Канад (Англи: Canada, Франц: Canada) нь Хойд Америкийн хойд хэсгийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Зүүн талаасаа Атлантын далай, баруун талаараа Номхон далай, хойд талаараа Умард мөсөн далайнуудаар тус тус хүрээлэгдэнэ. Нутаг дэвсгэрээрээ дэлхийд хоёрт ордог[9]. Канад нь баруун хойд ба өмнөд талаараа АНУ-тай хил залгана.

Канад
ᠻᠠᠨᠠᠳ
Canada
Уриа: A mari usque ad mare (Латинаар)
"Далайгаас далай руу"
Төрийн дуулал: "O Canada"
Хааны дуулал: "God Save the King"[1]
(Бурхан Хааныг Аврагтун)
Location of Канад
НийслэлОттава
45°24′N 75°40′W / 45.400°N 75.667°W / 45.400; -75.667
Томоохон хотТоронто
Албан ёсны хэл
Ард түмний нэршилКанадчууд
Төр засагХолбооны парламентын үндсэн хуульт хаант засаг
• Хаан
III Чарльз
Мэри Саймон
Жастин Трюдо
Хууль тогтоох байгууллагаПарламент
Сенат
Нийтийн танхим
Түүх
7 сарын 1, 1867
12 сарын 11, 1931
4 сарын 17, 1982
Газар нутаг
• Нийт газар нутаг
9,984,670 км2 (2)
• Усны эзлэх талбай (%)
11.76 (2015)[2]
• Нийт нутаг дэвсгэр
9,093,507 km2 (3,511,023 миль2)
Хүн ам
• 2023 оны 2-р хагас тооцоо
Neutral increase 39,858,480[3] (37)
• 2021 тооллого
36,991,981[4]
• Нягтаршил
4.2/км2 (236)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$2.385 их наяд[5] (15)
• Нэг хүнд ноогдох
$60,177[5] (28)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$2.090 их наяд[5] (9)
• Нэг хүнд ноогдох
$52,722[5] (18)
ОТББИ (2018)  30.3[6]
дундаж
ХХИ (2021) 0.936[7]
маш өндөр · 15
Мөнгөний нэгжКанад доллар ($) (CAD)
Цагийн бүсUTC−3.5-аас −8
• Зуны цаг (ЗЦ)
UTC−2.5-аас −7
Огнооны форматжжжж-сс-өө (AD)[8]
Жолооны талбаруун
Утасны томьёо+1
Домэйн нэр.ca

Хүн амын хувьд 74.3%-ийг (европчууд) 14.5%-ийг (Азиуд) 5.1%-ийг индианчууд болох ууган америкийнхан

3.4%-ийг Карибийнхан мөн латин америкчууд 2.9%-ийг африкууд (хар арьстан) 0.2%-ийг далайн ард түмэн эзлэж байна

Өнөөгийн Канадын нутаг дэвсгэрт олон мянган жилийн турш олон овог аймгийн уугуул иргэд амьдарч байжээ. XV зууны сүүлээс Британи, Францын аялагч, судлаач нар Атлантын далайн эргийг судлаж, сүүлд нь суурьшжээ. Долоон жилийн дайны дараа 1763 онд Франц өөрийнхөө Хойд Америк дахь колониудаа бараг бүгдийг нь алдсан байна. 1867 онд Британийн гурван колони холбоо үүсгэснээр Канад нь дөрвөн мужаас тогтсон холбооны эзэмшил газар болжээ.[10][11][12] Холбоонд бусад муж, нутаг бага багаар нэмэгдэн орсноор 1931 оны Вэстминстрийн тогтоолоор Канад нь Нэгдсэн Вант Улсаас автономит байдлаа улам нэмэгдүүлжээ. 1982 онд Канадын актаар Британийн парламентаас хууль зүйн хамаарлаа бүрэн тасалжээ.

Канад нь арван муж, гурван хязгаараас тогтсон холбооны улс бөгөөд парламентын засаглалтай ардчилсан, үндсэн хуульт хаант улс юм. Төрийн тэргүүн нь Хаан III Чарльз. Англи, Франц гэсэн албан ёсны хоёр хэлтэй бөгөөд олон үндэстэн угсаатан амьдардаг. Канад нь технологийн хувьд өндөр хөгжсөн, аж үйлдвэржсэн орон бөгөөд ерөнхийдөө өөрийн байгалийн баялаг, мөн АНУ-тай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан эдийн засагтай юм.

Нэрийн гарал

засварлах
 
Жак Картье

Канад хэмээх нэр нь Гэгээн Лоренсийн Ирокезчуудын хэлний "тосгон" буюу "суурин" хэмээх утгатай каната гэсэн үгнээс гаралтай. 1535 онд өнөөгийн Кэбэк хотын бүс нутагт амьдарч байсан оршин суугчид судлаач Жак Картьед Стадакона тосгон хүрэх замыг заахдаа энэ үгийг хэрэглэжээ.[13] Картьер "Канад" гэдэг үгийг хэрэглэхдээ зөвхөн тэр тосгоныг бус Стадаконагийн ахлагч Доннаконад харъяалагдах бүх нутаг дэвсгэрт хамаатуулж хэрэглэжээ. 1545 он гэхэд Европын ном, газрын зураг дээр энэ бүс нутгийг Канад гэж бичиж эхлэх болов.[14]

Францын Канадын колони гэж Гэгээн Лоренс голын дагуу орших Шинэ Францын хэсэг болон Их Нууруудын хойд эргийг хэлж байв. Сүүлд энэ газар нь Дээд Канад, Доод Канад хэмээх Британийн хоёр колони болон хуваагдсан бөгөөд 1841 онд Британийн Канад муж болон нэгджээ. 1867 онд Канадын Холбоо байгуулагдахад Канад хэмээх нэр бүхэл улсад хэрэглэгдэх болсон бөгөөд Доминион хэмээх нэрийг тус улсын цол болгон олгожээ.[15] 1950-иад он хүртэл тус улсыг Канадын Доминион гэх нь түгээмэл байлаа. Канад Британиас улс төрийн автономит байдлаа баталгаажуулж авснаар холбооны засгийн газар хуулийн баримт бичиг, гэрээнүүдэд Канад хэмээх нэрийг улам бүр их хэрэглэх болсон. 1982 оны Канадын актанд зөвхөн "Канад" гэсэн байх бөгөөд энэ нэр нь одоо цорын ганц хууль ёсны (хоёр хэлэн дээрхи) нэр болсон. 1982 онд тус улсын үндэсний баяр Доминионы өдрийг Канадын өдөр болгон нэрийг нь өөрчилснөөр энэхүү нэрийг бататгасан юм.

