Бори („Эка-Рени“) нь зөвхөн зохиомлоор гаргаж авдаг, химийн тэмдэг нь Bh, атомын дугаар нь 107 ба трансактиноидод багтдаг 7-р үеийн d-блокийн химийн элемент юм. Үелэх системийн 7. IUPAC бүлэг, манганы бүлэгт хамаарна. Боригийн бүх изотопууд нь цацраг идэвxтэй. Бориг данийн физикч Нильс Борын нэрээр нэрлэжээ (химийн элемент бортой андуурах нь бий).

Шинж чанар
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаар Бори, Bh, 107
Цуваа Шилжилтийн металл
Бүлэг, үе, блок 7, 7, d
CAS дугаар 54037-14-8
Атомын шинж чанар
Атом масс 262,1229 u
Электрон бүтэц [Rn] 5f14 6d5 7s2 (?)
Физикийн шинж чанар
Изотопууд
Изотоп ИХ t1/2 ЗТ ЗЭэВ) ЗБ
261Bh {син.} 11,8 мсек
262Bh {син.}
264Bh {син.} 440 мсек
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг: [1]
Зэрэглэл алга
АТ-фразын жагсаалт H: дээш үзэх
P: дээш үзэх
Цацраг идэвхт задрал
Цацраг идэвхт элемент

Цацраг идэвхт элемент
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Нильс Бор

1976 оны аравдугаар сарын 6-нд бориг анх удаа зөвлөлтийн эрдэмтэд Юрий Оганесяны удирдлага дор Дубна дахь цөмийн судалгааны хүрээлэнд гаргаж авсан хэдий ч шинэ элемент нээснээ мэдээгүй байна. Тиймээс Дармштад дахь Хүнд Ионы Судалгааны Нийгэмлэгээс цэврээр анх гаргаж авсан өдрийг буюу 1981 оны гуравдугаар сарын 27-ыг тус элементийг нээсэн гэж уг байгууллагыг албан ёсоор нээсэн байгууллагад тооцдог. Эхэндээ бори нь уннильсептиум (химийн тэмдэг Uns) гэх нэртэй байж байгаад 1994 онд цэвэр ба хэрэглээний химийн олон улсын холбооны зөвлөсөний дагуу өнөөгийн нэрийг өгчээ. Түүнээс гадна Эка-Рени гэж бас нэрлэдэг.

Аюулгүйн санамжЗасварлах

Одоогоор европын химийн бодисын журамд түүний аюулыг тогтоосон дүрэм, журам байхгүй ба үүний учир нь тухайн элементийн атомуудыг нэг дор маш бага хэмжээгээр гаргаж авах боломжтойгоос хамааран химийн эсвэл физикийн аюул маш багатай.

Цахим холбоосЗасварлах

  Commons: Бори – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary: Бори – Энэ үгийг тайлбар толиос харна уу

ЭшлэлЗасварлах

  1. Энэ элементэд нэг бол түүний хор хөнөөлийн тухай найдвартай эх сурвалж бүхий материал олдоогүй эс бөгөөс түүний аюулын зэрэглэлийг тогтоогоогүй байна.