ 2013 онд 1850$ – 1950 $ хооронд хэлбэлзнэ гэж үзэж байгаа аж , Гэвч Дэлхийн банкны гаргасан урьдчилсан мэдээллээр бол алтны үнэ 2013 - 2015 оны хооронд өсөж байгаад 2016 оноос буурах хандлагатай байгаа гэсэн мэдээг гаргасан байна.

Алт бол аль ч улс орны хувьд хамгийн эрэлттэй металл бөгөөд үнийн хэлбэлзэл нь дэлхийн эдийн засагт хамааралтай байж чаддаг ашигт малтмал юм. Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст эхэлсэн дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал аж үйлдвэрийн гол металуудын үнэ буурахад нөлөөлж байсан боловч алтны дундаж үнэ өнгөрсөн онд 1576 ам.доллар унц болж, 2010 оны байдалтай харьцуулахад 10%-иар өссөн байна. Алтны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал дээд амжилт тогтоож байна гэж шинжээчид үзэж байсан бөгөөд 1910-1920 ам.доллар/ унци болж өссөн юм. Он гарсаар энэ тоонд мөн л өөрчлөлт орсон бөгөөд энэ оны эхний гурван сарын байдлаар 1780 ам.долларын ханштай байсан ч санхүүгийн судалгааны байгууллагууд энэ онд алт үнийн дээд хэмжээндээ очно гэж таамаглаж байгаа аж. Хэдийгээр санхүүгийн судалгааны байгууллагууд алтны үнийг ирэх онд нэлээд өндөр байхаар таамаглаж байсан ч Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал болон Индонези, Энэтхэг зэрэг улсуудын алт, мөнгөний худалдан авалт буурсан зэрэг шалтгаануудтй холбон үнийн хэлбэлзэлийг тайлбарлаж байгаа. Гэсэн хэдий ч алтны уурхайд олборлолт явуулдаг томоохон компаниудын 80 гаруй хувь нь ирэх онд алтны үнэ 2000 ам.доллар унц-ын ханштай байна гэж үзэж байгааг судалгаагаар тогтоосон байна.

Алтны арилжаа

засварлах

Алтны стандартын үед мөнгөний системийг тус улсын алтны нөөцөөр дэмжиж байв. Их Британид дэлхийн 1-р дайн эхэлсний дараа алтан стандартыг цуцалжээ. Хорьдугаар зууны үед бусад улс орнуудын ихэнх нь Их Британийн жишээг дагаж байсан.[27]

Гадаад холбоос

засварлах
  Вики эшлэл: Gold – Эшлэл
  Commons: Gold – Викимедиа дуу дүрсний сан
 
Wiktionary
Wiktionary: gold – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. "Standard Atomic Weights 2013". Commission on Isotopic Abundances and Atomic Weights.
  2. Lide, D. R., ed. (2005). "Magnetic susceptibility of the elements and inorganic compounds". CRC Handbook of Chemistry and Physics (PDF) (86th ed.). Boca Raton (FL): CRC Press. ISBN 0-8493-0486-5.
  3. Kelly, P.F. (2015). Properties of Materials. CRC Press. p. 355. ISBN 978-1-4822-0624-1.
  4. Masuda, Hideki (2016). "Combined Transmission Electron Microscopy – In situ Observation of the Formation Process and Measurement of Physical Properties for Single Atomic-Sized Metallic Wires". In Janecek, Milos; Kral, Robert (eds.). Modern Electron Microscopy in Physical and Life Sciences. InTech. doi:10.5772/62288. ISBN 978-953-51-2252-4.
  5. "Gold: causes of color". Татаж авсан: 6 June 2009.
  6. Mallan, Lloyd (1971). Suiting up for space: the evolution of the space suit. John Day Co. p. 216. ISBN 978-0-381-98150-1.
  7. Arblaster, J. W. (1995). "Osmium, the Densest Metal Known" (PDF). Platinum Metals Review. 39 (4): 164. Archived from the original (PDF) on 2016-10-18. Татаж авсан: 2016-11-13.
  8. Hammer, B.; Norskov, J. K. (1995). "Why gold is the noblest of all the metals". Nature. 376 (6537): 238–240. Bibcode:1995Natur.376..238H. doi:10.1038/376238a0.
  9. Johnson, P. B.; Christy, R. W. (1972). "Optical Constants of the Noble Metals". Physical Review B. 6 (12): 4370–4379. Bibcode:1972PhRvB...6.4370J. doi:10.1103/PhysRevB.6.4370.
  10. Shaw III, C.F. (1999). "Gold-Based Medicinal Agents". Chemical Reviews. 99 (9): 2589–2600. doi:10.1021/cr980431o. PMID 11749494.
  11. "Chemistry of Oxygen". Chemwiki UC Davis (америк-англи хэлээр). Archived from the original on 2016-07-14. Татаж авсан: 2016-05-01.
  12. Wiberg, Egon; Wiberg, Nils; Holleman, Arnold Frederick (2001). Inorganic Chemistry (101st ed.). Academic Press. p. 1286. ISBN 0-12-352651-5. {{cite book}}: Invalid |ref=harv (help); Unknown parameter |last-author-amp= ignored (|name-list-style= suggested) (help)
  13. Wiberg, Egon; Wiberg, Nils (2001-01-01). Inorganic Chemistry (англи хэлээр). Academic Press. p. 404. ISBN 9780123526519.
  14. Wiberg, Wiberg & Holleman 2001, pp. 1286–1287
  15. "About Gold". www.eves24.com. Татаж авсан: 2024-08-15.
  16. "Understanding Gold Fineness". export.pnj.com.vn. Татаж авсан: 2024-08-15.
  17. "Commercial chemistry". doclecture.net. Татаж авсан: 2024-08-15.
  18. "Gold Karat Explained: Differences Between 24K, 22K, 18K, 14K, 12K Gold". luxe.digital. Татаж авсан: 2024-08-15.
  19. "Das Edelmetall Gold". www.bekommenamenskette.com. Татаж авсан: 2024-08-15.
  20. "Palladium: More valuable than gold". www.economiafinanzas.com. Татаж авсан: 2024-08-15.
  21. "Palladium Mining". www.greatmining.com. Татаж авсан: 2024-08-15.
  22. "Central Banks Big Buyers of Gold in 2014". news.metal.com. Татаж авсан: 2024-08-15.
  23. "A True Surprise in Global Gold Demand Trends for 2014, 2015 and Beyond". 247wallst.com. Татаж авсан: 2024-08-15.
  24. "One Hundred Gold Facts". www.antique-jewelry-investor.com. Татаж авсан: 2024-08-15.
  25. "Carat Gold Solders for Jewellery Making". www.ganoksin.com. Татаж авсан: 2024-08-15.
  26. "What Kinds of Solder are Used in Jewelry Making?". www.gemsociety.org. Татаж авсан: 2024-08-15.
  27. Алтны ханш (gold exchange rate)