Америкийн Нэгдсэн Улс

(АНУ-с чиглүүлэгдэв)

Америк улс буюу бүтнээр хэлвэл Америкийн Нэгдсэн Улс (товчоор АНУ; Англи: United States of America) Умард Америк тивд оршдог. Хойд талаараа Канад, урд талаараа Мексик улстай хиллэх бөгөөд зүүн зүгт Атлантын далай, баруун зүгт Номхон далай, урд зүгт Мексикийн булан хүрдэг. 50 муж улс болон Колумбын тойргоос бүрдсэн холбооны, бүгд найрамдах улс юм. Аляска, Хавай, Пуэрто-Рико зэрэг тусдаа орших нутагтай. 9.6 сая км² газарт (дэлхийд 3-р байр) 313 сая хүн (3-р олон) аж төрж байна. Газрын гадарга, уур амьсгал олон янз, нийслэл нь Вашингтон.

Америкийн Нэгдсэн Улс
ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ
ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ
ᠤᠯᠤᠰ
United States of America (Англи)
Уриа: In God We Trust
Бурханд бид итгэдэг[1]
Бусад уламжлалт урианууд:[2]
Төрийн дуулал: "Одоор чимэглэсэн далбаа"[3]
Марш: "The Stars and Stripes Forever"[4][5]
Orthographic map of the U.S. in North America
НийслэлВашингтон, К.Т.
38°53′N 77°01′W / 38.883°N 77.017°W / 38.883; -77.017
Томоохон хотНью-Йорк хот
40°43′N 74°00′W / 40.717°N 74.000°W / 40.717; -74.000
Албан ёсны хэлХолбооны түвшинд байхгүй[a]
Үндэсний хэлАнгли хэл (де-факто)
Угсаатны бүлгүүд
(2020)[8][9][10]
Арьстны бүлгээр:
Испани эсвэл Латин гаралаар:
Шашин
(2021)[11]
Ард түмний нэршилАмерикчууд[12]
Төр засагХолбооны ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс
Жо Байден
Камала Харрис
Нэнси Пелоси
Жон Робертс
Хууль тогтоох байгууллагаКонгресс
Сенат
Төлөөлөгчдийн Танхим
Түүх
1776 оны 07-р сарын 04 (1776-07-04)
1781 оны 03-р сарын 01 (1781-03-01)
1783 оны 09-р сарын 03 (1783-09-03)
1788 оны 06-р сарын 21 (1788-06-21)
1959 оны 08-р сарын 21 (1959-08-21)
Газар нутаг
• Нийт
9,833,520 км2[13] (3)
• Усны эзлэх талбай (%)
4.66[14]
Хүн ам
• 2021 тооцоо
Neutral increase 331,893,745[15]
• 2020 тооллого
331,449,281[b][16] (3)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$25.03 их наяд[17] (2)
• Нэг хүнд ноогдох
$75,179[17] (8)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$25.03 их наяд[17] (1)
• Нэг хүнд ноогдох
$75,179[17] (8)
ОТББИ (2020)  46.9[18]
өндөр
ХХИ (2021) 0.921[19]
маш өндөр · 21
Мөнгөний нэгжАНУ доллар ($) (USD)
Цагийн бүсUTC−4 to −12, +10, +11
• Зуны цаг (ЗЦ)
UTC−4 to −10[c]
Огнооны форматсс/өө/жжжж[d]
Жолооны талбаруун[e]
Утасны томьёо+1
ISO 3166 кодUS

Түүх

Индиануудын өвөг одоогоос 15.000 жилийн өмнө Америкт ирсэн бөгөөд Европын колоничлол МЭ 16-р зуунаас эхэлсэн. Атлантын далайн зүүн эргээр Британийн 13 колони гэж байгуулагдсан. Колонийн ард түмэн далайн чанадын Их Британид захирагдахгүйн төлөө тэмцсэн хувьсгал ялснаас 1776 онд АНУ байгуулагдаж, 1783 онд дайн дуусаж, Европын колониос салсан анхны орон болсон юм. 1787 онд Үндсэн хуулиа баталж одоо ч өөрчлөөгүй гэх ба 1791 онд хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмыг тунхагласан ажээ.

Байгуулагдсан цагаасаа хойш Франц, Испанийн хаяа залгаа колониос газар нутаг авч Номхон далай хүртэл тэлсэн ба 19-р зууны дунд үед боолчлолыг халахын төлөө иргэний дайн дэгдэж амжилттай төгссөн. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр цөмийн зэвсэгтэй болж, дараа нь НҮБ-ийг байгуулалцаж, НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улс болсон. 1990 онд Хүйтэн дайн төгсөж ЗХУ задарснаар ганц их гүрэн болон үлдсэн гэдэг. Дэлхийн бараг бүх орноос хүн шилжин суусан олон арьс үндэс, олон хэл соёлтны газар болсон бөгөөд цагаан арьстан зонхилдог. АНУ нь албан ёсны хэл гэж байдаггүй бөгөөд англи хэл голлодог, испани хэл бас хэрэглээнд байдаг юм. АНУ аж үйлдвэржсэн, хөгжингүй улс юм. ДНБ-ийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Цэрэг, технологи маш өндөр хөгжсөн улс юм.

