Мейтнери
Мейтнери („Эка-Ириди“) нь зохиомлоор гаргаж авдаг, химийн тэмдэг нь Mt, атомын дугаар нь 109 ба трансактиноидод багтдаг 7-р үеийн d-блокийн химийн элемент юм. Үелэх системийн 9. IUPAC бүлэг, кобальтын бүлэгт хамаарна. Энэ элементийн нэрийг австри-шведийн физикч бөгөөд математикч Лизе Майтнерд хүндэтгэл үзүүлэх үүднээс Мейтнери хэмээн нэрлэжээ.
Шинж чанар | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ерөнхий | |||||||
Нэр, тэмдэг, атомын дугаар | Мейтнери, Mt, 109 | ||||||
Цуваа | тодорхой бус | ||||||
Бүлэг, үе, блок | 9, 7, d | ||||||
CAS дугаар | 54038-01-6 | ||||||
Атомын шинж чанар | |||||||
Атом масс | 268 u | ||||||
Электрон бүтэц | [Rn] 5f14 6d7 7s2 | ||||||
Физикийн шинж чанар | |||||||
Изотопууд | |||||||
| |||||||
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт | |||||||
Аюулгүй байдлын заавар | |||||||
| |||||||
Цацраг идэвхт задрал | |||||||
Цацраг идэвхт элемент | |||||||
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно. Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно. |
Түүх
засварлахМейтнериг анх удаа 1982 онд (дараа нь 1988 оны хоёрдугаар сард ахиад) Дармштад дахь Хүнд ионы судалгааны нийгэмлэгийн төв дээр төмөртэй висмутээр буудан гаргаж авчээ. Энэхүү элемент нь эхэндээ унниленниум (химийн тэмдэг Une) гэх нэртэй байж байгаад 1997 оноос өнөөгийн нэрээ авчээ.[2] Мөн түүнчлэн Эка-Ириди гэдэг нэршлийг бас хэрэглэдэг.
Шинж чанар
засварлахМейтнери нь маш тогтворгүй, цацраг идэвxтэй металл юм. Өнөөг хүртэл нийт долоон изотопыг (энд цацраг идэвхт нуклид) гаргаж авсан. Эдгээрээс хамгийн тогтвортой изотоп нь 276Mt бөгөөд түүний хагас задралын хугацаа нь 720 миллисекунд байна. Энэхүү маш хурдан задралаас шалтгаалан тус элементийн бусад шинж чанарыг бараг судлаагүйтэй адил. Хэдий тийм ч мейтнери нь их хэмжээтэй байх үедээ мөнгөлөг саарал өнгөтэй байх магадлалтай гэж тооцдог.[3]
Аюулгүйн санамж
засварлахОдоогоор европын химийн бодисын журамд түүний аюулыг тогтоосон дүрэм, журам байхгүй ба үүний учир нь тухайн элементийн атомуудыг нэг дор маш бага хэмжээгээр гаргаж авах боломжтойгоос хамааран химийн эсвэл физикийн аюул маш багатай.
Цахим холбоос
засварлахWiktionary: Мейтнери – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
засварлах- ↑ Энэ элементэд нэг бол түүний хор хөнөөлийн тухай найдвартай эх сурвалж бүхий материал олдоогүй эс бөгөөс түүний аюулын зэрэглэлийг тогтоогоогүй байна.
- ↑ Names and Symbols of Transfermium Elements (IUPAC Recommendations 1997). (PDF; 167 kB).
- ↑ Meitnerium unter periodensystem.info.