Бета задрал нь 3 төрөлтэй байдаг.

  • Бета хасах задрал буюу электрон цацаргах задрал. Энэ задралаар эх цөмөөс электрон гарснаар цөмд байсан нэг n нь p болон хувирдаг. ингэснээр эх цөмийн p-ийн тоо нэгээр нэмэгдэн, n-ийн тоо нэгээр хорогдож, уг элементийн дэс дугаар нэгээр нэмэгдэнэ. Ингэж цөмийн урвалаар химийн элемент өөр элемент болон хувирна. Жишээ нь, бидний сайн мэдэх устөрөгчийн атомын цөм хасах бета задралд орсноор Гелийн атомын цөм болон хувирна. H ->He гэж тэмдэглэнэ.
  • Бета нэмэх задрал буюу позитрон цацаргах задрал. Позитрон нь электроны анти бөөм бөгөөд цахилгаан цэнэг нь +1,(электроных -1 ). Энэ задралаар эх цөмөөс позитрон гарснаар цөмд байсан нэг p нь n болон хувирдаг. Ингэснээр эх цөмийн p-ийн тоо нэгээр цөөрч, n-ийн тоо нэгээр нэмэгдэнэ. Уг элементийн дэс дугаар нэгээр буурна. Жишээ нь, хүчилтөрөгчийн атомын цөм нэмэх бета задралд орсноор азотын атомын цөм болон хувирна.
  • K залгилт, энэ задралаар цөм атомын электроны K давхаргынхаа нэг электроныг шингээн авснаар уг цөмийн нэг p нь n болон хувирна. p тоо нэгээр цөөрч, n тоо нэгээр нэмэгддэг. Цөм үелэх системийнхээ хувьд өмнөх элементийнхээ цөм болон хувирна (нэмэх бета задралтай адил хувирна).

Дээрхи бета задралуудын улмаас цөмийн нуклоны тоо өөрчлөгддөггүй.