Хэнтийн нуруу
Хэнтийн нуруу нь Монгол Улсын Хэнтий болон Төв аймгийн нутагт орших нуруу юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүнийг нутаглуулсан гэгддэг Бурхан Халдун уул нь Хэнтийн нуруунд харьяалагдана. Ноён оргил Асралт хайрхан нь далайн түвшнээс дээш 2,799 метр өргөгдсөн.
Хэнтийн нуруу | ||
---|---|---|
Ноён оргил | Асралт хайрхан (2800 м) | |
Газар орон | Хэнтий аймаг, Төв аймаг (Монгол Улс) | |
| ||
Солбицол | 48° 47′ У, 109° 10′ З | |
Хэнтийн нуруу ба Онон гол |
Номхон далай болон Хойд мөсөн далайн ай савд багтах Онон гол, Хэрлэн гол, Туул гол зэрэг олон гол мөрөн тус нуруунаас эх авдаг.