 
Ангийн үсний худалдаа XIX зуун хүртэл Канадын хамгийн чухал салбар байлаа

Анхны үндэстэн ба Инуйтын уламжлалын дагуу уугуул иргэд цаг хугацааны эхэн үеэс хойш нутагтаа оршин суусаар иржээ. Археологийн судалгаанаас үзэхэд 26,500 жилийн өмнө хойд Юконд, 9,500 жилийн өмнө өмнөд Онтариод хүн байсныг баталдаг.[16][17] МЭ 1000 оны орчимд Викингчүүд Ланс о Мэдоузэд богино хугацаагаар суурьших үед Европчууд анх Америкт хөл тавьжээ. Канадын Атлантын далайн эргийг дараа нь 1497 онд Жон Кабот Английн төлөө нээж судалсан[18] бөгөөд 1534 онд Жак Картье Францын төлөө судалсан.[19] Нэг зууны турш Баскын халим агнагчид болон загасчид Их Эрэг, Кэбэкийн Тадуссакын хоорондох бүс нутгийг улирлын чанартай ашиглаж байлаа.[20]

Францын судлаач Самуэл дэ Шамплэн 1603 онд ирж, 1605 онд Нова Скотиагийн Порт Роял хот, 1608 онд Кэбэк хотын суурийг тус тус тавьж Европын анхны байнгын суурин газруудыг байгуулжээ. Эдгээр нь сүүлд Акадиа ба Канадын нийслэл хотууд болсон. Шинэ Францын Франц колоничлогчид болох Canadiens Гэгээн Лоренс голын хөндийд олноор суурьшсан бол Акадчууд одоогийн Далайн мужуудад нутагласан. Үүний зэрэгцээ Францын үслэг эдлэлийн худалдаачид ба Католик миссионерүүд Их Нуурууд, Хадсон булан, Миссиссиппийн усны хагалбараас эхлээд Луизиана хүртэл газар нутгийг нээн судалжээ. Үслэг эдлэлийн худалдаанд тавих хяналтаас болж Франц-Ирокезийн дайн дэгдсэн юм.

 
Долоон жилийн дайны нэг хэсэг болох 1759 онд Кэбэк хотод болсон Абрахамын талын тулалдааныг харуулсан Генерал Вольфегийн үхэл зураг

Англичууд 1610 оны орчим Ньюфаундлэндэд загас агнуурын суурингууд байгуулж, өмнө зүгт арван гурван колонийг колоничилжээ. 1689-1763 онд Колони хоорондын дайн дөрвөн удаа гарсан. Эх газрын Нова Скотиа 1713 оны Утрехтийн гэрээгээр Британийн захиргаанд шилжсэн; Долоон жилийн дайны дараа 1763 оны Парисын Гэрээгээр Канад болон Шинэ Францын ихэнх хэсгийг Британид тавьж өгчээ.

1763 оны Эзэн хааны тунхаглалаар Шинэ Францаас Кэбэк мужийг тасдан авч, Кэйп Бретон арлыг Нова Скотиад нэгтгэжээ. Түүнчлэн энэ тунхаглалаар франц-канадчуудын хэл, шашин шүтлэгийн эрхийг хязгаарласан байна. 1769 онд Сент-Жонс арал (одоогийн Принс Эдвардын арал) тусдаа колони болсон. Кэбэкт зөрчилдөөн гарахаас сэргийлж, 1774 онд Кэбэкийн тухай хууль гарган Кэбэкийн нутаг дэвсгэрийг Их Нуурууд болон Охайо голын хөндий хүртэл тэлж, франц хэл, католик шашин, Францын иргэний эрх зүйг Кэбэкт сэргээжээ. Энэ арга хэмжээ нь Арвангурван колонийн олон оршин суугчдын уур хилэнг хөдөлгөж, Америкийн хувьсгал гарахад түлхэц болсон юм.[21] 1783 оны Парисын Гэрээгээр Америкийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Их Нууруудаас өмнөх нутаг дэвсгэрийг Америкийн Нэгдсэн Улсад өгчээ. 50,000 орчим Нэгдсэн Эзэнт Улсын лоялистууд АНУ-аас дүрвэж Канад руу гарав.[22] Далайн мужууд дахь лоялистуудын суурингуудыг дахин зохион байгуулах хүрээнд Нью-Брансвикийг Нова Скотиагаас салгасан. Кэбэк муж дахь англи хэлт лоялистуудын сэтгэл санааг түвшитгэхийн тулд, 1791 оны Үндсэн хуулийн актаар тус мужийг франц хэлт Доод Канад, англи хэлт Дээд Канад хэмээн хувааж, тус бүрт нь өөрийн хууль тогтоох хуралтай байх эрхийг олгожээ.

Канад (Дээд, Доод) нь АНУ болон Британийн Эзэнт Улсын хооронд дэгдсэн 1812 оны дайны гол фронт болсон. Канадыг хамгаалсан нь Британы Хойд Америкчуудын дунд эв нэгдлийн мэдрэмж төрүүлжээ. 1815 онд Британи болон Ирландаас маш олон цагаачид Канад руу цувах болов. XIX зууны эхэнд модны аж ахуй ач холбогдлоороо ангийн үсний худалдаанаас давж гарсан байлаа.

 
Холбооны эцгүүд, зураач Роберт Харрис, Чарлоттауны хурал ба Кэбэкийн хурлын нэгдэл

Хариуцлагатай засгийн газрыг хүсэж байсан тул 1837 оны бослого дарагдахад хүрэв. Дөрхэмийн тайланд хариуцлагатай засгийн газрыг байгуулж, франц-канадчуудыг Британийн соёлд уусгахыг зөвлөсөн ажээ.[23] 1840 оны Холбооны акт Канад мужуудыг Канадын нэгдсэн мужид нэгтгэсэн. Франц, англи-канадчууд Францчуудын эрхийг сэргээхийн төлөө Ассемблейд хамтдаа ажиллацгааж байв. 1849 он гэхэд Британийн Хойд Америкийн бүх мужийн хэмжээнд хариуцлагатай засгийн газар байгуулагдлаа.

1846 онд Британи, АНУ хоёр Орегоны гэрээнд гарын үсэг зурснаар Орегоны хилийн маргааныг эцэс болгож, хилийг баруун зүгт 49-р өргөргийн дагуу тогтоож, Ванкувер арал болон Британийн Колумби дахь Британийн колониудад зам гаргалаа. Канад Рупертийн газар болон Хойд Мөсөн Далайн бүс нутгийг эзэмшихийн тулд баруун зүгт хайгуулын цуврал экспедиц илгээжээ. Төрөлтийн хувь өндөр байсан тул Канадын хүн ам хурдан өссөн. Харин Британиас ирж байсан цагаачдын тоо Америкийн Нэгдсэн Улс руу гарах цагаачид, ялангуяа Шинэ Англи руу нүүж байсан франц-канадчуудын тоогоор тэглэгдэж байв.

 
Холбоо байгуулагдсанаас хойших Канадын нутаг дэвсгэрийн өөрчлөлтийг харуулсан хөдөлгөөнт газрын зураг

Үндсэн хуулийн хэд хэдэн хурлын дараа, 1867 оны Үндсэн хуулийн актаар 1867 оны долдугаар сарын 1-нд Канад нэрийн дор Онтарио, Кэбэк, Нова Скотиа, Нью Брансвик хэмээх дөрвөн муж бүхий нэг Доминион байгуулан Холбооны үндэс суурийг тавьжээ.[24] Канад Рупертийн газар болон Баруун хойд нутгийг хяналтдаа авч, Баруун Хойд Нутаг дэвсгэрийг байгуулсан бөгөөд тэндхийн Метисчүүдийн дургүйцэл Улаан голын бослого гарахад хүргэсэн бөгөөд энэ бослогын дүнд 1870 оны долдугаар сард Манитоба мужийг байгуулжээ. Британийн Колумби ба Ванкувер арал (1866 онд нэгдэж Ванкувер арал ба Британийн Колумбийн Нэгдсэн колониуд болсон байлаа), Принс Эдвардын арлын колони 1871, 1873 онд тус тус Холбоонд нэгдэцгээсэн.

