Эрээн хот
Солбицол: 43°49′0″N 111°59′0″E / 43.81667°N 111.98333°E
Эрээн (монгол бичгээр ᠡᠷᠢᠶᠡᠡ, хятадаар 二连浩特市 [Èrliánhàotè Shì], англи. Erenhot) гэж Хятад улсын Өвөр Монгол орны Шилийнгол аймагт харъяалагдаж буй 4015 км² талбай эзлэсэн, 74200 хүнтэй хошууны энтэй хот байдаг. Дотроо 3 хороо, 1 суманд хуваагддаг. Хот хөдөө газрыг хамтатгасан энэхүү хошууны энтэй Эрээн хотын цөм хэсэг буюу жинхэнэ Эрээн хот нь Хятад–Монголын хил дахь Хятадын талын гол хуурай газрын боомт юм. Монголын талд нь Замын-Үүд байдаг. Найман мянган хүнтэй байсан Эрээн 1992 онд Хятад–Монголын хил нээгдэж хоёр улсын хоорондох арилжаа наймаа дэлгэрсний ачаар найман түмэн хүнтэй болж өргөжжээ. Монголын төмөр зам өргөн, Хятадынх нарийн царигтай байдаг тул Эрээн өртөөнд олон улсын галт тэрэг дугуйгаа сольдог. Говь газар болохоор жилдээ 142.3 мм тунадас унадаг. I сард дунджаар -15°C хүйтэн, VII сард 23°C халуун байдаг.
![]() Эрээн хот |
|
---|---|
хошууны энтэй хот | |
Хошууны энтэй Эрээн хот | |
![]() |
|
![]() |
|
Улс | ![]() |
Муж, орон | Өвөр Монгол |
Аймаг, хот | Шилийнгол |
Хошуу, шянь | Эрээн |
Сум, шян | 3 хороо, 1 сум |
Газар нутаг | 4,015 км² |
Газрын байц | д.т.д. 963 м |
Хүн ам (2010) | 74,200 хүн |
Нягт сийрэг | 18.5 хүн/км² |
Нутгийн олон | Эрээн хотынхон, Эрээнийхэн |
1966 он | Эрээн хот болж байгуулагдсан |
Цагийн бүс | Хятадын цаг (ГЦ+8) |
Утасны дуг. | +86 (0) 0479 |
Цахим хуудас | elht.gov.cn |
Түүх засварлах
1820 онд энэ газар шуудангийн Илинь өртөө байгуулагдсан байна. 1899 онд өнөөгийн Эрээн хотоор Өргөө-Жанзякоу хооронд татсан цахилгаан холбоо шугам татаж Эрээн гэх нэр анх газар зүйн газрын зураг дээр тэмдэглэх болжээ.
1956 оны 1-р сард Бээжин-Элаанбаатар, Москва чиглэлийн төмөр замын чиглэл нээгдэж 1956 оны 4-р сард Шилийн гол аймгийн Эрээн (二连镇) тосгон бий болжээ. 1957 оны 7-р сард тосгоныг хошууны хэмжээтэй болгож аймгийн Засгийн газарт шууд харьяалагддаг Эрээн Хот болжээ. 1966 оны 1-р сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шийдвэрээр хотын хэмжээний хошуу болгож өсгөсөн байна. 1969 оны 12-р сард БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засаг орны Хувьсгалт хорооны шийдвэрээр Эрээн хот Улаан цав аймгийн бүрэлдэхүүнд оруулаад 1980 оны 5-р сард буцааж Шилийнгол аймгийн бүрэлдэхүүнд оруулжээ. 1985 онд Эрээн хот нь бие даасан хот болсон байна.
Хүн ам засварлах
Эрээн хотын хүн ам 2000 онд 47.025 байсан. Үүнээс хятад буюу хан үндэстэн (40.430 хүн— буюу 86 %), монголчууд (6.120 хүн—13 %), маньжууд (366 хүн—1 %). 2010 онд хүн ам 74.197 болж өссөн байна.