Тунгалаг Тамир (кино)

Монголын уран сайхны кино

«Тунгалаг Тамир» —Монгол Улсын Төрийн хошой шагналт алдарт зохиолч Чадраабалын Лодойдамбын (1917-1970) ХХ зууны шилдэг "Тунгалаг Тамир" романаар 1970-1973 онд Монгол кино үйлдвэрт монгол хэлээр бүтээсэн гурван бүлэг бүхий хар цагаан өнгөтэй уран сайхны кино.

"Тунгалаг тамир" киноны хэсэг
"Тунгалаг тамир" киноны хэсэг


Уран бүтээлчид

засварлах

Агуулга

засварлах

Энэ киног Монгол Улсын төрийн хошой шагналт, нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны түүх хувьсгапын сэдэвт хоймсон романы сэдвээр бүтээсэн бөгөөд ХХ зууны эхэн үеийн Монголын  хөдөө нутгийн дүр төрх, эрх чөлөөний төлөөх тэмцэл, шинэ нийгмийн харилцааны ард олны оюун санаанд гарсан өөрчлөлт зэргийг туульсын хэлбэрээр тусган харуулжээ.

Ядуу ард Эрдэнэ, түүний гэргий Долгор, баян Итгэлт, шилийн сайн эр “цахиур” хэмээх Төмөр зэрэг олны танил болсон дүрүүд, тэдний амьдралын элдэв ээдрээтэй үйл явдлаар киноны үйл явдал өрнөдөг.