Алтан гагнуур
Алтан гагнуур (Rhodiola rosea) нь товгор булдруу бүхий, гадуураа цайвар бор өнгийн хайрсаар хучигдсан, бүдүүн үндэслэг ишнээс салаалсан 5-35 см өндөр, олон наст өвслөг ургамал юм. Арктикийн ихэнх хэсэг, Төв Азийн уулархаг нутаг, Хадат уул, Европын уулархаг нутгаар ургадаг.
Алтан гагнуур | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Rhodiola rosea Л.[1] | ||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||
Sedum rosea (Л.) Скоп. |
Алтан гагнуурын үндэс, үндэслэг ишийг ардын эмнэлэгт яс бэртэх, булчин шөрмөс гэмтэхэд чанамал, идээшмэл байдлаар ууж хэрэглэдэг. Мөн хүний биеийн алжаал ядаргааг тайлах, тамир тэнхээг сайжруулахад тустай гэж үздэг.
Нутгийн нэршил: Мүгэз, Алтан гагнуур, Зэрлэг мүгэз, Ягаан мүгэз.
Тархац: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Ховд, Монгол-Алтай, Дундад Халх, Говь-Алтайн дүүргийн өндөр уулын болон ойн бүслүүрийн хад, чулуурхаг, энгэр, цохио, горхины хайрга, чулуутай эрэг даган ургана.
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ "Rhodiola rosea - Plants For A Future database report". www.pfaf.org. Татаж авсан: 2008-02-23.