Радиан
Радиан нь хавтгайн өнцгийг хэмжих үндсэн, стандарт нэгж юм. Мөн радиан нь олон улсын нэгжийн СИ системийн уламжлагдсан нэгж юм. Тэмдэглэгээ нь рад.
Нэгжийн систем | СИ-н уламжлагдсан нэгж |
Хэмжигдэхүүн | Өнцөг |
Тэмдэглэгээ | рад |
1 рад нь... | |
градусаар | ≈57.295° |
Тойргийн радиустайгаа тэнцүү урттай нумд тулсан төвийн өнцөг нь 1 радиан юм. 1 радиан нь 57.3° тай тэнцэнэ. Иймд бүтэн тойрог нь 2π радиан болно.