Ерөнхий сайд Жон А. Макдоналдын удирдсан Канадын Консерватив Нам дөнгөж үүсэн бий болж байсан Канадын үйлдвэрлэлийн салбарыг хамгаалахын тулд тарифын үндэсний бодлого хэрэгжүүлсэн. Өрнөдийг нээхийн тулд засгийн газар тив дамнасан гурван төмөр замын (хамгийн алдартай нь Канадын Номхон Далайн төмөр зам) барилгын ажлыг санхүүжүүлж, Доминионы Газрын Тухай Акт гарган иргэдэд тал нутагт суурьших боломжийг нээж өгсөн бөгөөд энэхүү нутаг дэвсгэрт эрх мэдлээ бататгахын тулд Баруун-Хойд Нутаг Дэвсгэрийн Морьт Цагдаа байгуулжээ. 1898 онд Баруун Хойд Нутаг Дэвсгэрт гарсан Клондайкын алтны халуурлын дараа Канадын засгийн газар Юконы нутаг дэвсгэрийг байгуулсан. Либерал Ерөнхий сайд Вилфрид Лорьерын удирдлага дор Европын эх газрын цагаачид тал нутагт суурьшсан агаад 1905 онд Альберта, Саскачеван мужууд байгуулагджээ.

 
1917 онд Канадын цэргүүд Вимийн хярын тулалдаанд ялалт байгуулсан юм.

1914 онд Британи дайн зарлахад Канад Дэлхийн нэгдүгээр дайнд автоматаар орж, сайн дурынхныг Өрнөд фронт руу илгээсэн нь Вимийн хярын тулалдаанд томоохон үүрэг гүйцэтгэжээ. Канадын консерватив Ерөнхий сайд Роберт Борден франц хэлт кэбэкчүүдийн эсэргүүцлийг үл хайхран цэргийн албыг заавал хаах алба болгосноор 1917 оны цэрэг татлагын хямралыг дэгдээв. 1919 онд Канад Британиас тусдаа Үндэстнүүдийн Лигт элссэн бөгөөд 1931 онд Вэстминстрийн тогтоолоор Канадын тусгаар тогтнолыг баталгаажуулжээe.

Их уналт Канадын бүх нутагт эдийн засгийн хүндрэл авчирлаа. Үүний хариуд Альберта, Саскачеван дахь Хоршооллын Хамтын Нөхөрлөлийн Холбоо (ХХНХ) 1940-1950-иад онд Томми Дугласын анх санаачилсан халамжийн улсыг анх зөгнөжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Британи Германд дайн зарласнаас хойш гурав хоногийн дараа Канад Либерал Ерөнхий сайд Виллиам Лион Маккензи Кингийн удирдлага дор Германд хараат бусаар дайн зарласан. Канадын армийн анхны анги нэгтгэлүүд 1939 оны арванхоёрдугаар сард Британид ирцгээсэн юм.[25] Канадын цэрэг Атлантын Далайн тулалдаан, нуран унасан 1942 оны Франц дахь Дийппийн довтолгоо, Холбоотны Италийг эзлэх ажиллагаа, Д-өдрийн буулт, Нормандийн тулалдаан, 1944 оны Шэлдтийн тулалдаан зэрэгт чухал үүрэг гүйцэтгэжээ. Нидерландыг эзлэгдсэний дараа дайны үеэр тус улсын хааны гэр бүлийг орогнуулж байсных нь төлөө Нидерланд Канадад талархал хүргэсэн бөгөөд Нидерландыг Нацист Германаас чөлөөлөхөд манлайлж, томоохон хувь нэмэр оруулсных нь төлөө талархснаа илэрхийлсэн. Канадын аж үйлдвэр Канад, Британи, Хятад, Зөвлөлт Холбоот Улсад зориулан цэргийн зориулалттай техник, хэрэгсэл үйлдвэрлэж байсан тул эдийн засаг нь цэцэглэн хөгжжээ. Кэбэкт цэрэг татлагын хямрал дахин дэгдсэн ч гэсэн Канад дэлхийд томдоо орох зэвсэгт хүчинтэйгээр дайныг дуусгасан.[25] 1945 онд дайны үеэр Канад Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн анхны улсуудын нэг болсон.

1949 онд Ньюфаундленд Холбоонд нэгдлээ. Дайны дараа Канад цэцэглэн хөгжиж, эдийн засаг өргөжиж тэлснээр хүүхэд олноор төрж, дайны хөлд нэрвэгдсэн Европын улсуудаас цагаачдыг татах болов.[26]

Лэстэр Б. Пийрсон, Пьер Трудо нарын дараалан гарч ирсэн Либерал засгийн газруудын удирдлага дор Канадын шинэ өвөрмөц царай бүрэлдэн бий болов. Канад одоогийн агч модны навчит далбаагаа 1965 онд баталсан. Илүү хатуу байр суурьтай франц хэлт Кэбэкийн хариуд холбооны засгийн газар 1969 оны Канадын Албан ёсны хэлнүүдийн тухай актаар албан ёсны хоёр хэлтэй болов. 1967, 1976 онд ялгаварлан гадуурхах үзэлгүй Цагаачлалын хуулиуд баталж, 1971 онд олон соёлоос бүрдсэн улс болох бодлого явуулж эхэлснээр; Европ бус цагаачдын давалгаа тус улсын нүүр царайг өөрчилжээ. Нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ, Канадын тэтгэврийн төлөвлөгөө, Канадын оюутны зээл, Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах алба, Үндэсний эрчим хүчний хөтөлбөр зэрэг социал-демократ хөтөлбөрүүд 1960-1970-аад онд бий болсон боловч мужийн засгийн газрууд, ялангуяа Кэбэк, Альбертагийн засгийн газрууд эдгээрийн олонхийг өөрсдийн харъяалах асуудалд хөндлөнгөөс оролцсон явдал хэмээн үзэж эсэргүүцсэн байна. Эцэст нь Ерөнхий сад Трудогоор удирдуулсан үндсэн хуулийн хурлууд болж, эдгээрийн үр дүнд үндсэн хуулиа Британиас тусгаарлан 1982 оны Үндсэн хуулийн актанд хувь хүний эрх дээр тулгуурласан Канадын эрх, эрх чөлөөний хартиг гаргасан ажээ. Канадчууд нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоогоороо, түүнчлэн олон соёл, хүний эрхэд тууштай байдгаараа бахархдаг.[27]

