Шар цэгцгий
Шар цэгцгий, Motacilla flava, нь Цэгцгийнхэн овгийн шувуу юм. Тэд Европ, Азийн сэрүүн бүс болон Хойд Америк, Аляскад нутаглана. Зөөлөн уур амьсгалтай хэсгийн шувууд нь суурин байх ба зарим нь өвлийн улиралд Африк, өмнөд Азируу нүүдэллэдэг.
Шар цэгцгий | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нас бие гүйцсэн эрэгчин (M. f. flava)
| ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Motacilla flava Карл Линней, 1758 |
Гадаад төрх
засварлахЭнэхүү шувуу нь 15-16 см урттай, нарийвтар биетэй, 20-35 гр жинтэй, бусад цэгцгийг бодвол богино сүүлтэй юм. Үржлийн улиралд эрэгчин нь оливын ногоон нуруун хэсэг, шар өвөртэй. Бусад улиралд шар хэсэг нь цагаан байна. Толгойн өнгө нь дэд зүйлээс шалтгаалан янз бүр байна.
Шар цэгцгий нь хорхой шавьжаар хооллох ба усны ойролцоо, чийглэг нуга хөндийд идэш тэжээл олно. Дов сондуулт газар үүрээ засаж, 4-8 өндөг гаргадаг.
Дэд зүйлүүд
засварлахЭрэгчин цэгцгийн өнгө зүсийг заасан болно.
- M. f. flava Линней, 1758 –
- Цэнхэр сааралдуу өнгийн толгой, нүдний орчимд цагаан, хар судалтай.
- Үрждэг: Скандинаваас Франц , Европын уул нурууд, Урал хүртэл. Өвөл: Африк, Сахарын цөлийн бүс.
- M. f. flavissima Blyth, 1834 –
- Шар ногоон толгой.
- Үрждэг: Их Британи . Өвөл: Африк.
- M. f. thunbergi Billberg, 1828 -
- Бараан саарал толгой
- Үрждэг: Скандинаваас Сибирь. Өвөл: Африк, Энэтхэг, Зүүн өмнөд Ази.
- M. f. iberiae Hartert, 1921 –
- flavaтай төстэй боловч хоолой нь цагаан ба саарал
- Үрждэг: Францын өмнөд хэсэг, Иберийн хойг
- M. f. cinereocapilla Savi, 1831 –
- M. f. pygmaea (A. E. Brehm, 1854) –
- cinereocapilla төстэй ч, биеэр жижиг.
- M. f. feldegg Michahelles, 1830 –
- thunbergi мэт боловч толгойн орой нь хар
- Үрждэг: Балканы хойг Каспийн тэнгис, Турк, Иран , Афганистан. Өвөл: Африк,Нигери,Уганда , Судан.
- M. f. lutea (S. G. Gmelin, 1774) –
- Шар толгой, ногоон хүзүү
- Үрждэг: Доод Ижил мөрөн . Өвөл: Африк, Энэтхэг.
- M. f. beema (Sykes, 1832) –
- flavaмэт боловч цайвар саарал толгойтой.
- M. f. melanogrisea (Homeyer, 1878) –
- M. f. plexa (Thayer & Bangs, 1914) –
- M. f. tschutschensis J. F. Gmelin, 1789 –
- M. f. angarensis (Sushkin, 1925) –
- Үрждэг: Сибирь, Монгол. Өвөл: Зүүн өмнөд Ази.
- M. f. leucocephala (Przevalski, 1887) –
- Үрждэг:Монгол, Хятад, Орос. Өвөл: Энэтхэг.
- M. f. taivana (Swinhoe, 1863) –
- M. f. macronyx (Stresemann, 1920) –
- M. f. simillima Hartert, 1905 –
Цахим холбоос
засварлах Commons: Motacilla flava – Викимедиа дуу дүрсний сан