Нэр

Америкийн Нэгдсэн Улсын хэд хэдэн нэр түгээмэл хэрэглэгддэг. Бүтэн нэрний албан ёсны хувилбарууд нь «АНУ», «Америк», түүнчлэн "United States" (U.S.) болон "U.S.A." гэсэн толгой үгсийг агуулдаг; «Америкийн Нэгдсэн Улс» гэсэн нэрийг 1776 оны 9-р сарын 9-ний өдөр АНУ-ын Тивийн хоёрдугаар Конгресс албан ёсоор баталсан.

Газар зүй

 
Сансраас харсан зураг
 
Физик газар зүйн зураг
 
Колорадо мөрний Гранд-Каньон

Байрлал

Америкийн үндсэн тив дахь газар нутаг (7,663,941 км²) нь Канад, Мексик хоёр улс, Номхон болон Атлантын далай, Мексикийн булангаар хүрээлэгддэг. Салангид газраас хамгийн том нь Умард мөсөн далайд тулсан Аляска муж (1,717,856 км²) юм. Аляска нь Канадтай хиллэж, баруун зүгт Берингийн хоолойгоор Оростой 30 км ойрхон оршдог. Номхон далайд Хавайн арлууд (28311 км²), Гуам арал, Марианы арлууд, Америкийн Самао, Карибын тэнгист Пуэрто-Рико арал, Виржиний арлууд бий. Америк орон Канадтай 8893 км, Мексиктэй 3327 км газраар хиллэдэг.

Газрын тогтоц

Америкийн үндсэн орныг хэлвэл Атлантын далай талдаа нам доор, Номхон далай талдаа өндөрлөг газартай байдаг. Атлантын далайн эргийн нам доор газар, Аппалачийн нуруу (ноён оргил нь 2037 м өндөр Митчелл уул), Миссисипи мөрний сав газар, Төв тал (200—500 м), Их тал (500—1600 м), Кордильерийн нуруу оршдог. Кордильерийн Хадтай уулс (Rocky mountains)-ын Элберт уул 4399 м өндөр, Сьерра-Невадагийн нурууны Уитни уул 4421 м хүрнэ. Аляска мужид Америкийн хамгийн өндөр Мак-Кинли (6193 м) уул сүндэрлэдэг. Хавай арал галт уулын бүтэцтэй. Оргил нь д.т.д. 4205 м.

Усны зүй

Америкийн гол мөрөнгүүд Атлантын (ихэнх нь), Номхон, Умард мөсөн далайн ай савд хамаардаг. Мексикийн буланд цутгадаг Миссисипи (дан урт 3757 км), Миссури (4127 км), Рио-Гранде, Коларадо, Арканзас (2322 км), Ред-Ривер, Номхон далайд юүлдэг Колумб, Аляскын Юкон мөрөн зэрэг томхоныг дурдаж болно.

Канадтай хиллэх хилийн шугам дайраад цэнгэг усны нөөц болсон Их нуурууд хэмээх Дээд, Хурон, Мичиган, Эри, Онтарио гэсэн нэртэй таван том нуур бий.

 
Жон Трумбуллын "Тусгаар тогтнолын тунхаг" зураг

Хүн ам

Хүн амын олонхи нь цагаан арьстан.

  • Хар арьстан 29,2 сая
  • Латин гаралтай 16,9 сая
  • Индианчууд – 1,4 сая

Хүн амын 27,1% нь 18 хүртэлх насных бөгөөд 25 сая гаруй хүн 65-аас дээш настай байна. Дундаж наслалт 78. Дөрвөн хүн тутмын 3 нь хот сууринд амьдардаг.

2001 оны байдлаар, хүн амын 52% нь протестант, 24.5% нь католик, 1.4% нь жүдийн шашинтан, 0.5% нь муслим, 0.5% нь буддист, 0.4% нь хинду шашинтан, 14.2% нь шашин шүтлэггүй гэж тодорхойлогдсон байна. Үндсэн албан ёсны хэл нь англи.

Газар нутаг

АНУ нь 9,629,091 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Oросын холбооны улс, Kанадын дараа орж Хятадын өмнө газар нутгийн хэмжээгээрээ жагсдаг дэлхийн 3-р том орон юм.