Кэбэк 1960-аад оны Чимээгүй хувьсгалын явцад нийгэм, эдийн засгийн асар их өөрчлөлтөд орсон. Жан Лесажийн удирдсан Кэбэкийн үндэсний үзэлтнүүд автономи эрхийг өргөжүүлэх шахалт үзүүлж эхэлсэн.[28] Радикал үзэлтэй Кэбэкийг чөлөөлөх фронт 1970 онд Кэбэкийн тусгаар тогтнолыг шаардаж бөмбөг дэлбэлж, хүн хулгайлснаар аравдугаар сарын хямралыг дэгдээсэн. Илүү аядуу үзэлтэй Рене Левескийн Парти Кэбэкуа нам 1976 онд төрийн эрхэнд гарч, 1980 онд Кэбэкийн бүрэн эрхэт байдлын талаар бүх нийтийн санал хураалт явуулсан боловч амжилт олоогүй юм. Брайан Малрунигийн Дэвшилтэт Консерватив Намын засгийн газар 1989 онд Мийч нуурын зөвшилцлөөр Кэбэкийг "өвөрмөц нийгэм" хэмээн үндсэн хуулинд хүлээн зөвшөөрөхийг оролдсон боловч амжилтгүй болжээ. Үндсэн хуулийн маргаанаар дэгдсэн бүсийн хурцадмал байдал бүсийн шинэхэн намууд болох Люсиан Бушараар удирдуулсан Блок Кэбэкуа болон Баруун Канадын Престон Мэннингээр удирдуулсан Канадын Шинэчлэлийн Намд Дэвшилтэт Консервативчуудыг 1993 оны холбооны сонгуулиар тавдугаар байр руу ухраах боломж өгчээ. 1995 онд явагдсан Кэбэкийн бүрэн эрхэт байдлын тухай хоёрдахь удаагийн бүх нийтийн санал асуулга 50.6 : 49.4 буюу маш өчүүхэн хувиар татгалзсан дүн гарчээ.[29] 1997 онд Канадын Дээд Шүүх аль нэг муж дангаараа тусгаарлахыг үндсэн хуульд нийцэхгүй хэмээсэн шийдвэр гаргасан бөгөөд Жан Шретианий Либерал засгийн газар хэлэлцэн тохирсон тусгаарлалтын нөхцлийг заасан "Тодорхой байдлын акт" гаргав.[29] Шинэчлэлийн Нам Канадын Эвсэл болон өргөжиж, Дэвшилтэт Консервативчуудтай нэгдэн Канадын Консерватив Намыг 2003 онд байгуулжээ. 2006 оны холбооны сонгуулиар Консервативчууд Стивен Харперийн удирдлага дор цөөнхийн засгийн газар байгуулахаар суудалтай сонгогдсон. Тэр жилийнхээ сүүлээр Канадын парламент Канадын дотор Кэбэкуаг үндэстэн хэмээн хүлээн зөвшөөрөхөөр бэлэгдлийн саналыг баталжээ.[30]

Засгийн газрын агентлагууд олон жилийн турш хайхрахгүй, зүй бусаар харьцаж байсны улмаас уугуул Анхны Үндэстнүүд 1960-аад онд холбооны шүүхэд газар нэхэмжилж өргөдөл гаргахад хүргэсэн бөгөөд улмаар түүхэн гэрээний эрхүүдээ хүлээн зөвшөөрүүлэхээр холбооны болон мужийн засгийн газруудтай хэлэлцээ хийж эхэлжээ. 1990-ээд онд хэлэлцээний удаан явцад дургүйцсэн дургүйцлээс болж хүч хэрэглэсэн мөргөлдөөнүүд гарсан. Тухайлбал Окагийн хямрал, Иппервошийн хямрал, Густафсен нуурын эсэргүүцэл гарсан. Гэхдээ 1999 онд Канад Нунавутыг байгуулж Инуйтын өөртөө засах эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Британийн Колумби дахь Нисгаагийн нэхэмжлэлийг шийдвэрлэв. 2008 онд Канадын засгийн газар уугуул иргэдийг соёлын хувьд уусгахын тулд дотуур байртай сургуулиуд байгуулсныхаа төлөө албан ёсоор уучлал гуйсан.

Засгийн газар ба улс төр

засварлах
 
Парламентийн толгой, Оттава

Канад нь үндсэн хуульт хаант засагтай бөгөөд Канадын Хатан хаан II Элизабет төрийн тэргүүн бөгөөд Канадын Ерөнхий сайд засгийн газрын тэргүүн юм.[31][32] Тус улс парламентын засаглалтай холбооны тогтолцоо, ардчиллын хүчтэй уламжлал бүхий парламентийн ардчилсан улс юм.

Гүйцэтгэх эрх мэдэл нь албан ёсоор, үндсэн хуулийн дагуу хатан хаанд хамаардаг.[33] Гэхдээ үндсэн хуулийн концепцийн дагуу хатан хаан ба түүний томилсон төлөөлөгч болох Канадын Амбан захирагч их төлөв ёслолын шинжтэй, улс төрийн бус үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх нь Канадын засгийн газрын танхимд байдаг.[34][35] Засгийн газар нь сонгуулиар гарч ирдэг Канадын Нийтийн Танхимын өмнө хариуцлага хүлээдэг сайд нараас бүрддэг бөгөөд Ерөнхий сайд засгийн газрыг тэргүүлдэг. Ерөнхий сайд нь голдуу Нийтийн Танхимын итгэлийг хүлээсэн намын дарга байдаг. Тиймээс Засгийн газрыг гүйцэтгэх эрх мэдлийг идэвхтэй хэрэгжүүлэгч байгууллага гэж үздэг.[36][33] Хариуцлагатай засгийн газрын зарчмуудаас үүдэн гарч ирсэн энэхүү зохицуулалт[37][34] засгийн газрын тогтвортой байдлыг хангаж, Засгийн газрын танхимын бусад гишүүд, Сенатчид, холбооны шүүхийн шүүгчид, хатан хааны корпорациуд, засгийн газрын агентлагуудын тэргүүнүүд, холбооны болон мужийн төлөөлөгчдийг томилохоор сонгодог Ерөнхий сайдын албыг тус тогтолцооны хамгийн хүчтэй байгууллагуудын нэг болгодог.[38] Гэхдээ хатан хаан ба Амбан захирагч үндсэн хуулийн хямрал гарсан онцгой нөхцөлд онц эрхээ хэрэгжүүлэх эрхтэй юм.[39]

Хоёр дахь олон суудал авсан намын дарга сөрөг хүчний удирдагч болдог бөгөөд засгийн газрыг хянаж байдаг парламентын мэтгэлцээний тогтолцоонд нэг гол үүрэг гүйцэтгэдэг. 2007 оны есдүгээр сарын 27-ноос хойш Микаэл Жан Канадын Амбан захирагчийн алба, 2006 оны хоёрдугаар сарын 6-наас хойш Канадын Консерватив Намын дарга Стивен Харпер Ерөнхий сайдын алба хашиж байгаа бол, 2006 оны арванхоёрдугаар сарын 2-ноос хойш Канадын Либерал Намын дарга Стефан Дион Сөрөг хүчний удирдагчийн үүрэг гүйцэтгэж байна.

 
Нийтийн танхимын хуралдааны танхим

Холбооны парламент Хатан хаан (Амбан захирагчаар төлөөлүүлсэн) болон хоёр танхимаас бүрддэг. Нийтийн танхим нь сонгуулиар бүрэлддэг бол Канадын Сенатын гишүүд нь томилогддог юм.[40][41] Нийтийн танхимын гишүүн бүр сонгуулийн тойргуудаас энгийн олонхын саналаар сонгогддог. Ерөнхий сонгууль нь тогтсон хугацааны дагуу дөрвөн жил тутамд нэг удаа болдог эсвэл Нийтийн танхимын Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх талаархи санал хураалтаар Засгийн газар итгэл хүлээгээгүй тохиолдолд (зөвхөн цөөнхийн засгийн газар байгуулагдсан үед л боломжтой) ээлжит бус сонгууль зарлаж болно. Суудлыг нь бүс бүсээр нь хуваарилсан Сенатын гишүүдийг Ерөнхий сайд сонгож, Амбан захирагч албан ёсоор томилдог ба тэд 75 нас хүртлээ энэ албыг хашдаг.

