Улаанбаатарын дүүргүүд
Дүүрэг нь нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж юм. Улаанбаатар хот 9 дүүрэгтэй бөгөөд тэдгээр нь цааш хороодод хуваагдана. Улсын Их Хурлын сонгуулиар дүүргийг дангаар нь эсвэл хүн амын тоог харгалзан нийлүүлж сонгуулийн тойрог болгодог.
Налайх болон Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орших Налайх, Багануур хотууд нь хот, тосгоны эрх зүйн байдлын хувьд Улаанбаатараас тусдаа хотод тооцогддог. Багахангай нь эргэн тойрон Төв аймгаар хүрээлүүлж, Багануур нь Төв болон Хэнтий аймаг аймагтай хил залган оршино.
Дүүргийн нэр | Хорооны тоо | Хүн ам 2021 оны байдлаар | Хүн ам 2022 оны байдлаар |
Хүн амын өсөлт (%) |
Газар нутаг км² |
Хүн амын нягтрал хүн/км² 2020 оны байдлаар |
---|---|---|---|---|---|---|
Багануур | 5 | 29,433 | 29,341 | -0.3 | 620.2 | 46 |
Багахангай | 2 | 4,459 | 4,416 | -1 | 140.0 | 26 |
Баянгол | 34 | 236,385 | 246,886 | 4.4 | 29.5 | 9254 |
Баянзүрх | 43 | 383,892 | 408,797 | 6.5 | 1,244.1 | 293 |
Налайх | 8 | 38,929 | 39,579 | 1.7 | 687.6 | 55 |
Сонгинохайрхан | 43 | 341,540 | 342,112 | 0.2 | 1,200.6 | 273 |
Сүхбаатар | 20 | 144,542 | 142,444 | -1.5 | 208.4 | 685 |
Хан-Уул | 25 | 209,524 | 238,511 | 13.8 | 484.7 | 373 |
Чингэлтэй | 24 | 150,548 | 144,249 | -4.2 | 89.3 | 1625 |
Нийт | 204 | 1,539,252 | 1,596,335 | 3.7 | 4,704.4 | 312 |
Татан буугдсан дүүргүүд
засварлахНийслэл 1992 онд 12 дүүрэгтэй байсан[2] бөгөөд 1995 онд Туул дүүргийг Хан-Уул дүүрэгт, Гачуурт дүүргийг Баянзүрх дүүрэгт, Жаргалант дүүргийг Сонгино хайрхан дүүрэгт нэгтгэсэн[3].
Эшлэл
засварлах- ↑ Улаанбаатар хотын статистикийн газар, stat2701.pdf (Memento 19. Гуравдугаар сар 2007 цахим архивт) pop2006.01.01.pdf (Memento 22. Хоёрдугаар сар 2007 цахим архивт) ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГО /НИЙСЛЭЛИЙН НЭГДСЭН ДҮН/ https://www2.1212.mn/BookLibraryDownload.ashx?url=Ulaanbaatar_XAOCT_Negdsen_dun.pdf&ln=Mn Статистикийн мэдээллийн нэгдсэн сан https://www2.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0300_067V2
- ↑ "Улсын Их Хурлын Тогтоол. Дугаар 18". legalinfo.mn. 1992-08-18. Татаж авсан: 2024-06-16.
- ↑ "Улсын Их Хурлын Тогтоол. Дугаар 16". legalinfo.mn. 1995-01-16. Татаж авсан: 2024-06-16.