Уурын даралт
Уурын даралт буюу тэнцвэрийн уурын даралт нь хаалттай систем дэх өгөгдсөн хатуу эсвэл шингэний температурт конденсацлагдсан фазууд бүхий термодинамик тэнцвэрт уурын үзүүлэх даралт юм. Тэнцвэртэй уурын даралт нь шингэний уурших термодинамик эрмэлзэлийн илрэл юм. Энэ нь шингэний бөөмсийн тэнцвэрт байдалдаас гарахыг эрмэлзэлтэй холбоотой. Хэвийн температур дах өндөр даралттай бодисыг ууршдаг бодис гэнэ. Шингэний дээрх агаар дээр илрэх даралтыг уурын даралт гэнэ. Шингэний температур өсмөгц шингэний молекулын хоорон дох харилцан үйлчлэл агаарын молекулынхтай харьцуулахад багасаж уурын даралт ихэсдэг. Тиймээс хүчтэй молекул хоорондын харилцан үйлчлэлтэй шингэн илүү бага уурын даралттай байдаг. Харин сул молекул хоорондын харилцан үйлчлэлтэй шингэнд бол эсрэгээрээ үйлчилнэ.
Ямар ч бодисын уурын даралт температураас шугаман бус хамаарлаар өсөхийг ихэвчлэн Клаусиус-Клапейроны хамаарал гэж тайлбарладаг. Шингэний орчин даралтын буцлах цэг нь уурын даралт нь орчны агаарын даралттай тэнцэх температур юм. Энэ температур нэмэгдэх тусам уурын даралт нь орчны даралтыг даван туулахад хангалттай бөгөөд шингэн нь уурын бөмбөлөг үүсгэдэг.