Атомын дугаар (Англи: atomic number, Орос: зарядовое число, синонимууд: цэнэгийн тоо, атомын тоо, химийн элементийн дугаар) — атомын цөм дэх протоны тоо. Атомын дугаар нь цөмийн цэнэгийн нэгжийн илэрхийлэлтэй, мөн нэгэн зэрэг тухайн цөмд хамаарах химийн элементийн үелэх систем дэх дэс дугаартай тэнцэнэ.

«Атомын дугаар» эсвэл «элементийн дэс дугаар» гэдэг ойлголтуудыг атом, молекулын физикт ба химид хэрэглэдэг бол, «цэнэгийн тоо» гэх ижил утгатай ойлголтыг цөмийн физикт ашигладаг. Ионжуулаагүй атомын электрон үүл дэх электроны тоо цэнэгийн тоотой тэнцүү байдаг.

Цэнэгийн тоог Z үсгээр тэмдэглэдэг. Ижил цэнэгийн тоотой боловч өөр жингийн тоотой цөмүүдийг, химийн элементийн изотопууд гэнэ. Цөмийн цэнэг нь, атомын электрон үүлний бүтцийг, цаашилбал химийн шинж чанарыг тодорхойлж байдаг учир, ижил цөмийн цэнэгтэй цөмүүдийг химийн нэг элементийн изотопууд гэдэг.

Атомын дугаар нь атом масстай нягт холбоотой.

Түүх засварлах

Д.Менделеев анх химийн элементүүдийг атом масс, болон химийн ойролцоо шинжүүдээр нь ангилсан (үелэх систем) бөгөөд атомын дугаар нь ямар химийн элемент, үелэх системийн хаана байрлахыг заасан дугаар байсан байна. [1].

1913 онд Генри Мослей химийн элементийн атомын дугаар нь тухайн атомынхаа протоны тоогоор тодорхойлогдох зүй тогтлыг нээсэн байна.[2].

Химийн шинж чанар засварлах

Химийн элемент тус бүр нь цөм дэх протоны тооны ялгаанаасаа (цэнэгийн ялгаа) хамааран өөрийн өвөрмөц химийн шинж чанартай байна. Химийн холбоо нь тухайн атом дахь электрон байгуулалтаас хамаарах ба электрон байгуулалт (конфегураци) нь атомын цөмийн цэнэг өөрөөр хэлбэл протоны тооноос хамаарна.

Шинэ элемент засварлах

Шинэ химийн элемент нь атомын тоогоороо тодорхойлогдох ба 2007 оны эхний байдлаар, 118 гэсэн атомын дугаар хүртэлх, нийт 117 химийн элемент (117 дугаартай элемент нээгдээгүй) нээгдээд байна. Шинэ элементийг лабораторийн нөхцөлд, хүнд химийн элементийг ионоор бөмбөгдөх замаар гарган авна. Атомын дугаар ихсэх тусам хагас задралын хугацаа богинсоно.

Бусад холбоотой сэдвүүд засварлах


Эшлэл засварлах

  1. The Periodic Table of Elements (Memento 10. Есдүгээр сар 2015 цахим архивт) (American Institute of Physics)
  2. Ordering the Elements in the Periodic Table (Chemsoc)