2006 оны сонгуулиас хойш холбооны парламентад таван нам төлөөлөлтэй байна. Тухайлбал: Канадын Консерватив Нам (эрх баригч нам), Канадын Либерал Нам (албан ёсны сөрөг хүчин), Шинэ Ардчилсан Нам (ШАН), Блок Кэбэкуа, Канадын Ногоон Нам. Парламентад суудал авч байсан бүх улс төрийн намуудын жагсаалт нь нэлээд урт болно.

Канадын холбооны бүтцийн дагуу үндсэн хуулиар засгийн газрын хариуцлагыг холбооны засгийн газар ба арван мужид хуваарилсан. Эдгээр мужийн нэг танхимт хууль тогтоох байгууллагууд нь холбооны Нийтийн танхимтай төстэй парламентийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Канадын гурван нутаг дэвсгэр мөн хууль тогтоох байгууллагатай боловч үндсэн хуулийн хариуцлага нь мужийнхаас бага бөгөөд бүтцийн хувьд зарим талаар өөр (жишээлбэл Нунавутын хууль тогтоох хуралд улс төрийн намууд байхгүй бөгөөд зөвшилцлийн үндсэн дээр ажилладаг).

 
Оттавад Парламентын толгойгоос баруун тийш орших Канадын Дээд Шүүхийн байр

Үндсэн хууль нь тус улсын дээд хууль[42] бөгөөд бичмэл болон бичигдээгүй хуулиудаас бүрдэнэ.[43] Үндсэн Хуулийн Акт, 1867 нь зарчмын хувьд Нэгдсэн Вант Улсынхтай төстэй парламентийн жижиг дээр үндэслэсэн засаглалыг баталгаажуулж, холбооны болон мужийн засгийн газруудад эрх мэдлийг хуваарилсан. Вестминстерийн Хуулиар бүрэн өөртөө засах эрх олгосон бол 1982 оны Үндсэн Хуулийн Актаар аль ч шатны засгийн газар хэрэгсэхгүй байж болохгүй үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан Канадын Эрх, Эрх Чөлөөний Хартиг нэмсэн. Гэхдээ Канадын Эрх, Эрх Чөлөөний Хартийн 33-р хэсэг буюу үл хамаарах заалтад холбооны парламент болон мужийн хууль тогтоох байгууллага таван жилийн хугацаанд Хартийн зарим хэсгийг үл хэрэгсэж болохоор заасан бөгөөд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах томъёоллыг нэмсэн.[44]

Канадын шүүх эрх мэдэл хууль тогтоомжийг тайлбарлахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Үндсэн хуультай зөрчилдөх хууль тогтоомжийг хүчингүй болгох эрх мэдэлтэй юм. Канадын Дээд Шүүх нь хамгийн дээд шатны шүүх бөгөөд эцсийн шатны арбитр юм. Тус шүүхийг Ерөнхий Шүүгч Хатагтай Бэвэрли МакЛаклин 2000 оноос хойш удирдаж байна. Канадын Дээд Шүүхийн есөн гишүүнийг Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын зөвлөснөөр Канадын Амбан Захирагч томилдог. Дээд буюу давж заалдах шатны бүх шүүгчдийг төрийн бус хуулийн байгууллагуудтай зөвшилдсөний үндсэн дээр томилдог. Холбооны засгийн газрын танхим мөн муж болон нутаг дэвсгэрийн түвшний дээд шатны шүүхийн шүүгчдийг томилно. Муж ба нутаг дэвсгэрийн түвшний доод шатны шүүгчдийг тухайн муж ба нутаг дэвсгэрийн засгийн газрууд томилно.

Нийтлэг эрх зүй Кэбэкээс бусад муж, нутаг дэвсгэрт үйлчилдэг бол Кэбэкт иргэний эрх зүй давамгайлдаг. Канадын эрүүгийн эрх зүй нь холбооны улсын харъяалах асуудал бөгөөд Канад даяар нэгдмэл эрх зүйтэй. Хууль сахиулах байгууллага, үүний дотор эрүүгийн шүүхүүд нь мужийн хариуцах асуудал боловч Онтарио, Кэбэк мужуудаас бусад бүх мужийн хөдөө цагдаагийн үүргийг холбооны Канадын Эзэн Хааны Морьт Цагдаа гэрээгээр гүйцэтгэдэг.

Гадаад харилцаа ба цэрэг арми

засварлах
 
Оттава хот дахь Энхийг сахиулагчдад зориулсан хөшөө

Канад, Америкийн Нэгдсэн Улс хоёрын хооронд дэлхий дээр хамгийн урт хамгаалалтгүй хил байдаг, тус хоёр улс цэргийн ажиллагаа, хээрийн дадлага сургуулий талаар хамтран ажилладгаас гадна, бие биенийхээ хамгийн том худалдааны түншүүд юм. Гэхдээ Канад хараат бус гадаад бодлого хэрэгжүүлдгийн хамгийн тод жишээ нь Кубатай бүрэн харилцаатай байдаг, Иракийн дайнд оролцохоос татгалзсан зэрэг явдал юм. Канад түүнчлэн Нэгдсэн Вант Улс, Францтай түүхэн харилцаатай бөгөөд Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл болон Франкофоний холбоонд (Франц хэлтэн улсуудын холбоо) элсэж, тэдгээрээр дамжуулан Британи, Францын хуучин колони байсан улсуудтай харилцаатай байдаг. Канад Дэлхийн хоёрдугаар дайны үед өөрийн чөлөөлөлцсөн Нидерланд улстай бат бэх, найрсаг харилцаатай байдаг ба Нидерландын засгийн газар чөлөөлөлтөд оруулсан Канадын хувь нэмрийг санан дурсаж жил бүр Нидерландын бэлэг тэмдэг алтанзул цэцэг Канадад бэлэглэдэг уламжлалтай.

Канад өдгөө 64,000 цэргийн жинхэнэ алба хаагч, 26,000 бэлтгэл бие бүрэлдхүүн бүхий сайн дурын мэргэжлийн зэвсэгт хүчинтэй.[45] Канадын зэвсэгт хүчин (КЗХ) арми, тэнгисийн цэргийн хүчин, агаарын цэргийн хүчнээс бүрдэнэ. КЗХ-ний гол зэвсэг техникээс дурдвал 1,400 байлдааны хуягт машин, 34 байлдааны хөлөг онгоц, 861 нисэх онгоцтой.[46]

Британийн Эзэнт Улс, Английн Канад дахь Хамтын Нөхөрлөлтэй бат бэх холбоотой байсан нь Бурын хоёрдугаар дайн, Дэлхийн нэгдүгээр дайн, Дэлхийн хоёрдугаар дайнд Британийн цэргийн ажиллагаанд томоохон хүчээр оролцоход хүргэжээ. Түүнээс хойш Канад олон талт хамтын ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд дэлхий дахины шинжтэй асуудлыг бусад улс үндэстэнтэй хамтран шийдвэрлэх хүчин чармайлт гаргаж байна.[47][48] Канад 1945 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн ба 1949 онд НАТО-г үндэслэн байгуулалцсан. Хүйтэн дайны үед Канад Солонгосын дайнд НҮБ-ын хүчинд томоохон бүрэлдхүүнээ илгээсэн бөгөөд Зөвлөлт Холбоот Улсын агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор АНУ-тай хамтран Хойд Америкийн Агаар Сансраас Хамгаалах Команд (NORAD) байгуулжээ.

