Алтанбулаг сум (Төв)

Алтанбулаг сумМонгол улсын Төв аймгийн сум. Төв аймгийн өрнө-өмнө биед Нийслэлийн Хан-Уул дүүрэг болон Төв аймгийн Сэргэлэн, Баянцагаан, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Лүн, Баянхангай, Аргалант гэсэн найман сумаар хүрээлэгдэн 5,668 хавтгай дөрвөлжин километр газрыг эзлэн оршдог.[2]

 Монгол улсын
 Төв аймгийн
Алтанбулаг сум
Улбар шар нь Зуунмод, ягаан нь Алтанбулаг
Улбар шар нь Зуунмод, ягаан нь Алтанбулаг
Сумын 5,668 км² (__/27) газар нутагт
2011 онд 2,996 хүн (10/27) сууж байв.[1]
4 баг нь Сумт, Аргал, Алтан-Овоо, Замт
2011 оны төсөвт 175 сая ₮ (12/27) оруулж,
мөн ондоо 821 сая ₮ (9/27) заржээ.[1]
2011 оны 165,456 толгой мал (6/27) нь
нэг хүнд ноогдвол 55.2 (__/27) болно.[1]
Өрхийн 69.8% (641/918) нь малтай.[1]
1936 онд Бор-Өндөр сум байгуулагдсан
1959 онд Алтанбулаг нэрээр байгуулагдсан
Эргэн тойрондоо Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Баянцагаан, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Лүн, Баянхангай, Аргалант гэсэн найман сум, Нийслэлийн Хан-Уул дүүрэгтэй хаяа залгадаг.
Алтанбулаг холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.

1936 онд Шархайн хөндийн хойд энгэр Бор өндөр уулын өвөрт Данжаалангийн жасын суурин дээр төвлөн Бор-Өндөр нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. 1956 оны өөрчлөн байгуулалтаар Сэргэлэн суманд нийлүүлэгдсэн ч удалгүй 1959 онд Алтанбулагийн амны Туулын дэнж дээр нүүн төвлөж Алтанбулаг нэрээр сэргээн байгуулагдав. Түүнээс хойш ахиж өөрчлөгдөөгүй.[3]

Оршин суугчын тоон өөрчлөлт (жилийн эцсийн дүнгээр)[4]
2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011
3,363 3,150 3,063 3,144 3,149 3,079 3,044 3,059 2,918 2,996

Мөн үзэх Засварлах

Эшлэл Засварлах