Азотын хүчил (HNO3) нь маш идэмхий, хүчтэй, дан суурьт, эрдэс хүчил. Химийн цэвэр азотын хүчил нь хурц эхүүн үнэртэй, өнгөгүй шингэн.

Азотын хүчил
Structural formula of nitric acid with assorted dimensions
Ball-and-stick model of nitric acid
Ball-and-stick model of nitric acid
Resonance space-filling model of nitric acid
Resonance space-filling model of nitric acid
Нэр
IUPAC нэр
Nitric acid
Өөр нэр
Aqua fortis, Spirit of niter, Hydrogen nitrate, Acidum nitricum
Ерөнхий
7697-37-2 YesY
3DMet B00068
ChEBI CHEBI:48107 YesY
ChEMBL ChEMBL1352 YesY
ChemSpider 919 YesY
ЕХ дугаар 231-714-2
1576
Jmol-3D зураг Зураг
Зураг
KEGG D02313 YesY
MeSH Nitric+acid
PubChem 944
RTECS дугаар QU5775000
UNII 411VRN1TV4 YesY
UN дугаар 2031
  • InChI=1S/HNO3/c2-1(3)4/h(H,2,3,4) YesY
    Key: GRYLNZFGIOXLOG-UHFFFAOYSA-N YesY
  • InChI=1/HNO3/c2-1(3)4/h(H,2,3,4)
    Key: GRYLNZFGIOXLOG-UHFFFAOYAO
  • [N+](=O)(O)[O-]
  • ON(=O)=O
Шинж чанар
HNO3
Моль масс 63.01 g·mol−1
Гадаад байдал Өнгөгүй, агаарт шар эсвэл улаан өнгөтэй манан (утаа) ялгаруулдаг шингэн[1]
Үнэр Идэмхий, амьсгал боогдуулам[1]
Нягт 1.5129 g cm−3
Хайлах температур −42 °C (−44 °F; 231 K)
Буцлах температур 83 °C (181 °F; 356 K) 68%-тай уусмал 121 °C (250 °F; 394 K)-д буцлана
Бүрэн уусна
Ханасан уурын даралт 48 mmHg (20 °C)[1]
Хүчиллэг (pKa) -1.4[2]
1.397 (16.5 °C)
2.17 ± 0.02 D
Термохими
146 J·mol−1·K−1[3]
−207 kJ·mol−1[3]
Аюултай нөхцөл
Бодисийн аюулгүй байдлын хүснэгт ICSC 0183
PCTL Safety Website
Идэмхий (C-Corrosive) C Исэлдүүлэгч (Oxidizing Agent) O Маш хортой (T-Toxic) T+
Р-фраз R8 R35
АБ-фраз (S1/2) S23 S26 S36 S45
NFPA 704
Дөл авалцах температур Шатдаггүй
Үхлийн тун эсвэл концентраци:
138 ppm (харх, 30 min)[1]
АНУ-ын зөвшөөрөгдсөн дээд хэмжээ (NIOSH):
TWA 2 ppm (5 mg/m3)[1]
TWA 2 ppm (5 mg/m3) ST 4 ppm (10 mg/m3)[1]
25 ppm[1]
Хамааралтай нэгдлүүд
Азотлог хүчил
Натрийн нитрат
Калийн нитрат
Аммоний нитрат
Бусад
Азотын исэл (V)
Өөрөөр тодотгож заагаагүй бол бодисуудын хэвийн төлөв (25 °C [77 °F], 100 kPa) дахь үзүүлэлтүүд.
 YesY шалгах (what isYesY/N?)
Мэдээлэлийн хайрцагны эх сурвалж

Шинж чанар

засварлах

Азотын хүчил нь гидратуудыг үүсгэдэг. Тэдгээрийн хоёр нь хатуу: моногидрат (HNO3•H2O) болон тригидрат (HNO3•3H2O). Хатуу азотын хүчил нь моноклин ба ромбо хэлбэртэй хоёр төрлийн таст модификацийг үүсгэдэг. Устай ямар ч харьцаагаар дулаан ялгаруулан холигддог. Усан уусмалдаа бараг 100% ион болон задардаг. Устай 68,4% агууламжтай, 1200С буцлах температуртай азеотроп холимогийг үүсгэдэг. Агаарт концентрацжуулсан азотын хүчил нь утаа гаргаж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Учир нь ууршсан азотын хүчил нь агаарын чийгтэй нэгдэн маш жижиг ширхэгтэй мананг үүсгэдэг. Цэвэр азотын хүчил нь тогтворгүй ба дараах урвалын дагуу задардаг:

