Төмс
Төмс нь хүнсний ногооны нэг төрөл бөгөөд олон наст ургамал юм. Хүмүүсийн иддэг төмс нь төмсний ургамлын газрын хөрсөн дор ургадаг болцуу юм. Энэ нь голдуу бор эсвэл ягаавтар хальстай, доторх хэсэг нь цагаан, шар өнгөтэй байна. Төмс нь Андын нуруу, Перу гэсэн өндөрлөг, сэрүүн газраас гаралтай. Хүн төрөлхтөн 7000 жилийн өмнөөс хүнсэнд хэрэглэхээр тарьж ургуулж байжээ. 1500 оны үед Өмнөд Америкт ирсэн Европчууд буцахдаа төмсийг авч яван Европт дэлгэрүүлсэн байна. Хүмүүсийн өргөн хэрэглээний хүнсний ногоо болох хүртэл 200 жил зарцуулсан байна. 1780 оноос Ирландын фермерүүд төмсийг үржил шим муутай хөрсөнд ч сайн ургадаг учраас тариалах болжээ. Төмсийг чанах, шарах зэргээр болгож иднэ.
Төмс | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Solanum tuberosum Карл Линней |
Маш олон сортын төмс байдаг ч үндсэн дөрвөн төрөлд хуваагддаг байна. Үүнд: хүнсний, техникийн, үрийн, бүх чиглэлийн. Эдгээрээс хамгийн түгээмэл хэрэглэдэг нь хүнсний зориулалттай бөөрөнхий хэлбэртэй төмс. Энэ сортын төмсний 12 – 16 хувь нь крахмал буюу цардуул, С аминдэмийг агуулдаг. Харин техникийн зориулалттай төмсний цардуул нь харьцангуй их 18 хувиас дээш агууламжтай байдаг юм.
Хүнсний зориулалт бүхий төмс нь хүний биед онцгой ач холбогдолтой. Цусны даралт бууруулах, ходоодны шарх үрэвсэл, гэдэсний түгжрээ, түлэгдлийн шарх болон арьсны намарс буюу экземийг эмчлэхэд уламжлалт ардын эмнэлэгт өргөн хэрэглэж ирсэн. Үүнээс гадна төмс нь бөөрөнхий байцаа, шар луувангаас хоёроос гурав дахин илүү илчлэг чанартай байдаг юм.
Төмсний тариалалтЗасварлах
НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO)-ын мэдэгдлээр 2006 онд тариалсан нийт төмсний хэмжээ 315 сая тонн байна. Үүнээс:
- Хятад- 88 сая тонн
- Орос- 39 сая тонн
- Энэтхэг- 24 сая тонн
- АНУ- 20 сая тонн
- Украйн- 19 сая тонн
- Герман- 10 сая тонн
- Польш- 9 сая тонн
- Бельги- 8 сая тонн
- Нидерланд- 7 сая тонн
- Франц- 6 сая тонн
тус тус байна.