Газарзүйн байрлалын онцлог: Энэ нь олон улсын усан замыг ашиглах бүрэн боломжтойгоос гадна харьцангуйгаар тусгаарлагдмал байрлалтай нь бусад бүс нутгийн улс орнуудтай харилцахад тээврийн зардал, цаг хугацаа их шаардах муу талтай ч цэрэг стратегийн аюулгүй байдлыг ямар нэг хэмжээгээр хангадаг бөгөөд тухайлбал АНУ-ын нутаг дэвсгэр нь Дэлхийн нэгдүгээр болон Хоёрдугаар дайнд огтхон ч өртөөгүй нь үүний илрэл юм.

Засаг захиргаа

 
Цагаан ордон

АНУ нь холбооны улс бөгөөд 50 муж улс болон Колумбын тойргоос бүрддэг. Нийслэл хот Вашингтонд 638,5 мянган хүн оршин суудаг. АНУ-ын хамгийн том хот нь Нью-Йорк бөгөөд дүүргийн хамт 9 сая гаруй хүн оршин суудаг.

АНУ-ын Ерөнхийлөгч нь Төрийн болон Засгийн газрын тэргүүн юм. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг муж улс болгоноос шууд сонгогдсон сонгогчдын саналаар 4 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхийлөгч нь АНУ-д төрсөн, 35 нас хүрсэн иргэн байх ёстой.

АНУ-ын Засгийн газар буюу Кабинетыг Ерөнхийлөгч томилж, Сенат батлах бөгөөд сайд нар (Төрийн нарийн бичгийн дарга гэх) нь Конгрессын өмнө хариуцлага хүлээх албагүй.

Хууль тогтоох

Хууль тогтоох байгууллага АНУ-ын Конгресс нь 2 танхимаас бүрддэг аж. Дээд танхим Сенат нь зургаан жилийн хугацаагаар муж улс бүрээс 2 гишүүн сонгогдсон 100 гишүүнтэй бөгөөд хоёр жил тутам эдгээрийн гуравны нэг нь дахин сонгуульд ордог байна. Доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд гишүүдийн тоо тухайн муж улсын хүн амын тооноос хамаардаг агаад одоогийн байдлаар 435 суудалтай байна.

Шүүх засаглал

АНУ-ын Дээд шүүхийн 9 гишүүнийг бүх насаар нь Ерөнхийлөгч томилж, Сенат баталдаг байна. Түүнчлэн АНУ-ын Давж заалдах шүүх, АНУ-ын Тойргийн шүүх, Муж улсын болон анхан шатны шүүх гэж байдаг.

Улс төрийн гол намууд

АНУ-д үндсэндээ үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалсан Бүгд Найрамдах нам (1854 онд байгуулагдсан), Ардчилсан Нам (1828 онд байгуулагдсан) хэмээх хоёр намын тогтолцоо бүрдэж, түүхэндээ засгийн эрхийг ээлж дараалан барьсаар иржээ. Эдгээр гол хоёр намын үзэл баримтлал зарчмын ялгаа үгүй боловч БНН хувийн эдийн засагт төрийн оролцоог аль болохоор хязгаарлах чиг шугам баримтлаж байхад АН нь засгийн газар хувийн хэвшлийн эдийн засгийг тодорхой хэмжээгээр удирдан зохицуулж, хүн амын нийгмийн асуудалд анхаарах ёстой гэж үздэг байна. Энэ хоёр намаас гадна Шинэчлэлийн нам, Ногооны болон Социал-демократ нам гэх зэрэг улс төрийн 21 нам байдаг. Тэдгээр намууд улс төрийн нөлөө байхгүй, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаггүй байна.

Орон нутаг

 
АНУ-ын 50 Муж Улсын нэр бүхий газрын зураг

АНУ-ын нутаг дэвсгэр нь 50 муж улсад хуваагддаг. Мөн тэд хараат газар нутаг, protectorates хэд хэдэн агуулсан байдаг. Муж тус бүр өөрийн Үндсэн хуультай бөгөөд түүний хууль тогтоомж, гүйцэтгэх эрх баригч Засгийн газартай байна.

Төрийн муж тус бүр нь цаашлаад дүүрэгт хуваагдана. Тэдний тоо өргөн харилцан адилгүй байдаг. Жишээ нь, АНУ-ын Техасын ийм дүүрэгт - 254, болон Делавэр мужид - 3 байх жишээтэй.