 

Хүчлийг халаахад N2O3-г ялгаруулан задрах ба 2600С орчим температурт бүрэн задарч дуусдаг:

 

Азотын хүчлийн задрах хурд концентрац өсөх тутам нэмэгддэг. Жишээ нь 99% агууламжтай азотын хүчлийн задралын хурд өндөр ба түүний температурыг маш бага (50C) нэмэгдүүлэхэд л задралын хурд 2 дахин нэмэгддэг. Энэ нь өндөр концентрацтай азотын хүчил задрах эрмэлзэл ихтэй байдгийг харуулж байна. Азотын хүчил нь хүчтэй исэлдүүлэгч учир ихэнх органик нэгдлүүдийг задалдаг ба зарим нь азотын хүчлийн нөлөөгөөр шатдаг. Азотын хүчил нь алт, цагаан алт, титан, тантал, роди ба иридигээс бусад металлуудыг уусгадаг. Концентрацжуулсан азотын хүчлийг устөрөгчийн хэт ислээр үйлчлэхэд азотын хэт хүчил үүсдэг ба тэр нь задрахдаа тэсэрдэг:

 

Азотын хүчилд азотын диоксидыг шингээхэд нитролеум (HNO3•NO2 ) үүсдэг. Нитролеум нь шаргал өнгөтэй, утаат (манан үүсгэдэг) шингэн, хүчтэй исэлдүүлэгч.

Түүхий эд

засварлах

Азотын хүчлийн түүхий эд нь аммиак, агаар, ус гурав юм. Бүх гурван бүрдүүлэгчийг сайтар цэвэрлэнэ. Аммиакийг катализаторын тоосноос салгана. Аммиакийн синтезэд ашиглагддаг катализаторын элэгдлээс үүссэн тоос аммиактай хамт гадагшилдаг. Энэ тоос нь азотын хүчлийн үйлдвэрлэлд ашигладаг катализаторыг хордуулдаг.

Хэрэглээ

засварлах

Азотын хүчил нь үйлдвэрлэлийн ач холбогдлоороо хүхрийн хүчлийн дараа ордог. Үйлдвэрлэлд янз бүрийн конценрацтайгаар үйлдвэрлэдэг. Эрдэс бордооны үйлдвэрлэлд 45-60% концентрацитай азотын хүчлийг ашигладаг бол концентрацижуулсан (98%) азотын хүчлийг хиймэл торго үйлдвэрлэхэд ашиглана. Органик нэгдлүүд болох ароматик нүүрсустөрөгчдийг нитрожуулах замаар пикриний хүчил, нитробензол, нитротолуол зэргийг гарган авдаг ба эдгээр дээр үндэслэн органик будаг ба бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Азотын хүчлээс гарган авсан бүтээгдэхүүнүүд тэсрэх бодисын, фармацевтикийн салбарт өргөн ашиглагддаг.

Хадгалалт ба тээвэрлэлт

засварлах

Концентрацжуулаагүй азотын хүчлийг зэвэрдэггүй гангаар хийсэн агуулахад хадгалдаг ба тээвэрлэхгүйгээр үйлдвэрлэсэн газраа ашиглагддаг. Концентрацжуулсан (98%) азотын хүчлийг хадгалах ба тээвэрлэхэд хөнгөн цагаан цистернийг ашигладаг. Өндөр концентрацтай азотын хүчлийг ердийн гангаар хийсэн циснернд тээвэрлэхэд меланж байдалд оруулдаг. Меланж нь 89% HNO3, 7,5% H2SO4 (92%), 3,5% H2O агуулсан холимог юм.

Эх сурвалж

засварлах
  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 "NIOSH Pocket Guide to Chemical Hazards #0447". National Institute for Occupational Safety and Health (NIOSH).
  2. Bell, R. P. (1973), The Proton in Chemistry (2nd ed.), Ithaca, NY: Cornell University Press
  3. 3.0 3.1 Zumdahl, Steven S. (2009). Chemical Principles 6th Ed. Houghton Mifflin Company. p. A22. ISBN 0-618-94690-X.

Цахим холбоос

засварлах