Электроник нь төрөл бүрийн орчин, вакуумаарх электронуудын хөдөлгөөний удирдлагыг хэрэглэдэг шинжлэх ухаан ба технологийн салбар юм. Электроны урсгалыг удирдах чадварыг гол төлөв өгөгдлийн боловсруулалт, төхөөрөмжийн удирдлагад хэрэглэнэ. Электроник нь, цахилгаан чадлын үүсгэл, удирдлага хэрэглээг авч үздэг цахилгааны шинжлэх ухаан, технологиос ялгаатай. 1906 онд Ли де Форест триодыг бүтээн механик бус төхөөрөмжөөр цахилгаан өсгөлтийг бий болгосноор энэхүү хоёр салбарыг ялгах болжээ. 1950 он хүртэл электроникийн салбарыг радио технологи гэдэг байв. Учир нь тухайн үед ихэнхдээ радио дамжуулагч, хүлээн авагч, электрон лампын загварчлал, онолд л тус салбарын оролцоо байдаг байжээ.

Surface-mount электроникийн төхөөрөмжүүд

Өнөө үеийн ихэнх электроникийн төхөөрөмжүүдэд электроныг удирдахын тулд хагас дамжуулагч бодисыг хэрэглэдэг. Хагас дамжуулагч төхөөрөмж, холбох технологийн судалгааг физикийн салбар гэж үздэг бол практик асуудлыг шийдвэрлэхэд электроникийн хэлхээг загварчлан зохион бүтээхийг электроник инженерчлэлийн хэсэг гэдэг.

Stub icon

Энэ электроникийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.