Метр гэдэг нь Олон улсын СИ системийн уртыг хэмжих үндсэн нэгж (хэмжээс) юм. Тэмдэглэгээ нь м.

Метр
1889-1960 оны хооронд хэрэглэгдэж байсан эталон метр (цагаан алт-иридиумын хайлш)
Товчхон
Нэгжийн систем СИ-н үндсэн нэгж
Хэмжигдэхүүн урт
Тэмдэглэгээ м
Шилжүүлэг
1 м нь...
   фийт    3.28084
   инч    39.3701

Анх Францын Шинжлэх ухааны академын тодорхойлолтоор 1 метр гэдэг нь Дэлхийн экватороос, Парис хотыг дайран Умард туйл хүрэх зайн 1/10,000,000-тэй тэнцүү хэмжээг хэлдэг байв. Энэ стандарт 1960 он хүртэл хэрэглэгдсэн бөгөөд, 1983 онд Жин, хэмжүүрийн нэгдсэн бага хурлаас (The General Conference on Weights and Measures):

  • 1 метр нь үнэмлэхүй вакуум орчинд, 1/299,792,458 секундэд гэрлийн туулах зайтай тэнцэнэ гэж тодорхойлжээ.

Энэ тодорхойлолтыг одоог хүртэл мөрдөж байгаа болно.

Гадаад холбоос

засварлах