Сохор элээ (Milvus migrans) нь дундаж хэмжээний махчин шувуу бөгөөд бүргэд, сар зэрэг шувуудын хамт Харцагынхан овогт багтана.

Сохор элээ
Европ Сохор элээ, Milvus migrans migrans
Европ Сохор элээ,
Milvus migrans migrans
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Харцагатан (эсвэл Шонхортон)
Овог: Харцагынхан
Төрөл: Milvus
Зүйл: M. migrans
Латин нэр
Milvus migrans
(Boddaert, 1783)
Хар болон Шар хошуут элээний амьдрах бүс. Шар: зун Ногоон: бүтэн жил Цэнхэр: өвөл
Хар болон Шар хошуут элээний амьдрах бүс.
Шар: зун
Ногоон: бүтэн жил
Цэнхэр: өвөл
Дэд зүйлүүд

5, бичлэг үзэх

Ижил утгатай нэршил
  • Falco migrans Boddaert, 1783
  • Milvus affinis

Энэхүү элээ нь Еврази болон Австралийн сэрүүн, дулаан бүсээр өргөн тархсан байдаг ч, Индонезийн арлууд, Зүүн өмнөд Азид таардагүй аж. Европ, төв Азийн дэд зүйлүүд M. m. milvus ба Хар чихт элээ M. m. lineatus нь өвлийн улиралд дулаан газрыг зорин нүүдэллэдэг байна. Харин дулаан газрын зүйлүүд болох Энэтхэгийн M. m. govinda (Париа элээ), мөн Австралиазийн M. m. affinis (Салаа сүүлт элээ) зэрэг нь нүүдэллэхгүй.

Идэш тэжээл

засварлах

Сохор элээ нь голдуу сэг зэмээр хооллох бөгөөд хааяа загас зэрэг барьж иднэ. Тэд хот тосгонд амьдарч сурсан байх ба хүн ам их төвлөрсөн газар ч таарна. Заримдаа зам дээр үхсэн мэрэгч зэргийг шүүрэхээр яваад машин тэргэнд дайруулах болон онгоцтой мөргөлдөн осол үүсгэх нь цөөнгүй ажээ.

Тэд Улаан элээг бодвол биеэр арай жижиг, сүүл нь бага салаалсан, хар бараандуу зүстэй байдаг. Бусад зүйлийн элээтэй ойр байн модонд үүрээ засна.


Дэд зүйлүүд

засварлах
Сибирь, Гималай, Энэтхэг, Хятад, Японд.
  • Milvus migrans govinda (Сайкэс, 1832): Париа элээ
Зүүн Пакистан, Энэтхэг, Шри Ланка, Малайн хойгт.
  • Milvus migrans affinis (Гоулд, 1838): Салаа сүүлт элээ
Тайвань ба Хайнаньд.

Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Milvus migrans – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Milvus migrans-тай холбоотой мэдээлэл байна.