Шинж чанар

'
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаар Бром, Br, 35
Цуваа Галоген
Бүлэг, үе, блок 17, 4, p
Гадаад байдал хийн байдалд: улаан хүрэн
шингэн: улаан хүрэн
хатуу: гялтгар металл
CAS дугаар 7726-95-6
Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ 6,0 ppm[1]
Атомын шинж чанар [2]
Атом масс 79,904 (79,901 - 79,907)[3] u
Атомын радиус (тооцоолсон) 115 (94) пм
Ковалент радиус 120 пм
Ван дер Ваальсын радиус 185 пм
Электрон бүтэц [Ar] 3d10 4s2 4p5
1. Ионжилтын энерги 1139,9 кЖ/моль
2. Ионжилтын энерги 2103 кЖ/моль
3. Ионжилтын энерги 3470 кЖ/моль
4. Ионжилтын энерги 4560 кЖ/моль
5. Ионжилтын энерги 5760 кЖ/моль
6. Ионжилтын энерги 8550 кЖ/моль
7. Ионжилтын энерги 9940 кЖ/моль
Физикийн шинж чанар [2]
Бодисын төлөв шингэн
Талст бүтэц ромбо
Нягт 3,12 г/см3[4] 300 K-д
Соронзон чанар Дисоронзон (Χm = −2,8 · 10−5)[5]
Хайлах цэг 265,8 K (−7,3 °C)
Буцлах цэг 331,7 K[6] (58,5 °C)
Молийн эзлэхүүн (хатуу) 19,78 · 10−6 м3/моль
Ууршилтын дулаан 30 кЖ/моль[6]
Хайлах дулаан 5,8 кЖ/моль
Уурын даралт 2,2 · 104[4] Па 293 K-д
Дулаан дамжуулалт 0,12 Вт/(м · К)
Химийн шинж чанар [2]
Исэлдэлтийн төлөв байдал ±1, 3, 5, 7
Хэвийн потенциал 1,066 В (Br + e → Br)
Цахилгаан сөрөг чанар 2,96 (Паулын скала)
Изотопууд
Изотоп ИХ t1/2 ЗТ ЗЭэВ) ЗБ
77Br {син.} 57,036 h ε 1,365 77Se
78Br {син.} 6,46 мин ε 3,574 78Se
79Br 50,69 % тогтвортой
80Br {син.} 17,68 мин β 2,004 80Kr
ε 1,871 80Se
81Br 49,31 % тогтвортой
82Br {син.} 35,30 h β 3,093 82Kr
83Br {син.} 2,40 h β 0,972 83Kr
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
ЦСР-шинж чанар
  I квантын тоо γ
рад·Тл−1·сек−1
Er (1H) fL
B = 4,7 Тл
МГц-ээр
79Br 3/2 6,73 · 107
81Br 3/2 7,25 · 107
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг:  Химийн бодисыг зэрэглэx, ангилах, баглах европын холбооны журам,[7] өргөтгөсөн байх боломжтой[4]
05 – Идэмхий бодис 06 – Хортой буюу маш хортой 09 – Байгаль орчинд аюултай

Аюултай

АТ-фразын жагсаалт H: 330​‐​314​‐​400
P: 210​‐​273​‐​304+340​‐​305+351+338​‐​309+310​‐​403+233 [4]
ХИЗА

Швейцари: 0,1 мг/м3 ө.х. 0,7 мг/м3[8]

Хорт байдлын мэдээлэл
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Бром 1828 онд Францын залуу химич Антуан Жером Балард бромыг анх нээсэн. Энэ бол түүний анхны бие даасан ажил байсан бөгөөд шинэ химийн элементийг нээсэн гайхалтай үр дүн дагуулсан тохиолдол байсан юм. Тэнгисийн усыг ширгээн авсан давсны дундуур хлор нэвтрүүлэхэд уусмал нь хүрэн өнгөтэй болохыг Балард ажиглажээ. Орчин үеийн химич үүнийг хялбархан тайлбарлах бөгөөд бромыг хлор түрэн гаргаж байна.

