Химийн элемент

Титан

Химийн махбодь буюу Химийн элемент гэдэг нь атомын цөм дэх протоны тоо буюу атомын дугаараар тодорхойлогдох нэгэн төрлийн атом юм.[1]

Химийн элементийн үелэх систем (монгол)

Түгээмэл жишээ бол устөрөгч, азот, нүүрстөрөгч зэрэг болно. 2016 оны байдлаар 118 химийн элемент нээгдээд байна. 82-оос дээш (бисмут, түүнээс дээш), мөн 43-61 хоорон дахь атомын дугаартай элементүүд тогтворгүй, өөрөөр хэлбэл цацраг идэвхит чанартай. Хэдий цацраг идэвхит шинжтэй боловч 94 хүртэлх атомын дугаартай элементүүд байгаль дээр тааралдана.[2]

Лабораторийн нөхцөлд цөмийн урвалаар шинэ химийн элементүүд нээгдсээр байна.

Түүх засварлах

Элемент гэдэг нэр томъёог МЭӨ 360 оны үед Грекийн философич Плато анх хэрэглэж байжээ[3].

33 химийн элемент бүхий орчин үеийн анхны жагсаалтыг Антуан Лавуазьегийн 1789 оны "Химийн элементүүд" (Elements of Chemistry) номноос харж болно. 1869 онд Д.Менделеев алдарт үелэх системээ нээсэн байна.

 
1869 оны Мендлеевийн үелэх систем

20-р зууны эхэн хүртэл химийн элементийг цаашид дахин жижиг хэсгүүдэд задрахгүй хэмээн тодорхойлж байв.[4] 1913 онд Генри Мослей химийн элементийн атомын дугаар нь тухайн атомынхаа протоны тоогоор тодорхойлогдох зүй тогтлыг нээсэн байна. 1919 онд нийт 72 химийн элемент нээгдээд байсан ба [5], 1955 онд нээгдсэн 101 дэх элементийг Алдарт химич Менделеевийн нэрээр нэрлэжээ.


Тодорхойлолт засварлах

Атомын дугаар засварлах

Үндсэн өгүүлэл: Атомын дугаар

Атомын дугаар гэдэг нь тухайн элементийн үелэх системд эзлэж байгаа дэс дугаар бөгөөд тухайн атомын цөм дэх протоны тоотой ижил утгатай байдаг.

Атом массa засварлах

Үндсэн өгүүлэл: Атом масс

Атом масс (A тэмдэглэгдэнэ) гэдэг нь атомын цөм дэх протон ба нейтроны тооны нийлбэр юм.

Изотопи засварлах

Үндсэн өгүүлэл: Изотопи

Изотопи гэдэг нь цөм дэх протоны тоогоороо ижил, харин нейтроны тоогоороо ялгаатай тухайн химийн элементийн төрлүүдийг хэлнэ.

Аллотропи засварлах

Үндсэн өгүүлэл: Аллотропи

Аллотропи нь тухайн нэг химийн элементийн үүсгэж буй хоорондоо ялгаатай хоёр болон түүнээс олон төрлийн дан бодисууд юм. Өөрөөр хэлбэл эдгээр аллотропиудыг бүрдүүлэгч атомууд нь ижил боловч, эдгээр атомуудын хоорондоо холбогдох байдал нь өөр байна. Өөрөөр хэлбэл бүтцийн байгууламж нь ялгаатай байна.

Тэмдэглэгээ засварлах

Латин үсгээр тэмдэглэгддэг, орчин үеийн химийн тэмдэглэгээг Шведийн химич Йонс Якоб Берцелиус боловсруулсан бөгөөд тухайн үед Латин хэл нь шинжлэх ухааны хэл байжээ.

Тархалт засварлах

Манай галактикийн хамгийн өргөн тархалттай 10 химийн элемент.

Элемент сая хуваасны нэгээр,
жингийн
Устөрөгч 000
Гели 240,000
Хүчилтөрөгч 10,700
Нүүрстөрөгч 4,600
Неон 1,340
Төмөр 1,090
Азот 970
Цахиур 650
Магни 580
Хүхэр 440

Лити

Цахим холбоос засварлах

  Commons: Химийн элемент – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл засварлах

  1. Compendium of Chemical Terminology, chemical element
  2. A. Earnshaw, Norman Greenwood. Chemistry of the Elements, Second Edition. Butterworth-Heinemann, 1997
  3. Hillar, Marian (2004). "The Problem of the Soul in Aristotle's De anima". NASA WMAP. Archived from the original on 2006-09-09. Retrieved 2006-08-10.
  4. Boyle, Robert (1661). The Sceptical Chymist. London.
  5. Carey, George, W. (1914). The Chemistry of Human Life. Los Angeles. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |1= (help)