Канад НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 1956 оны Суэцийн хямралын үеэр Лэстер Б. Пийрсон НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг оруулах санал дэвшүүлж хурцадмал байдлыг намжааж байв.[49] Тэр цагаас хойш Канад энхийг сахиулах 50 ажиллагаанд оролцсон, үүний дотор 1989 он хүртэл НҮБ-ын энхийг сахиулах бүх ажиллагаанд оролцжээ[50]. Түүнчлэн Руанда, хуучин Югослав болон бусад газар олон улсын хүчний бүрэлдхүүнд бие бүрэлдхүүнээ байнга байрлуулж байв.

Канад 1990 онд Америкийн Улсуудын Байгууллагад (АУБ) элссэн. Канад 2000 оны зургадугаар сард АУБ-ын Ерөнхий Ассемблейн хурлыг Винзорт хийлгэж байсан бөгөөд 2001 оны дөрөвдүгээр сард Америкийн дээд хэмжээний гуравдугаар уулзалтыг Кэбэк хотноо хийлгэж байв. Канад Ази-Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны форумаар (АПЕК) дамжуулан Номхон Далайн эргийн улсуудтай харилцаа холбоогоо өргөжүүлэхийг эрэлхийлж байна.

 
Канадын цэргүүд Афганистанд

2001 оноос хойш Канад Афганистанд АНУ-ын тогтворжуулах хүчин болон НҮБ-аас эрх олгож, НАТО-гийн командалсан Олон улсын аюулгүй байдлын тусламжийн хүчний бүрэлдхүүнд цэргээ илгээсэн. Канад, АНУ хоёр Дэлхийн баруун хагасын аяллын санаачлагаар дамжуулан Канад-АНУ-ын хил дагуу аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд муж улс болон мужийн агентлагуудын хүчин чармайлтыг нэгтгэсээр байна.[51] Канадын Гамшгийн үеийн тусламж, хариу арга хэмжээний баг (DART) сүүлийн жилүүдэд тусламжийн гурван томоохон үйл ажиллагаанд оролцсон. Тухайлбал 2004 онд Өмнөд Азийг нэрвэсэн Энэтхэгийн Далайн газар хөдлөлт, 2005 оны Катрина хар салхи, 2005 оны Кашмирийн газар хөдлөлтийн дараа 200 хүнтэй баг илгээж байсан.

2007 оны хоёрдугаар сард Канад, Итали, Британи, Норвеги, Орос ядуу улс орнуудад олон сая хүний амийг аварч болох вакцин гаргаж авахад нэмэр болох 1.5 тэрбум долларын төслийг санхүүжүүлэхээр болсноо мэдэгдэж, бусад улсыг үүндээ нэгдэхийг уриалжээ.[52] 2007 оны наймдугаар сард Оросын экспедиц Хойд туйлд Оросын далбааг хатгасны дараа Хойд Мөсөн Далайн усан дахь Канадын бүрэн эрхт байдалд асуудал учрав. Канад 1925 оноос хойш тус бүсийг өөрийн бүрэн эрхэд хамаарах нутаг дэвсгэр гэж тооцсоор иржээ.[53]

Мужууд ба нутаг дэвсгэрүүд

засварлах
Канадын арван муж, гурван нутаг дэвсгэрийг харуулсан геополитикийн газрын зураг

Канад нь арван муж, гурван нутаг дэвсгэрээс бүрдсэн холбооны улс бөгөөд эдгээрийг бүсчилж болдог. Баруун Канад нь Британийн Колумби болон тал нутгийн гурван мужаас (Альберта, Саскачеван, Манитоба) бүрдэнэ. Төв Канад Кэбэк, Онтарио мужуудаас бүрдэнэ. Канадын Атлантын Далайн Бүс нь далайн эргийн гурван муж (Нью-Брансвик, Принс Эдвардын арал, Нова Скотиа), болон Ньюфаундленд ба Лабрадороос бүрдэнэ. Зүүн Канад гэж Төв Канад, Канадын Атлантын Далайн Бүсийг хамтад нь хэлдэг. Гурван нутаг дэвсгэр (Юкон, Баруун Хойд Нутаг Дэвсгэр, Нунавут) Хойд Канадыг бүрдүүлдэг. Мужууд нь нутаг дэвсгэрээс илүү их өөртөө засах эрхтэй. Муж, нутаг дэвсгэр бүр өөрийн бэлэг тэмдэгтэй.

Мужууд нь Канадын нийгмийн ихэнх хөтөлбөрийг (тухайлбал эрүүл мэнд, боловсрол, халамж) хариуцдаг бөгөөд хамтдаа холбооны засгийн газраас их орлого цуглуулдаг дэлхийд бараг цорын ганц бүтэц юм. Холбооны засгийн газар зарцуулах эрх мэдлээ ашиглан Канадын эрүүл мэндийн тухай акт зэрэг үндэсний бодлогыг мужуудад хэрэгжүүлж болно. Мужууд эдгээрт хамрагдахгүй байхаар шийдэж болох боловч практикт ингэх нь ховор байдаг. Баян, ядуу мужуудын хооронд үйлчилгээ, татварын харьцангуй жигд стандартыг хангахын тулд холбооны засгийн газар тэгш байдлыг хангах мөнгө олгодог.

Бүх мужууд дан танхимт парламенттай бөгөөд Канадын Ерөнхий сайдын нэгэн адил сонгогдсон Ерөнхий сайдаар удирдуулсан, сонгуулиар гарч ирдэг хууль тогтоох байгууллагатай. Муж бүрт Хатан хааныг төлөөлөх Канадын Амбан Захирагчтай төстэй Дэд Захирагч суудаг. Дэд Захирагч нь Канадын Ерөнхий Сайдын зөвлөснөөр томилогддог боловч сүүлийн жилүүдэд мужийн засгийн газруудтай зөвшилдөж байж энэ албанд томилох нь улам ихэсч байна.

