Алтан өргөө
«Алтан өргөө» (Die goldene Jurte) -1961 онд монгол хэл, герман хэлээр бүтээсэн БНМАУ, БНАГАУ-ын хамтарсан уран сайхны кино. БНМАУ-ын Монгол кино үйлдвэр, БНАГАУ-ын DEFA (Deutsche Film-Aktiengesellschaft) үйлдвэрийн хамтарсан бүтээл. Энэ кино нь гадаад улстай хамтран хийсэн анхны өнгөт кино юм. Үлгэрийн кино учир хослол зургийн аргыг маш их ашигласанаараа тухайн үеийн кинонуудаас ялгарч байсан. Энэ кино нь үлгэрийн сэдэвтэй монголын анхны кино болсон төдийгүй 1958 онд хийгдсэн Гурван найз киноны дараах хоёр дахь хүүхдийн сэдэвтэй кино болсон юм.
- Зураач: Альфред Толле, Л.Гаваа, Вернер Пыске, Регина Кункел
- Зургийн дарга: Эрих Кюне, Н.Гомбосүрэн
Алтан өргөө Die goldene Jurte | |
---|---|
Найруулагч: | Готтфрийд Кольдиц Равжаагийн Доржпалам |
Зохиол: | Курт Бортфельд Сэнгийн Эрдэнэ |
Дүрүүдэд: |
|
Хөгжмийн зохиолч: | Лувсанжамбын Мөрдорж |
Зураглаач: | Эрих Гуско, О.Уртнасан, Петер Дытрих |
Эвлүүлэгч: | Хилдегард Тэгенер |
Студи: | Deutsche Film AG Монгол кино үйлдвэр |
Нээлт: | 1961 он |
Хугацаа: | 79 минут |
Улс: | Зүүн Герман БНМАУ |
Хэл: | Монгол, герман хэл |