Хараацай нь бор шувууны бүлгийн Hirundinidae овгийн шувуу юм. Энэ овог нь 2 дэд овгоос бүрдэнэ: Pseudochelidoninae буюу голын хараацай (нийт 2 зүйл), Hirundininae (үлдсэн бүх хараацай). Энэхүү овогт нийт 19 төрлийн 83 зүйл шувуу багтдаг. Хараацай Антарктидаас бусад бүх тив, эх газарт өргөн тархжээ. Африк тивээс гаралтай гэгддэг ба одоо ч Африкт хамгийн олон янзын хараацай амьдардаг болно. Мөн далай, тэнгисийн хэд хэдэн аралд таарна. Нилээд хэдэн зүйл нүүдлийн хараацай бий. Цөөн хэдэн зүйл хараацай хүний үйл ажиллагаанаас болж устсан ч зарим зүйл нь хүний өөрчилсөн орчинд дасан зохицож, хүнтэй ойр амьдардаг.

Хараацай

Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хараацайныхан
Вигорс, 1825

Биеийн бүтэц

засварлах

Хараацай шувуу нь нарийн шувтан хэлбэрийн бие, үзүүр тийш нарийссан урт далавчтай ба энэ нь чиглэлээ хурдан өөрчилж халин нисэхэд сайн зохицсон бөгөөд нисэж буй хорхой шавьжийг агнахдаа чадамгай. Дундажаар 30-40 кмц хурдтай нисэх ба 50-65 кмц хурдалж чаддаг. Хараацай богино хошуутай ч хүчтэй, өргөн амтай. Биеийн урт нь 10-24 см ба 10-60 гр хүртэлх жинтэй байна. Сүүл нь 12 өдтэй ба 2 салаалсан, эсвэл тэгш төгсгөлтэй байдаг. Эр нь голдуу арай урт сүүлтэй байх ба нислэгийн үед хурдан чиглэлээ өөрчлөх болон үржлийн үед эм хараацайг өөртөө татахад тус болдог аж. Хөл нь богино ба алхахаас илүү модны мөчир болон юман дээр суухад зохицсон байдаг.

Хараацай нь шавжаар хооллох ба нисэж байхдаа агнадаг. Зөгий болон хэдгэнэ авлахаасаа зайлсхийдэг аж. Мөн үр, жимсээр хооллодог төрөл бас бий. Үржлийнхээ үед сүрэглэн хосоо олж голын эргийн нүх, хуучин үүр, байшин барилгын өнцөг буланд шавраар үүр барих зэргээр үүрлэж өндгөө гаргана.

Зургийн цомог

засварлах


Цахим холбоос

засварлах
  Commons: Хараацай – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Хараацай – Энэ үгийг тайлбар толиос харна уу