Улсын заан
Улсын заан нь Үндэсний Их Баяр Наадамд 7 давсан бөхөд олгодог цол юм. Ардын хувьсгалын тэгш ойн наадмуудад 6 давсан бөхчүүдэд, мөн Монголын Бүх Ард Түмний Спартакиад, Үндэсний бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэгт амжилттай барилдсан бөхчүүдэд олгож байсан тохиолдлууд бий.