Хүдэр
Хүдэр (Moschus moschiferus) нь Зүүн Хойд Азийн уулархаг нутгийн ой модоор тархмал. Сибирийн өмнөд хэсгийн тайгаар хамгийн түгээмэл бөгөөд Монгол Улс, Өвөр Монгол, Манжуур, Солонгосын хойгт мөн бий. Шөнийн голдуу амьдралтай, ойрхон нүүдэллэдэг. 2600 м-ээс дээш өндөрт амьдарна. Бие гүйцсэн хүдэр жижиг биетэй, 7-17 кг жин татна.
Хүдэр | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Moschus moschiferus
| ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Moschus mosciferus Карл Линней, 1758 |
Байгаль хамгаалах олон улсын холбооноос ховор зүйл гэж ангилсан. Заарыг нь авах гэж агнадаг. Нэг дэд зүйл Сахалины арал дээр тархсан.
Хүдэр нь бугын овог, салаа туурайтны багт хамаарна. 6-7 төрлийн мал, амьтны шинж байдлыг агуулсан өвсөн тэжээлтэн. Хүрэн бор зүстэй, хондлой, зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай. Шанаандаа хоёр цагаан зураа бүхий сааралдуу толботой бөгөөд бусад ямар ч амьтанд байхгүй содон зүс юм. Урт нь 1 метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулын доороос 7-10 сантиметр урт хоёр соёо цухуйсан байдаг. Хүдэр бүллэн амьдардаг бөгөөд өөр өөрсдийн эзэмшил газар нутагтай. Энгийн 40 гаруй зүйлийн ургамлаар хооллохоос гадна хуш модны хаг, ойн хөвд зэрэгт дуртай. Жилд нэг, заримдаа хоёр жилд нэг удаа төллөдөг.
Сүүлийн үед нилээд ховордож байгаа амьтан бөгөөд агнахыг хуулиар хориглосон. Ховордсон шалтгаан нь түүнд байх заар хэмээх биологийн бодис юм. Хүдрийг нойрсуулж байж заарыг нь авах ёстой боловч хулгайн анчид шууд алж байж авдгаас шалтгаалан нэн ховордож байгаа. Биологийн үүрэг бүхий үйл ажиллагааны үед түүний булчирхайнаас нийлмэл бодис ялгардаг. Түүнийг заар гэх бөгөөд энэхүү заарныхаа тусламжтайгаар өөрийн бүл сүргээ хамгаалдаг. Хүдрийн заар нь гоо сайханы бүтээгдэхүүний гол түүхий эд бөгөөд дэлхийн зах зээлд алтнаас ч илүү үнэ хүрдэг байна. Ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухаанд онцгой хэрэгцээт эмийн чухал түүхий эд ч болдог. Дэлхийн 10 гаруйхан улсад хүдэр амьдардаг. Эдгээрээс цөөн хэдэн улс орон гаршуулж үржүүлсэний нэг нь Монгол улс юм. Хүдэр 1980 онд 44000 байсан бол одоо Алтай Хангайн бүсэд 300 хүрэхгүй болсон байна. 1996-2001 онд жил бүр 2500-3000 тоо толгойгоор агнагдаж цөөрсөн бөгөөд одоо бараг үзэгдэхээ больсон байна.