Герц нь Олон улсын нэгжийн систем дэх давтамжийн нэгж юм. Гц гэж тэмдэглэнэ. Энэхүү нэгж нь цахилгаан соронзон долгион байдгийг анхлан баталсан эрдэмтэн Генрих Рудольф Герцийн нэрээр нэрлэгдсэн юм.

Герц
Цэгүүд дээрээс доош тус тус секундэд 0.5, 1, 2 удаа анивчиж байгаа бөгөөд харгалзан 0.5, 1.0, 2.0 Гц давтамжтай байна.
Товчхон
Нэгжийн систем СИ-н уламжлагдсан нэгж
Хэмжигдэхүүн Давтамж
Тэмдэглэгээ Гц
Нэрлэгдсэн Генрих Рудольф Герц
СИ-н үндсэн нэгжүүдээр 1 Гц = 1 с-1

Герц нь үелэн тохиолдож буй үзэгдлийн 1 секундэд тохиох давтамжийн тоогоор тодорхойлогддог. Өөрөөр хэлвэл х герцийн давтамжтай гэдэг нь тухайн үзэгдэл 1 секундэд х удаа давтагдаж байгаа гэсэн үг. Жишээ нь: 1 герцийн давтамжтай гэдэг нь 1 секундэд 1 удаа давтагдаж байгаа гэсэн үг юм.

Хэлбэлзэл, долгион дээр их хэрэглэгддэг.

Зэргүүд засварлах

герц (Гц)-н зэргүүд
Хасах зэргүүд Нэмэх зэргүүд
Тоон утга Тэмдэглэгээ Нэр Тоон утга Тэмдэглэгээ Нэр
10−1дГцдецигерц101даГцдекагерц
10−2сГцсантигерц102гГцгектогерц
10−3мГцмиллигерц103кГцкилогерц
10−6µГцмикрогерц106МГцмегагерц
10−9нГцнаногерц109ГГцгигагерц
10−12пГцпикогерц1012ТГцтерагерц
10−15фГцфемтогерц1015ПГцпетагерц
10−18аГцаттогерц1018ЭГцэксагерц
10−21зГцзептогерц1021ЗГцзеттагерц
10−24йГцйоктогерц1024ЙГцйоттагерц
Түгээмэлүүдийг нь тодруулав.