Жүгдэрдэмидийн Гүррагчаа

Жүгдэрдэмидийн Гүррагчаа (* 1947 оны 12 сарын 5-нд Булган аймгийн , Гурванбулаг сум) нь Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн юм.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа
Жүгдэрдэмидийн Гүррагчаа
Улс: Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1949Бүгд Найрамдах Монгол Ард Улс БНМАУ
Сонгогдсон огноо: 1978 оны 3 сарын 1
Сансрын
нислэгийн тоо:
1
Эхний: 1981 оны 3 сарын 22
Сүүлчийн: 1981 оны 3 сарын 30
Нийт хугацаа: 7 хоног 20 цаг 42 мин 3 сек
Ажлаа өгсөн: 1981 оны 3 сарын 30
Сансрын нислэгүүд
БНМАУ, ЗСБНХУ-ын сансрын хамтарсан нислэгийн дурсгалын 1 төгрөгний зоос

Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд Жүгдэрдэмидийн том хүү болон төржээ.

Сансарт ниссэн ньЗасварлах

Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн 8796 механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.

1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.

Улс төрдЗасварлах

Тэрээр 2000 - 2004 онд Н.Энхбаярын толгойлсон засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж сонгогдоод УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.

ШагналЗасварлах

Тэрээр сансарт ниссэнийхээ дараа Зөвлөлт Холбоот Улсын баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар цолоор шагнагдаж байжээ.