Булга
Булга (Martes zibellina) нь суусрын нэг зүйл бөгөөд Оросын Уралын нуруунаас Сибирь, Монголын хойд хэсэг, Хятад, Японы Хоккайдод амьдарна. Мөн Польш, Скандинавын орнуудад тархжээ. Эрт дээр үеэс агнан, өндөр үнэ хүрдэг арьсыг нь авч байсан бөгөөд өдгөө ч тансаг хэрэглээнд тооцогддог. Орост зэрлэг булгыг агнасаар байгаа ч, үслэг эдлэлийн зах зээл дэх арьсны ихэнх нь булганы фермээс нийлүүлэгдэж байна.
Булга | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Martes zibellina Карл Линней, 1758 |
- Булган (салаа утга) холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Гадна төрх
засварлахБулга нь хүйсийн ялгаатай төрхтэй амьтанд орно. Эр булганы биеийн урт 38-56 см, сүүл нь 9-12 см, 880-1800 гр жинтэй. Эм нь 7.2-11.5 см сүүлтэй, биеийн урт 35-51 см. Өвлийн арьс нь урт сортой, гялалзсан, зуныхаас илүү тансаг байдаг. Өөр өөр дэд зүйлс нь газар зүйн бүсээс хамааран ялгаатай өнгийн арьс, үстэй. Булга нь ойн суусартай гадаад төрхөөр маш төстэй ч, арай урт чих, толгой харьцангуй богино сүүлтэй юм.
Зан авир, идэш тэжээл
засварлахГолын эргийн ойролцоох нүх, модны үндэс бүдүүн хэсгийн үүр хонгилд амьдардаг. Тэд хад цохио болон модонд маш сайн авирна.
Булга нь холимог тэжээлтэй, улирлын байдлаар идэш тэжээл нь өөрчлөгдөнө. Зун их хэмжээний туулай, бусад жижиг сээр нуруутан амьтад барьж иддэг. Өвөл цагт цас, хүйтнээс болон түгжигдмэл байдалд орсон үедээ зэрлэг жимс жимсгэнээр хооллоно. Мөн тэд үен, хотны үен, зарим шувууг ангуучилдаг аж. Заримдаа чоно, баавгайн мөрийг даган явж, тэдний барьсан амьтдын үлдэгдлийг иддэг. Бас авгалдай зэрэг нялцгай биетэн, мөн урд савраараа загас барьж иднэ.
Үржил
засварлахГазар зүйн байршлаас хамааран 6-8 сарын дундуур үед үржилд орно. Эмэгчингийн төлөө ширүүн өрсөлдөөн явагддаг. Модны навч, хөвд, хуурай өвс дэвссэн нүхэнд төрнө. 250-300 хоног хээлээ тээх ба ихэвчлэн 2-3 зулзага гаргадаг. Эр нь үүр, эзэмшил газраа хамгаалан, идэш тэжээл зөөдөг. Дөнгөж төрсөн зулзага нүд нь аниатай, тачир үстэй, 25-35 гр, 10 см урт байдаг аж. 30-36 хоногийн дараа нүдээ нээх ба 2 нас хүрээд үржилд орох нас бие гүйцдэг.