Үхэр нь дэлхий даяар хамгийн түгээмэл тархсан гэршүүлсэн салаа туурайтай, дээд үүдэн шүдгүй, хивдэг, эвэртэй ба эвэргүй ч байдаг хөхтөн амьтан. Үхрийг мал аж ахуйн (мах, сүү, арьс шир) зорилгоор болон уналга ачилганд хэрэглэдэг. Өдгөө дэлхий даяар үхрийн тоо 1.4 тэрбумд хүрээд байна.

Үхэр

Манай улсад ч мөн адил үхрийг их эртнээс гэршүүлэн өсгөсөн ба Монголын мал аж ахуйн гол амьтан болохынхоо хувьд адуу, тэмээ, хонь, ямааны хамтаар таван хошуу мал хэмээн нэрлэгддэг. Үхэр нь таван хошуу мал дотроо бод мал юм

Сүргийн манлайг бух, нас бие гүйцсэн агталсан эр үхрийг шар, нас бие гүйцсэн эм үхрийг үнээ, төлийг тугал /нэг настай/, бяруу /хоёр настай/ гэнэ. Манай орны үхэр сүргийн тоо толгой 2013 оны эхний сарын байдлаар 2 сая 541 мянга гаруй байна[1].

Энэтхэгт үхрийг ариун амьтан гэж үздэг бөгөөд, үхэр гаргадаггүй, үхрийн мах иддэггүй байна.

Монгол үхэр засварлах

Монголчуудын сүү, махны хэрэгцээний ихэнхийг хангадаг. Арьс шир, хялгас хөөврийг нь ашиглана. Нас гүйцсэн эр үхрийг тэргэнд хөллөж тээврийн хэрэгсэл, унаа болгон ашиглана. Монгол үхэр нь байгаль цаг уурын янз бүрийн бүс нутагт дасан зохицсон тэсвэр хатуужилтай, байгалийн бэлчээрийг чадамгай ашиглан намар нас гүйцсэн үхэр 30-50%, өсвөр үхэр 60-80%-иар хаврын жингээ нэмэгдүүлж, тарга хүч авах чадвартай. Монгол үхэр зун, намрын улиралд өөх ихээр хуримтлуулдаг нь цаг агаарын хүнд нөхцөлийг даван туулах энергийн эх үүсвэр болдог. Хүрэн улаан, бидэртэй хүрэн зүс зонхилох боловч ухаа ягаан, хар, бөөр алаг зүс нилээд тохиолдоно. Гол төлөв мах сүүний чиглэлээр үржүүлдэг байна.

Монгол бухын жин дунджаар 325-400 кг, үнээ 273-315 кг татдаг байна.

Монгол үхрийн тухай Д.Гончиг МУ-ын гавьяат багш, академич; Р.Цэрэндулам ШУ-ны гавьяат ажилтан Доктор /Sc.D/, Проф; С.Дугаржав Доктор /Ph.D/; Ж.Гомбодорж Доктор /Ph.D/; Д.Чулуунбаатар ХААХХҮЯамны мэргэжилтэн, малзүйч; Ж.Нямдаваа Доктор /Ph.D/ нар ном, судлалдаа тодорхой бичсэн байдаг.

Цахим холбоос засварлах

  Commons: Үхэр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Үхэр – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эх сурвалж засварлах

  1. "Монгол улс 40 сая толгой малтай боллоо". www.gogo.mn.