Мөнххаан сум
Мөнххаан сум — Монгол улсын Сүхбаатар аймгийн харъяат сум.
Мөнххаан сум
ᠮᠥᠩᠬᠡᠬᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Байгуулагдсан | 1923 он |
Газар нутаг | |
• Нийт | 7,415 км2 (2,863 миль2) |
Хүн ам (2020) | |
• Нийт | 4,845 |
• Нягтрал | 0.65/км2 (1.7/миль2) |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Түүх засварлах
Хан Хэнтий-Уулын аймгийн Мөнххаан уулын хошууг 1923 онд байгуулснаар тус сумын анхны голомт үүссэн гэж үздэг.
Газар зүй засварлах
Газар зүйн хувьд тал хээрийн бүст багтдаг, далайн түвшнээс дээш 1100-1600 метрт өргөгдсөн Мөнххаан уул, Заанширээ, Улаанхад, Дэлгэрчандмань, Баянтэрэм зэрэг уулстай, Цагаан ус, Шинэ ус, Цээл, Хоолойн худаг зэрэг тал хөндийтэй. Гянт болд, төмрийн хүдэр, хар тугалга, цайр, зэс, нүүрс зэрэг ашигт малтмал, хими, барилгын түүхий эдийн баялагтай.
Алдартнууд засварлах
- Ардын хувьсгалын партизан Д.Догсом,
- Ардын хувьсгалын партизан М.Дугаржав,
- Хөдөлмөрийн баатар хоньчин Ч.Лувсан,
- Хурандаа Генерал Ж.Ёндон,
- Төрийн шагналт эмч Н.Гэндэнжамц,
- сум, САА-н дарга Д.Аръяа,
- археологич эрдэмтэн Д. Наваан нарын алдартнууд тус сумаас төрөн гарчээ.