Дууны хурд
Дууны хурд гэдэг нь дууны долгион уян харимхай орчноор нэгж хугацаанд тархах зай юм. 20 °C температуртай хуурай агаарт дууны долгион тархах хурдыг доорх хүснэгтэд үзүүлсэн байна.
метр/секунд | 331 |
километр/цаг | 1191,5 |
бээр/цаг | 768 |
20 °C температуртай хуурай агаарт дуу тархах хурд.
Ямарваа нэгэн биетийн хурдыг тухайн орчинд дууны долгион тархах хурдад хуваасныг Махын тоо гэдэг. Махын тоо нь 1-с их байхуйц хурдтай хөдөлж буй биетийг дуунаас хурдан биет гэдэг.