Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ; африкаанс. Republiek van Suid-Afrika, англ. Republic of South Africa) — Африкийн өмнөд үзүүрийг эзлэн орших улс. Өмнөд Африкийн эрэг нь 2 798 км үргэлжлэх бөгөөд Атлантын, Энэтхэгийн далайнуудтай хиллэдэг. Өмнөд Африкийн хойд талд Намиби, Ботсван, Зимбабве, Мозамбик, Эсватини улсууд оршдог бөгөөд дотор нь Лесотын вант улс оршдог.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс Republic of South Africa Republiek van Suid-Afrika1 | |
---|---|
Уриа: цъхам. "!ke e: ǀxarra ǁke" «Олон ард түмэн эвлэн нэгдэнэ» | |
Төрийн дуулал: африкаанс. "Die Stem van Suid-Afrika" «Өмнөд Африкийн дуудлага» | |
Нийслэл | Блумфонтайн (шүүх эрхтний) Кэйптаун (хуульчлах эрхтний) Приториа (захирах эрхтний) |
Томоохон | Жоханнэсбөрг[1] |
Албан ёсны хэл | Доорх 11 хэл:[2] Англи, Африкаанс, Венда, Зулу, Коса, Ндебеле, Свати, Сото (урд), Сото (хойд), Тсвана, Тсонга |
Угсаатны бүлгүүд | 79,5% Хар арьстан 9,0% Цагаан арьстан 9,0% Өнгөт арьстан 2,5% Азийн[3] |
Төр засаг | Парламентийн бүгд найрамдах засаг |
• Ерөнхийлөгч | Сирил Рамафоса |
• Шадар ерөнхийлөгч | Кгалема Мотланте |
Тусгаар тогтнол | |
1961 оны 5 сарын 31 | |
Газар нутаг | |
• Нийт | 1 221 037 км2 (25) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2011 тооцоо | 50 586 757[3] (24) |
• Тооллого | 44 819 778[4] |
• Нягтаршил | 41,4/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2011 тооцоо |
• Нийт | $555 340 тэрбум[5] |
• Нэг хүнд ноогдох | $10 977[5] |
ДНБ (нэрлэсэн) | 2011 тооцоо |
• Нийт | $422 037 тэрбум[5] |
• Нэг хүнд ноогдох | $8 342[5] (104) |
ОТББИ (2006) | 67,4[6] Error: Invalid Gini value · 2 |
ХХИ (2011) | 0,619 ▲ Error: Invalid HDI value · 123 |
Мөнгөний нэгж | Өмнөд Африк рэнд (ZAR) |
Цагийн бүс | +2 |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +27 |
Домэйн нэр | .za |
Одоогийн Өмнөд Африкийн нутагт орчин үеийн хүмүүс 100,000 гаруй жилийн турш оршин суусан. Харин Сайн итгэлийн тохойгоор өнгөрөх зөмыг олж нээснээр Голландын Зүүн Энэтхэг Компани нь одоогийн Кейптаун болох газарт 1652 онд амрах зогсоолыг байгуулжээ. Кейптаун нь 1806 онд Британийн колони болсон байна. 1820-оод оны үед Европчуудын суурьшил улам тэлсэн бөгөөд үүний учир нь Боерчууд (анхны Голландын суугч нар) болон Британичууд улсын хойд, зүүн хэсгийн газрын болгон авчээ. Үр дүнд нь тэд болон нутгийн уугуул иргэд болох Коса, Зулу нарын хооронд мөргөлдөөн үүссэн байна. Хожим нь алмааз олдсоноор Британи, Боерчууд Өмнөд Африкийн эрдэс бодисын нөөцийг өөртөө авах гэж Англи-Боерчуудын дайн болжээ. Хэдийгээр Боерчууд ялагдсан боловч 1910 онд Британийн эрх мэдэл доор Өмнөд Африкт хязгаарлагдмал тусгаар тогнолыг өгсөн байна. Британий эсрэг бодлогууд нь бүрэн тусгаар тогнол дээр тулгуурлаж байсан бөгөөд 1961 онд Өмнөд Африк нь Бүгд найрамдах улс болжээ. Ингээд тэргүүлэгч Үндсэний нам апартейд гэгч тусгаарлалтыг зөвшөөрсөн хуулийг тогтоожээ. Гэвч энэ нь дотоод, гадаадаас шүүмжлэл хүртэж байсан бөгөөд 1990 онд хуучин ерөнхийлөгч Фредерик Виллем де Клерк энэ хуулийг буулгаж эхэлж, 1994 онд анхны ардчилсан сонгууль явагдсан байна. Энэхүү сонгуулиар Нельсон Мандела болон одоогийн удирдагч нам, Африкийн Үндсэний Конгрессийг эрх мэдэлд хүргэжээ.
Өмнөд Африк нь хүн амынхаа олон янз байдлаараа алдартай бөгөөд Үндсэн Хуулинд нь 11 албан ёсны хэлийг заасан байдаг. Албан ёсны үйл хэрэг болон худалдаа, арилжаанд англи хэл хамгийн их хэрэглэгддэг боловч гэрт ярьдаг хэлээрээ тавд л жагсдаг. Өмнөд Африк нь Кавказ, Энэтхэг, холимог цуст хүн амаараа Африкт тэргүүлдэг. Хэдийгээр хүн амынх нь 79.5% нь хар арьстай боловч энэ ангилалд олон үндэстэн багтдаг. Албан ёсны 11 хэлний 9 нь Африкийн хэлүүд юм. 2006 оны байдлаар Өмнөд Африкийн хүн амыг 47.4 сая гэж тооцжээ.
Эх үүсвэрЗасварлах
- ↑ "Principal Agglomerations of the World". Citypopulation.de. Retrieved 30 October 2011.
- ↑ The Khoi, Nama and San languages; sign language; German, Greek, Gujarati, Hindi, Portuguese, Tamil, Telegu and Urdu; and Arabic, Hebrew, Sanskrit and "other languages used for religious purposes in South Africa" have a special status. See Chapter 1, Article 6, of the Constitution.
- ↑ 3.0 3.1 "Mid-year population estimates 2011" (PDF). Statistics South Africa. 2011. Retrieved 30 July 2011.
- ↑ "Census 2001 at a glance". Statistics South Africa. Retrieved 7 July 2008.
- ↑ 5.0 5.1 5.2 5.3 "South Africa". International Monetary Fund. Retrieved 2011-September-20.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Gini Index". World Bank. Retrieved 2 March 2011.
Цахим хуудасЗасварлах
- Commons: South Africa – Викимедиа дуу дүрсний сан