Тутарга буюу цагаан будаа нь хоол хүнсэнд хэрэглэгддэг ургамлын үр тарианы нэг төрөл юм. Дулаан газар ургах ба голчлон Ази, Африк, мөн Италийн хойд хэсэг, Хойд Америкийн баруун эргээр ургана. Тутарга нь олон оронд голлох хүнсэнд хэрэглэгдэж байна. Түүхийгээр идэхгүй, чанах, агшаах зэргээр болгож хэрэглэдэг. Зарим газар, Испани зэрэгт тутаргаа эхлээд оливын тос эсвэл цөцгийн тосонд хуураад дараа нь ус юмуу шөл хийж болгодог. Цагаан будааг Японы сакэ архи гэх мэт согтууруулах ундаа хийхэд ашиглана. Хамгийн анх эртний Хятад, Энэтхэгт ургасан гэж тооцогддог. Японд анх тутарга нэвтэрсэн нь МЭӨ 1 зуун гэгдэх бөгөөд МЭӨ 2, 3 зуунаас өргөн хэрэглэх болжээ. Энэтхэгээс өмнөд Европ болон Африкруу тархсан байна. Тутаргыг тэгш өргөн, усаар дүүргэсэн талбайд тарьж ургуулдаг. Ургацаа хураах дөхүүлээд талбайгаас усаа шавхана. Мөн цагаан будаагаар зутан хийж болно.

Тутарга
Oryza sativa
Oryza sativa
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Magnoliophyta
Анги: Liliopsida
Баг: Poales
Овог: Poaceae
Төрөл: Oryza

Тутаргын тариалалт ба зах зээл

засварлах

Жилд дэлхий даяар 610 сая тонн гаруй тутарга тариалагддаг. Улаан буудай 605.9 сая тонн, эрдэнэ шиш 695 сая тонн тус бүр тариалагдах бөгөөд энэ гурав нь тариалалт болон хэрэглээгээр хамгийн эхний гуравт ордог үр тариа юм. Тутаргын 90 орчим % нь Азид тариалагдана. Тэргүүн байранд орох улсууд нь Хятад, Энэтхэг, Индонез гэх мэт. Хамгийн том экспортлогч орон нь Тайланд, түүний дараагаар АНУ, Энэтхэг, Пакистан зэрэг болно.

Гадаад холбоос

засварлах
  Commons: Rice – Викимедиа дуу дүрсний сан