Цахим холбоос

засварлах
Засгийн газар
Титмийн корпорациуд
Бусад

Хэлхээс

засварлах
  1. "Royal Anthem". Government of Canada. August 11, 2017.
  2. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: October 11, 2020.
  3. "Population estimates, quarterly". Statistics Canada. 2023-06-28. Татаж авсан: 2023-07-01.
  4. "Census Profile, 2021 Census of Population". February 9, 2022. Архивласан огноо February 9, 2022.
  5. 5.0 5.1 5.2 5.3 "World Economic Outlook Database". International Monetary Fund. April 2023.
  6. "Income inequality". OECD. Татаж авсан: July 16, 2021.
  7. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. September 8, 2022.
  8. The Government of Canada and Standards Council of Canada prescribe ISO 8601 as the country's official all-numeric date format: Public Works and Government Services Canada Translation Bureau (1997). "5.14: Dates". The Canadian style: A guide to writing and editing (Revised ed.). Dundurn Press. p. 97. ISBN 978-1-55002-276-6. The dd/mm/yy and mm/dd/yy formats also remain in common use; see Date and time notation in Canada.
  9. Central Intelligence Agency (2006-05-16). "The World Factbook: Canada". Central Intelligence Agency. Эх хувилбараас архивласан: 2019-04-30. Татаж авсан: 2007-05-06. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  10. "Territorial evolution". Atlas of Canada. Natural Resources Canada. Эх хувилбараас (html/pdf) архивласан: 2007-08-09. Татаж авсан: 2007-10-09. In 1867, the colonies of Canada, Nova Scotia and New Brunswick are united in a federal state, the Dominion of Canada....
  11. "Canada: History" (html/pdf). Country Profiles. Commonwealth Secretariat. Татаж авсан: 2007-10-09. The British North America Act of 1867 brought together four British colonies ... in one federal Dominion under the name of Canada.
  12. Hillmer, Norman. "Commonwealth". Canadian Encyclopedia. Historica Project. Эх хувилбараас (html) архивласан: 2005-03-28. Татаж авсан: 2007-10-09. With CONFEDERATION in 1867, Canada became the first federation in the British Empire ... {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  13. Trigger, Bruce G. (1978). "Saint-Lawrence Iroquoians". Handbook of North American Indians Volume 15. Washington: Smithsonian Institution. pp. pp. 357–361. OCLC 58762737. {{cite book}}: |pages= has extra text (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  14. Jacques Cartier (1545). "Relation originale de Jacques Cartier". Tross (1863 edition). Татаж авсан: 2007-02-23.
  15. J. E. Hodgetts. 2004. "Dominion". Oxford Companion to Canadian History, Gerald Hallowell, ed. (ISBN 0-19-541559-0) Toronto: Oxford University Press; p. 183: "The title conferred on Canada by the preamble to the Constitution Act, 1867, whereby the provinces declare 'their desire to be federally united into one Dominion under the Crown of the United Kingdom'."
  16. Cinq-Mars, J. (2001). "On the significance of modified mammoth bones from eastern Beringia" (PDF). The World of Elephants – International Congress, Rome. Эх хувилбараас (PDF) архивласан: 2005-01-05. Татаж авсан: 2006-05-14.
  17. Wright, J.V (2001-09-27). "A History of the Native People of Canada: Early and Middle Archaic Complexes". Canadian Museum of Civilization Corporation. Татаж авсан: 2006-05-14. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  18. "John Cabot =", Encyclopædia Britannica Online, Encyclopædia Britannica, <http://www.britannica.com/eb/article-9018457/John-Cabot>
  19. "Cartier, Jacques", World book Encyclopedia, World Book, Inc., ISBN 0-7166-0101-X
  20. "Basques", The Canadian Encyclopedia, Historica, 2007, <http://www.thecanadianencyclopedia.com/index.cfm?PgNm=TCE&Params=A1ARTA0000550>
  21. "Wars on Our Soil, earliest times to 1885". Татаж авсан: 2006-08-21.
  22. Moore, Christopher (1994). The Loyalist: Revolution Exile Settlement. Toronto: McClelland & Stewart. ISBN 0-7710-6093-9.
  23. David Mills. "Durham Report". Historica Foundation of Canada. Татаж авсан: 2006-05-18.
  24. Farthing, John (1957). Freedom Wears a Crown. Toronto: Kingswood House. ASIN B0007JC4G2.
  25. 25.0 25.1 Stacey, C.P. (1948). History of the Canadian Army in the Second World War. Queen's Printer.
  26. Harold Troper (2000-03). "History of Immigration to Toronto Since the Second World War: From Toronto 'the Good' to Toronto 'the World in a City'". Ontario Institute for Studies in Education. Татаж авсан: 2006-05-19. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  27. Bickerton, James & Gagnon, Alain-G & Gagnon, Alain (Eds). (2004). Canadian Politics (4th edition ed.). Orchard Park, NY: Broadview Press. ISBN 1-55111-595-6. {{cite book}}: |edition= has extra text (help)CS1 maint: multiple names: authors list (link)
  28. Bйlanger, Claude (2000-08-03). "Quiet Revolution". Quebec History. Marionopolis College, Montreal. Татаж авсан: 2008. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  29. 29.0 29.1 Dickinson, John Alexander (2003). A Short History of Quebec (3rd edition ed.). Montreal: McGill-Queen's University Press. ISBN 0-7735-2450-9. {{cite book}}: |edition= has extra text (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  30. "Quebecers form a nation within Canada: PM". Canadian Broadcasting Corporation. 2006-11-22. Архивласан огноо 2006-12-06. Татаж авсан: 2008-07-27.
  31. Heritage Canada (2005-04-21). "The Queen and Canada: 53 Years of Growing Together". Heritage Canada. Эх хувилбараас архивласан: 2008-09-21. Татаж авсан: 2006-05-14. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  32. Governor General of Canada (2005-12-06). "Role and Responsibilities of the Governor General". Governor General of Canada. Эх хувилбараас архивласан: 2007-12-11. Татаж авсан: 2006-05-14. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  33. 33.0 33.1 "Canada's System of Justice: The Canadian Constitution". Department of Justice Canada. Эх хувилбараас архивласан: 2012-12-26. Татаж авсан: 2008-10-01. The executive power in Canada is vested in the Queen. In our democratic society, this is only a constitutional convention, as the real executive power rests with the Cabinet.
    "Constitution Act 1867; III.9". Queen's Printer for Canada. Эх хувилбараас архивласан: 2006-04-27. Татаж авсан: 2008-10-01. The Executive Government and Authority of and over Canada is hereby declared to continue and be vested in the Queen.
    "By Executive Decree: The Governor General". Library and Archives Canada. The governor general holds formal executive power within the Queen's Privy Council for Canada, and signs orders-in-council.
  34. 34.0 34.1 "Responsible Government: Clarifying Essentials, Dispelling Myths and Exploring Change". Canada School of Public Service. Under the constitutional convention of responsible government, the powers of the Crown are exercised by Ministers, both individually and collectively.[permanent dead link]
  35. Ray T. Donahue. "Diplomatic Discourse: International Conflict at the United Nations". Greenwood Publishing Group. As Head of State ... Elizabeth II has no political power, only symbolic power
    David Stewart. "Introduction: Principles of the Westminster Model of Parliamentary Democracy". Module on Parliamentary Democracy. Commonwealth Parliamentary Association, Athabasca University. Эх хувилбараас архивласан: 2011-06-15. Татаж авсан: 2008-10-01. the Crown now serves as the ceremonial executive
    "By Executive Decree:". Library and Archives Canada. Эх хувилбараас архивласан: 2016-02-15. Татаж авсан: 2008-10-01. As Canada is a constitutional monarchy, the symbolic head of the executive is the governor general.
  36. McWhinney, Edward (2005). The Governor General and the Prime Ministers. Vancouver: Ronsdale Press. p. 25. ISBN 1-55380-031-1.
    "By Executive Decree: The Cabinet". Library and Archives Canada. The Cabinet as selected and directed by the prime minister constitutes the active seat of executive power in Canada.
