Шарнууд
Шарнууд нь Монголын нэгэн овог юм. Дархад, Хотгойд, Завханы хойт, Увсын зүүн, Ховдын торгууд, Баянхонгорын зүүн хойт, Архангайн өмнө бие Өвөрхангайн урд тал, Дорноговийн хойт, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн хил залгаа, Дорнодын зүүн нутгуудад бий. Мөн Оросын буриад Өвөр монголд бий.
Нэрний тухай
засварлах- Гэрэл гэгээг эрхэмлэх үеэс улбаатай тотем
- Уугуул нэр нь шар гэсэн тодотголтой, нүд гэсэн нэр үгээс хожим сунжран Шарнууд болсон байж болно.
- Зян Руны "Чонон сүлд" номын 21 -р бүлгийн эхэнд Рене Гроссегийн "Тал нутгийн эзэнт гүрэн" номоос эш татсан хэсэгт "... унага, тугал хэрхэн чоно шарнууд лугаа эсэргүүцэлдмүй хэмээн дөхөмхөн хариулжээ" гэж байна. Уг номыг орчуулсан Д. Болдбаатар энэ "шарнууд" гэдэг үгийг "Цөөвөр чонын өөр нэр" гэж тайлбарлан өлмийн зүүлтэд оруулжээ. Я.Цэвэлийн "Монгол хэлний товч тайлбар толь" д "Шарнад" гэж оруулаад "цөөвөр" гэж тайлбарлажээ. "Шарнууд" гэх энэ үгийг монгол бичгээр "Ширанад" гэж бичих бөгөөд үүнийг ярианы хэлэнд сунжруулан "Шарнууд" гэх болсон байна. Үүнээс үзвэл Шарнууд овгийн энэ нэрийн үүсэл гарал нь тухайн үеийн анчин, нүүдэлчин овог аймгуудын эрхэмлэх болсон ан амьтан, тухайлбал цөөвөр чонотой холбогдон үүссэн байх магадлалтай.