Эдийн засаг

Америкийн Нэгдсэн Улс нь технологийн хувьд хөгжсөн дэлхийн хамгийн том бөгөөд хүчирхэг эдийн засагтай орон юм. Тус улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны дагуу хувийн бизнес давамгайлах үүрэгтэй бөгөөд АНУ-ын Холбооны Засгийн газар болон төрийн бусад байгууллагууд шаардлагатай бараа, үйлчилгээг эдгээр хувийн үйлдвэрлэгчээс худалдан авдаг тогтолцоотой байна. Баруун Европ, Японы аж үйлдвэрлэгчидтэй харьцуулбал америкийн бизнес эрхлэгчид нь капитал буюу хөрөнгийн үйл ажиллагааны хэмжээг өргөжүүлэх, ажиллах хүч нэмэгдүүлэх, шинэ бараа бүтээгдэхүүн боловсруулахад давуу талтай байна. АНУ-ын компаниуд нь компьютер, анагаах ухаан, сансар судлал, батлан хамгаалах зэрэг салбарын тоног төхөөрөмж боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг байна. 1994-2000 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, инфляцийн түвшин багасч, ажилгүйдлийн хэмжээ 5 хувиас доогуур байв.

Цахим холбоос

Засгийн газар
Бусад
Түүх
Газрын зураг

Тэмдэглэл

  1. Англи хэл нь 32 мужийн албан ёсны хэл; Англи ба Хавай хэл хоёулаа Хавайн албан ёсны хэл, ба Англи болон уугуул 20 хэлнүүд Аляскад албан ёсны хэл юм. Алгонкин, Чероки, ба Сиу хэлнүүд нь тус улсын уугуул иргэдийн хяналтанд байдаг газар нутгуудад албан ёсны статустай олон хэлний нэг юм. Мэн ба Луизиана мужуудад франц хэл нь де-факто боловч албан ёсны хэл биш, харин Нью-Мексико мужийн хууль Испани хэлэнд тусгай статус олгодог. Таван газар нутагт Англи хэлний хажуугаар нэг ба түүнээс дээш уугуул хэлнүүд албан ёсны статустай: Пуэрто-Рикод Испани хэл, Америкийн Самоад Самоа хэл, ба Гуам ба Хойд Марианы Арлуудад Чаморро хэл. Хойд Марианы арлуудад Каролин мөн албан ёсны статустай.[6][7]
  2. Excludes Puerto Rico and the other unincorporated islands because they are counted separately in U.S. census statistics.
  3. See Time in the United States for details about laws governing time zones in the United States.
  4. See Date and time notation in the United States.
  5. A single jurisdiction, the U.S. Virgin Islands, uses left-hand traffic.

Зүүлт, тайлбар

  1. «Бид Бурханд Итгэдэг» - Бид Бурханд Итгэдэг. Мөнгө Үлдсэн
  2. "The Great Seal of the United States" (PDF). U.S. Department of State, Bureau of Public Affairs. 2003. Татаж авсан: February 12, 2020.
  3. "14". An Act To make The Star-Spangled Banner the national anthem of the United States of America. March 3, 1931. {{cite book}}: Unknown parameter |article-type= ignored (help); Unknown parameter |legislature= ignored (help)
  4. Kidder & Oppenheim 2007, p. 91.
  5. "uscode.house.gov". Public Law 105-225. uscode.house.gov. August 12, 1999. pp. 112 Stat. 1263. Татаж авсан: September 10, 2017. Section 304. "The composition by John Philip Sousa entitled 'The Stars and Stripes Forever' is the national march."
  6. Cobarrubias 1983, p. 195.
  7. García 2011, p. 167.
  8. "2020 Census Illuminates Racial and Ethnic Composition of the Country". United States Census. Татаж авсан: August 13, 2021.
  9. "Race and Ethnicity in the United States: 2010 Census and 2020 Census". United States Census. Татаж авсан: August 13, 2021.
  10. "A Breakdown of 2020 Census Demographic Data". NPR. August 13, 2021.
  11. "About Three-in-Ten U.S. Adults Are Now Religiously Unaffiliated". Measuring Religion in Pew Research Center's American Trends Panel. Pew Research Center. December 14, 2021. Татаж авсан: December 21, 2021.
  12. Compton's Pictured Encyclopedia and Fact-index: Ohio. 1963. p. 336.
  13. Areas of the 50 states and the District of Columbia but not Puerto Rico nor other island territories per "State Area Measurements and Internal Point Coordinates". Census.gov. August 2010. Татаж авсан: March 31, 2020. reflect base feature updates made in the MAF/TIGER database through August, 2010.
  14. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). 2015. Татаж авсан: October 11, 2020.
  15. "New Vintage 2021 Population Estimates Available for the Nation, States and Puerto Rico". Census.gov. U.S. Census Bureau.
  16. "Census Bureau's 2020 Population Count". United States Census. Татаж авсан: April 26, 2021. The 2020 census is as of April 1, 2020.
  17. 17.0 17.1 17.2 17.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: October 11, 2022.
  18. Bureau, US Census. "Income and Poverty in the United States: 2020, Table A-3". Census.gov. Татаж авсан: July 26, 2022.
  19. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. September 8, 2022. Татаж авсан: September 8, 2022.