"Антуан Жером Балард"

Хувь заяаны тохиолоор Германы химич Юктис Либих Балардаас өмнө бромын уусмалыг барьж байсан бөгөөд түүнийг хлорын нэгдэл гэж андуурчээ. Өөрийнхөө алдаанд гутарсан Либих хожим нь хэлэхдээ “Балард бромыг нээгээгүй. Харин бром Балардыг нээсэн юм” хэмээн хэлжээ. Парисын шинжлэх ухааны комисс шинэ элементийг шалгаж үзээд түүний бусад галогенуудаас ялгагдах онцгой шинж чанараар түүний хурц, онцгүй үнэрийг тооцсон бөгөөд бром гэж нэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Элементийн нэр нь “бромос” “өмхий” гэсэн Грек үгнээс гаралтай. Дараа нь хүчиллэг орчинд тэнгисийн давстай пиролюзит -тэй буцалгах замаар бромыг гарган авчээ.

Бром усанд 20 хэмд 100мл усанд 3,6гр уусдаг ба органик уусгагчид уусдаг улаан хүрэн өнгөтэй (хайлах=-7, буцлах=59 градус) дэгдэмтгий шингэн бодис юм. Бромын уур их хортой. Бромын шарх хүчтэй өвдөх ба удаан эдгэнэ. Бром болон бромын ус арьсанд хүрвэл түлэгдсэн хэсгийг их хэмжээний усаар угааж, дараа нь бромыг саармагжуулдаг содын уусмалаар угаана.

Бром нь бромт устөрөгчийн хүчлийн давсууд хэлбэрээр далай тэнгисийн усанд агуулагддаг. Түүнийг зарим замаг, тэнгисийн уснаас олборлодог. Үүний тулд тэнгисийн усыг хлороор боловсруулан харин ялгарсан бромыг агаараар үлээн гарган авдаг. Бромын нэгдлүүдийг фото зураг, эмийн үйлдвэр, эмнэлэгт хэрэглэдэг. (Мөнгөний бромид нь гэрэлд мэдрэмтгий бодис учраас гэрэлд гаргавал мөнгө, бром болон задардаг.) Бромын уламжлал нь тайвшруулах үйлчилгээтэй. (Каливи бромид, бромт камфор гэх мэт.)

Цахим холбоос засварлах

 
Wiktionary
Wiktionary: Бром – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Бром – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл засварлах

  1. Harry H. Binder: Lexikon der chemischen Elemente. S. Hirzel Verlag, Stuttgart 1999, ISBN 3-7776-0736-3.
  2. Die Werte für die Eigenschaften (Infobox) sind, wenn nicht anders angegeben, aus www.webelements.com (Brom) entnommen.
  3. Angegeben ist der von der IUPAC empfohlene Standardwert, da die Isotopenzusammensetzung dieses Elements örtlich schwanken kann, ergibt sich für das mittlere Atomgewicht der in Klammern angegebene Massenbereich. IUPAC, Standard Atomic Weights Revised 2013.
  4. 4.0 4.1 4.2 4.3 Eintrag zu Brom in der GESTIS-Stoffdatenbank des IFA, abgerufen am 9. August 2016 (JavaScript erforderlich).
  5. Robert C. Weast (Hrsg.): CRC Handbook of Chemistry and Physics. CRC (Chemical Rubber Publishing Company), Boca Raton 1990, ISBN 0-8493-0470-9, S. E-129 bis E-145. Werte dort sind auf g/mol bezogen und in cgs-Einheiten angegeben. Der hier angegebene Wert ist der daraus berechnete maßeinheitslose SI-Wert.
  6. 6.0 6.1 Yiming Zhang, Julian R. G. Evans, Shoufeng Yang: Corrected Values for Boiling Points and Enthalpies of Vaporization of Elements in Handbooks. In: Journal of Chemical & Engineering Data. 56, 2011, S. 328–337 (doi:10.1021/je1011086).
  7. Eintrag zu Bromine im Classification and Labelling Inventory der Европын химийн агентлаг (ECHA), abgerufen am 1. August 2016. Hersteller bzw. Inverkehrbringer können die harmonisierte Einstufung und Kennzeichnung erweitern.
  8. Швейцарын гэнэтийн ослын даатгалын байгууллага (SUVA-Schweizerische Unfallversicherungsanstalt): 2015 оны ажлын байрны хязгаар утга – Ажлын байран дахь хийн бодисын зөвшөөрөгдсөн хамгийн их концентратын хэмжээс, abgerufen am 2. November 2015.
  9. 9.0 9.1 Gigiena i Sanitariya. (English translation HYSAAV.), Vol. 35 (11), 1970, S. 11.
  10. 10.0 10.1 10.2 Eintrag zu Бром in der ChemIDplus-Datenbank der United States National Library of Medicine (NLM).
  11. 11.0 11.1 W. B. Deichmann: Toxicology of Drugs and Chemicals. Academic Press, New York 1969, S. 645.