    Joseph Magnet. "Separation of Powers in Canada". Constitutional Law of Canada. University of Ottawa Faculty of Law. Эх хувилбараас архивласан: 2014-09-15. Татаж авсан: 2008-10-01. ... democratic principles dictate that the bulk of the Governor General's powers be exercised in accordance with the wishes of the leadership of that government, namely the Cabinet. So the true executive power lies in the Cabinet.
    "By Executive Decree: The Cabinet". Library and Archives Canada. The Cabinet as selected and directed by the prime minister constitutes the active seat of executive power in Canada.
    W.A. Matheson. "Prime Minister". The Canadian Encyclopedia. Эх хувилбараас архивласан: 2011-11-05. Татаж авсан: 2008-10-01. The prime minister is the chief minister and effective head of the executive in a parliamentary system ...
    "The Prime Minister". By Executive Decree. National Archives of Canada. While the modern governor general has only a nominal influence on the operation of the Canadian government, the prime minister's influence is decisive.
  37. "Canadian Cofederation: Responsible Government". Library and Archives Canada. The Executive Council would be governed by the leader of the political party that held an elected majority in the Legislative Assembly. That same leader would also appoint the members of the Executive Council. The governor would therefore be forced to accept these "ministers", and if the majority of the members of the Legislative Assembly voted against them, they would have to resign. The governor would also be obliged to ratify laws concerning the internal affairs of the colony once these laws had been passed to the Legislative Assembly.
    "The Canadian Encyclopedia: Responsible Government". Historica Foundation of Canada. Эх хувилбараас архивласан: 2011-12-17. Татаж авсан: 2008-10-01. This key principle of responsibility, whereby a government needed the confidence of Parliament, originated in established British practice. But its transfer to British N America gave the colonists control of their domestic affairs, since a governor would simply follow the advice (ie, policies) of responsible colonial ministers.
    "Responsible Government and Checks and Balances: The Crown". Эх хувилбараас архивласан: 2008-12-02. Татаж авсан: 2008-10-01. Responsible government means that the Crown no longer has the prerogative to select or remove Ministers. They are selected and removed by the first Minister—the Prime Minister.
  38. "Responsible Government and Checks and Balances: The Crown". Responsible Government: Clarifying Essentials, Dispelling Myths and Exploring Change. Canada School of Public Service. Эх хувилбараас архивласан: 2008-12-02. Татаж авсан: 2008-10-01. Ministers are thereby accountable to the Prime Minister who, in the Canadian tradition, has the sole power to appoint and dismiss them.
  39. Forsey, Eugene. "How Canadians Govern Themselves: Parliamentary Government (pg. 2)". Queen's Printer for Canada. In very exceptional circumstances, the Governor General could refuse a request for a fresh election.
    Forsey, Eugene. "How Canadians Govern Themselves: The Institutions of Our Federal Government (pg. 2)". Queen's Printer for Canada. But they almost invariably must act on their Ministers' advice, though there may be very rare occasions when they must, or may, act without advice or even against the advice of the Ministers in office.
    Forsey, Eugene. "How Canadians Govern Themselves: Canadian and American Government (pg. 2)". Queen's Printer for Canada. Yes: in Canada, the head of state can, in exceptional circumstances, protect Parliament and the people against a Prime Minister and Ministers who may forget that "minister" means "servant," and may try to make themselves masters. For example, the head of state could refuse to let a Cabinet dissolve a newly elected House of Commons before it could even meet, or could refuse to let Ministers bludgeon the people into submission by a continuous series of general elections.
    Zolf, Larry (2002-06-28). "CBC News: Boxing in a Prime Minister". CBC News. Архивласан огноо 2004-04-12. Татаж авсан: 2008-10-01. The Governor General must take all steps necessary to thwart the will of a ruthless prime minister prematurely calling for the death of a Parliament.
    "By Executive Decree: The Governor General". Library and Archives Canada. In exceptional circumstances, the governor general may appoint or dismiss a prime minister.
    "Governor General of Canada: Role and Responsibilities of the Governor General". Office of the Governor General of Canada. Эх хувилбараас архивласан: 2007-12-11. Татаж авсан: 2008-10-01. One of the governor general's most important responsibilities is to ensure that Canada always has a prime minister and a government in place. In the case of the death of a prime minister, it is the governor general's responsibility to ensure the continuity of government.
    McWhinney, Edward (2005). The Governor General and the Prime Ministers. Vancouver: Ronsdale Press. pp. 16–17, 34. ISBN 1-55380-031-1.
    MacLeod, Kevin S.; A Crown of Maples: Constitutional Monarchy in Canada; The Queen in Right of Canada; 2008 (Memento 2. Арваннэгдүгээр сар 2008 цахим архивт)
  40. "Constitution Act, 1867; IV". Queen's Printer for Canada. Эх хувилбараас архивласан: 2006-06-14. Татаж авсан: 2008-10-01. There shall be One Parliament for Canada, consisting of the Queen, an Upper House styled the Senate, and the House of Commons.
  41. "Parliament of Canada: About the Governor General of Canada". Queen's Printer for Canada. Parliament is the legislative branch of Government, composed of the Sovereign (represented by the Governor General), the Senate and the House of Commons.
  42. "The Constitution Act, 1982". Department of Justice Canada. Эх хувилбараас архивласан: 2007-03-20. Татаж авсан: 2008-10-03. "52.(1) The Constitution of Canada is the supreme law of Canada, and any law that is inconsistent with the provisions of the Constitution is, to the extent of the inconsistency, of no force or effect.
  43. Department of Justice. "Constitution Acts 1867 to 1982". Department of Justice, Canada. Эх хувилбараас архивласан: 2006-04-27. Татаж авсан: 2006-05-14.
  44. "The Constitution Act, 1982". Department of Justice Canada. Эх хувилбараас архивласан: 2007-03-20. Татаж авсан: 2008-10-03. "38.(1)
  45. Assistant Deputy Minister (Public Affairs). "The National Defence family". Department of National Defence. Эх хувилбараас архивласан: 2006-05-06. Татаж авсан: 2006-05-14.
  46. Assistant Deputy Minister (Public Affairs). "Canadian Forces Equipment". Department of National Defence. Эх хувилбараас архивласан: 2007-12-02. Татаж авсан: 2006-05-14.
  47. Government of Canada (2005). Canada's international policy statement : a role of pride and influence in the world (PDF). Ottawa: Government of Canada. ISBN 0-662-68608-X. Эх хувилбараас (PDF) архивласан: 2005-11-24. Татаж авсан: 2008-10-03.
  48. Cooper, Andrew Fenton (1993). Relocating Middle Powers: Australia and Canada in a Changing World Order. Vancouver: UBC Press. ISBN 0-7748-0450-5. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  49. Canadian Broadcasting Corporation (2006). [CBC.ca - The Greatest Canadian - Top Ten Greatest Canadians - Lester B. Pearson at www.cbc.ca "Lester B. Pearson"]. CBC.ca. Татаж авсан: 2006-05-22. {{cite web}}: Check |url= value (help)
  50. Morton, Desmond (1999). A Military History of Canada. Toronto: McClelland & Stewart. pp. pg. 258. ISBN 0-7710-6514-0. {{cite book}}: |pages= has extra text (help)
  51. Western Hemisphere Travel Initiative at www.cbsa-asfc.gc.ca
  52. "Rich Nations Launch Vaccine Pact". Reuters. February 10, 2007.
  53. Blomfield, Adrian (2007-08-03). "Russia claims North Pole with Arctic flag stunt". Telegraph. Татаж авсан: 2007-09-10.