Жоуль
(Жоуль (нэгж)-с чиглүүлэгдэв)
Жоуль бол энерги, ажил мөн дулааны хэмжээг илэрхийлдэг СИ систем буюу Олон Улсын Нэгжийн Системийн нэгэн нэгж юм. Тэмдэглэгээ нь Ж.
Нэгжийн систем | СИ-н уламжлагдсан нэгж |
Хэмжигдэхүүн | энерги, дулаан, ажил |
Тэмдэглэгээ | Ж |
Нэрлэгдсэн | Жэймс Прэскотт Жоуль |
СИ-н үндсэн нэгжүүдээр | 1 Ж = 1 кг·м2·с-2 |
1 Ж нь... | |
СГС системд | 1×10-7 эрг |
киловатт цагаар | 2.78×10-7кВт·ц |
килкалориор | 2.39×10-4ккал |
электронвольтоор | 6.24×1018эВ |
Нэг жоуль нь нэг нюьтон хүчээр үйлчилж нэг метр зайд шилжүүлэхэд зарцуулагдсан энерги (ажил)-тэй тэнцүү (1 нюьтон метр буюу Н·м). Мөн нэг ампер гүйдлийг нэг омын эсэргүүцлээр нэг секундын турш дамжуулахад зарцуулагдахад энергитэй тэнцүү. Английн физикч Жэймс Прэскотт Жоуль (1818–1889) дурсгалыг хүндэтгэн ийнхүү Жоуль хэмээн нэрлэх болжээ. Түүнийг бусад СИ системийн нэгжээр илэрхийлвэл:
Энд: N – нюьтон, m-метр, kg –килограмм, s – секунд, Pa – паскаль, W – Ват, C – кулон мөн V – вольт юм.
Нэг Жоуль нь мөн
- Нэг кулон цахилгаан цэнэгээр нэг вольт цахилгаан цэнэгийн зөрүүтэй болтол зөөхөд зарцуулагдах ажилтай (кулонвольт (C*V)) тэнцүү юм. Энэ тодорхойлолт оор мөн Вольтыг тодорхойлж болно.
- Нэг Ватт чадлыг нэг секундын турш гаргахад шаардагдах ажилтай (Ватт секунд (W*s)) тэнуүү. Зүйрлэвэл бидний хэрэглэдэг КилоВатт*Цаг хэмжүүр маань үнэндээ 100*Ватт*60*секунд = 6000*Ватт*секунд = 6000 Жоуль –тай тэнцүү байна. Энэ тодорхойлолтоор мөн Ваттыг тодорхойлж болно.
Оөооөүблцеоуү
Нюьтон–жоулийн будлиан
засварлахПрактик жишээ
засварлахЗэргүүд
засварлахХасах зэргүүд | Нэмэх зэргүүд | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Тоон утга | Тэмдэглэгээ | Нэр | Тоон утга | Тэмдэглэгээ | Нэр | |||
10−1 | дЖ | децижоуль | 101 | даЖ | декажоуль | |||
10−2 | сЖ | сантижоуль | 102 | гЖ | гектожоуль | |||
10−3 | мЖ | миллижоуль | 103 | кЖ | киложоуль | |||
10−6 | µЖ | микрожоуль | 106 | МЖ | мегажоуль | |||
10−9 | нЖ | наножоуль | 109 | ГЖ | гигажоуль | |||
10−12 | пЖ | пикожоуль | 1012 | ТЖ | теражоуль | |||
10−15 | фЖ | фемтожоуль | 1015 | ПЖ | петажоуль | |||
10−18 | аЖ | аттожоуль | 1018 | ЭЖ | эксажоуль | |||
10−21 | зЖ | зептожоуль | 1021 | ЗЖ | зеттажоуль | |||
10−24 | йЖ | йоктожоуль | 1024 | ЙЖ | йоттажоуль | |||
Түгээмэлүүдийг нь тодруулав. |
20ж
засварлах